• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!

Манайхан сайхан туйлширна. Цэцийн дүгнэлт гарч, “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөс хойш өнөөх хэдэн яамыг нөгөөх 76 маань дундаа тавиад “бялуу” болгоод хэрчиж буй бололтой. Мэдээ сураг дуулах нээ, яам бүрт хоёроос дээш “гишүүн-сайд”-ын нэр явж байх юм. Үнэхээрийн тухайн салбарыг аваад явчих хэмжээний гишүүд сайдад амбийцалж байгаа нь сонсогдож л байна. Тэдний хувьд “...Яагаад болохгүй гэж” хэмээн бодогдож байгаа юм. Гэтэл бас “...Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг нөхдүүд ч сайд болохоор зүтгэцгээж байх шиг байна. Яаж ийгээд хоёр удаа гишүүнээр сонгогдсон биш тэрийгээ эрэмбэ болгоод “...Заавал сайд болох ёстой” гээд гүйчихэж байна гэнэ.

Хэн хэн сайд болж, засагт сэлгээгээр орох вэ гэдэг УИХ-аар Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний ард болно. Тэр тусмаа энэ асуудлыг Ерөнхий сайд шийднэ. Ерөнхий сайд гэхээсээ Ардын намын хувьд иймэрхүү томоохон томилгоо, сэлгээний өмнө хотоос гарч уулздаг “хообий”-той. Тэрэлж, Хөвсгөл гээд явж өгдөг. Энэ уламжлалаа үргэлжлүүлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ардын намын генсек, тэгээд нэр бүхий улстөрчид, албан тушаалтнууд Хэнтийд уулзжээ. Тэр уулзалтаар юу ярьж, хэн хэн дээр тохирсон бэ гэдгээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдож таарна.

Гэхдээ Цэцийн шийдвэрийн дагуу хийгдэх Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт нь бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх учиртай. Улс орнууд ч өнөөгийн нөхцөлд засагтаа сэлгээ хийхдээ ийм бодлого барьж байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио 2022 оны наймдугаар сарын 10-нд танхимдаа сэлгээ хийсэн. Танхимынхаа 19 сайдын 14-ийг сольсон. Харин манайхаар ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Эдийн засаг сэргээн босголтын сайд нараа хэвээр үлдээсэн. Үүнийг Японы улс төр судлаачид “...Засгийн газрын бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт бол Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Үүнээс болоод Японы гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй. Мөн дотоодод улс төрийн хямрал болохооргүй боллоо” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь дайн, ковид гээд олон улсын байдалтай холбоотой юм. Тэгэхээр манайд ч гэсэн салбарын сайд нар “дан, давхар” нь хамаагүйгээр үлдэх шаардлага бий. Тэр нь Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Эрүүл мэндийн сайд нар гэсэн үг.  Эдний дундаас Эрүүл мэндийн сайдын суудлыг сонирхсон эрхэм гишүүн цөөнгүй байгаа аж. Тэгвэл эрүүл мэндийн салбар гэж юу вэ гэдгийг сайтар бодох ёстой юм. Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар улстөрчдийг томилдог болчихсон. Мэргэжлийн хувьд тэс өөр улстөрчид гэсэн үг л дээ. Тиймээс энэ салбарт тасралтгүй үргэлжилдэг бодлого гэж үгүй болсон. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсон хүчний бодлого нь сайдын өнгөөр хувирч байдаг болчихсон байв. Харин одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг Т.Мөнхсайхан 2020 оны долдугаар сард Эрүүл мэндийн сайдын болсон. Т.Мөнхсайханы дараа С.Энхболд Эрүүл мэндийн сайд болсон. Энэ хоёр залуу эмч мэргэжилтэй. Салбарынхаа бүх түвшинд ажиллаж ирсэн. Тиймээс ч тэр үү, үүссэн нөхцөл байдлыг салбарынхаа ажиллагсадынхаа боломж бололцоотой уялдуулах тал дээр улстөрчөөс илүү байх шиг байдаг. Дээрээс нь эмч залуусыг сайд болсоноос хойш эрүүл мэндийн салбарын байдал эрс өөрчлөгдсөн. Гэхдээ болохгүй, бүтэхгүй бүхнийг өргөс авахтай адил алга болгоно гэж юу байх вэ дээ. Ямартай ч энэ эрт илрүүлэг, үзлэг, эмч нарын цалингийн өсөлт, за тэгээд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт гээд олон “юм” жагсааж болно. Товчхондоо, 2020 оноос хойш, ялангуяа сүүлийн жил гаруйн хугацаанд энэ салбарын бодлого, шинэлчэл нь системтэй явдаг болчихоод байгаа юм. Дээрээс нь эрүүл мэндