• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хонгилын үзүүр харанхуй, хойтон жил...

Эдийн засагч Х.БАТСУУРЬ

1990-ээд оноос хойш ХОНГИЛ гэдэг үг манай улс төр, эдийн засгийн үгсийн санд хүч түрэн орж ирсэн. Дээхэн үед байсан нэг ерөнхий сайд маань гадны зээл тусламж орж ирэх сураг сонсоод баярлаад “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гээд хэлчихсэн юм уу даа. Бодит байдлыг л хэлсэн, гэхдээ эдийн засгийн хонгилыг хэлсэн хэрэг.  Манайд улс төрийн хонгил ч бас бий, бүр манаачтай, түлхүүртэй байдаг талаар цөөнгүй улс төрчид тодорхой ярьдаг бөгөөд энэ нь тусдаа сэдэв. Эдийн засаг, хөгжлийн хувьд улс маань төгсгөл нь үл харагдах давчуу бүүдгэр хонгилоор хаа хүрэхээ ч мэдэхгүй бүдчин алхсаар яваа нь үнэн. Хонгилын үзүүрт гэрэл нэг харагдаж, анивчиж, бүдгэрсээр одоо бүр алга болсон бололтой, тас харанхуй байна.

Хонгилд өнгөрөөсөн 30 гаруй жилд манай улс нийт зургаан удаа дампуурал зарлахдаа  тулж зургаан удаа ОУВС-гийн “АВРАЛ”-ын программд хамрагдаж нэмэлт зээл авч аврагдсан. Хэн ч, ямар ч Засгийн газар эдийн засгийг дампуурлын ирмэгт аваачаад байгаа асуудлыг шийдээгүй, шийдэхийг ч хүсээгүй, зүгээр л өрөө улам нэмж төлбөрийг хойшлуулсаар ирсэн. Өдгөө улсын өрийн хэмжээ дэлбэ татах чинээндээ тулжээ. Хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сард Засгийн газар маань төлбөрийн чадваргүйн улмаас ОУВС-аас 434 сая ам.долларын зээл авч мөн тэдний зуучилсан 5.5 тэрбум ам.долларын урт хугацааны зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болж амь тээсэн. Таван жил болоод л дампууралтай нүүр тулдаг эдийн засгийн энэ системийг манай үе, үеийн гарамгай удирдагчид, гавьяат эдийн засагчид, одоо бидний бүдчин алхаж буй харанхгуй хонгилыг бүтээсэн төрийн тэргүүд, сайд, дарга нар маань нутагшуулсан.

2023 оны хоёрдугаар хагаст, магадгүй наана нь Монгол Улс  долоо дахь удаагаа дампууралтай нүүр тулна. Учир нь Монгол Улс ойролцоогоор 10 их наяд, магадгүй түүнээс ч их төгрөгийн өр төлөх хэрэгтэй болох ба манай улсын төсвийн бараг 60 шахам хувьтай тэнцэх энэ их төлбөрийг хийх боломж, хүчин чадал манай засгийн газарт үгүй. Энэ бол зүгээр л сүйрэл дагуулах ноцтой асуудал бөгөөд аврал хайрладаг гэх ОУВС ч туслахгүй, тусалж чадахгүй нөхцөл бий юм. Манай эрх баригчид асуудлыг эртнээс харж нөгөө чаддаг ганц зүйл болох өрийн төлбөрийг хойшлуулах эсвэл нэмж зээл авах талаар зээл олгосон эзэдтэй тохиролцох оролдлого хийсээр ирсэн ч төдийлөн бүтэлтэй болохгүй байна. Монгол Улс өнөөдөр 34 тэрбум ам.долларын гадаад өртэй. Үүнээс 12 тэрбум нь төр, засгийн шууд хариуцах өр байгаа нь манай улсын эдийн засгийн хүчин чадал бодит боломжоос дэндүү хэтэрсэн дүн. Яг л ийм нөхцөл байдалд Тажикстан газар нутгаасаа хумслуулж, Шри Ланк эдийн засгийн гол хөшүүрэг болсон далайн боомтоо 99 жилийн түрээсэнд Хятадад алдсан.

Гадаад өр бол улсын эдийн засагт нүүрлээд буй ноцтой хүндрэлүүдийн зөвхөн нэг хэсэг. Бодитоор тооцвол эдийн засгийн гол үзүүлэлтүүд болох, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляц, ядуурал, ажилгүйдэл гээд бүгд улс маань эдийн засгийн гүнзгий хямралд орсоныг зааж байна. Төлбөрийн тэнцэл нь сүүлийн үед байнга шахуу томоохон дүнгийн алдагдалтай гарах болсон ба одоогийн байдлаар - 2.2 тэрбум ам.доллар, үүн дундаа урсгал данс нь - 500 сая ам.долларын алдагдалтай байгаа нь байгалийн баялгийн экспортад тулгуурласан авсаархан 13 тэрбум долларын эдийн засагтай энэ улсын хувьд ноцтой асуудал буйг илтгэж буй. Оны эхэнд 2850 төгрөг байсан доллар өнөөдөр 3560 төгрөгт хүрч төгрөгийн ханш 25 хувиар уналаа. Төгрөгийн ханшны уналт цаашид үргэлжлэх бөгөөд уналтыг зогсоох зогсоох ур ухаан, чадвар, магадгүй эрх мэдэл ч манай Монголбанк, Засгийн газарт үгүй бололтой. “Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах” гэсэн үндсэн ганц үүрэгтэй Монгол банк гэх бүхэл бүтэн инститүц сүүлийн 30 гаран жилд  ам.доллартай харьцах ханшийг 119 мянган хувь унагачихаад  байгаа нь факт. Ямар ч учиртай газар юм бүү мэд гэмээр.

Миний мэдэхийн сүүлийн 10 гаруй жил ядуурал тогтмол 28-29 хувь байлаа. Эдийн засаг хямарч хасах руугаа орсон (2020 онд -5 хувь) үед ч хэвээр, эдийн засаг өссөн үед ч хэвээр, огт өөрчлөгддөггүй. Үнэмшил муутай статистик. Өдгөө эдийн засгийн уналтыг “Хэт их халамж”-аас болсон гэх гүтгэлгийн шинжтэй, бурууг ард түмэндээ тохох компанит ажил амжилттай өрнөж байна. Манай улсын хувьд ДНБ-ийхээ 4-5 хувийг халамжид (Ковидын үеийн тусламж, онцгой нөхцөлд өгч буй хүүхдийн мөнгө халамжид тооцогдохгүй) зарцуулж байгаа нь дэлхийн дундаж болох 10-12 хувиас 2-3 дахин бага байгаа бөгөөд албан мэдээгээр 29 хувь ядууралтай (бодит байдал дээр 40-50 хувь), 14 хувь ажилгүйдэлтэй (бодит байдал дээр 20-30 хувь) улсад бол хэвийн, харин ч бага талдаа дүн юм.  Тэр ч байтугай ковидын онцгой үед нэмж олгох болсон “хүүхдийн мөнгө”-ийг (2021 онд 1.2 их наяд төгрөг болсон) халамж ангилалд оруулж бодсон ч  дэлхийн дундажад бараадахгүй байгаа юм. Ковидын онцгой нөхцөлийн жилүүдэд дэлхийн улсууд ДНБ-ийхээ 20-30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг халамж, тэтгэлэг хэлбэрээр эдийн засагтаа оруулсан байдаг.

Тэгэхээр халамж хэтэрсэн гэж үзэж байгаа бол тэр нь халамжийг хууль бусаар олгож байна гэсэн үг. Тиймээс нийгмийн халамжийг мэдэж захиран зарцуулж байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамныхан халамжийн асуудлаар  попорсон, сенсацалсан, дутмаг, буруу ойлголт өгөх зорилготой гэмээр мэдээлэл тараах биш бодитой, үндэслэлтэй, шинжлэх ухаанч, харьцуулсан дүгнэлт бүхий хариу тайлбар гаргах хэрэгтэй.  “Халамжаар амьдрагчид”-ыг буруушаах нь нийгэмд тун тааламжтай сонсогдох, хэн ч буруушааж чадахгүй гоё сэдэв. Тийм учраас энэ удаад халамж гэх сэдэв нь зарим нөхдөд попрох, эх оронч, ажил хэрэгч, бүтээлч, хөдөлмөрч хүн болж харагдах боломжийг олгосон бололтой. Иргэдээ гүтгэн буруутгахаас өмнө Монголчууд яагаад санал болгосон ажлыг чинь хийхгүй байгааг, тэгсэн атлаа гадаадад гараад яагаад гайхалтай сайн ажиллаад байгаагийн учрыг олох хэрэгтэй.  Ажил хийгээд цалин авдаг уу. Авсан цалин нь гаргасан зардалыг нь нөхдөг үү. Хөдөлмөрийн хууль бүрэн утгаараа хэрэгждэг үү гэх мэт асуултуудад хариулахаас эхэлвэл үндэстэй тайлбар олдоно.

Албан мэдээнд 17-18 хувь гэж зарлаж буй ч үнэндээ 30 хувь давсан инфляц жирийн иргэдийг буюу дээдсийнхний нэрлэж заншсанаар ул, хөлнийхөнд,, өлөнгүүдэд илүү хүндээр тусч тэднийг үнэндээ туйлдуулж байна. Ер нь эдийн засгийн хямрал аарцаг, ац, бүсэлхий, цээжнийхэн гэж байдаг бол тэдэнд арай гайгүй, суганыханд бол бараг хамаагүй, эрүү, ам, хүзүү, зулайныханд бол үнэндээ огт хүртээлгүй байгаа.  Харамсалтай нь хүн амын бараг 70-80 хувь ул, хөл хавьд эрэмблэгддэг гэхээр асуудал шүү. Сониноос “bottom” гэдэг англи үг уг нь голдуу сав суулганы уг суурь хэсэг, ямар нэгэн зүйлийн доод давхаргыг заадаг “ёроол”, “уг”гэсэн утгатай үг юм. Гэтэл яаж яваад ямар ч хамаагүй УЛ, гишгүүр болж орчуулагддаг байна аа.

Өдгөө эдийн засгийн бүх үзүүлэлтүүд гүнзгий хямралыг зааж байдал цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Хонгил харанхуй байна, 2023 онд бид 10 их наяд, магадгүй түүнээс ч их өр төлнө. Эрх баригчид хагас хугасыг нь ч болтугай аргалья гэж оролдоод л байгаа бололтой. Хэдэн ч удаа гуйж гувшиж төлбөрийн хугацаагаа хойшлуулсан юм, ичмээр юм. Одоо харин зээл олгосон эзэд “NO” гээд байгаа аж, тэгэх ч үндэслэлтэй бололтой. Өр, зээлийн барьцаанд орсон Засгийн газар маань яах юм бол доо. Хэдий “ул”-ныхан гэж гоочлогддог ч ард түмэн ухаантай. Тэд өр, зээлийг авсан үрсэн нөхдүүдээр өөрсдөөр нь төлүүлэхийг шаардаж байна. Tэд газар нутгаа, байгалийн баялгаа тухайлбал Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгой, Эрдэнэт гээд бусад ордыг өрөнд өгөхийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Тэд засгийн газрыг ил тод, шударга байхыг шаардаж байгаа, тэд Монголыг дараачийн Шри Ланк, Тажикстанд, Зимбабве болгохыг хүсэхгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 194 (6926)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Авлигын индекс “ахих” нь...
Барса аваргуудын лигт хоёр дахь...

Хонгилын үзүүр харанхуй, хойтон жил...

Kuzmo 2022-10-06

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

18 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

18 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

18 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

18 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах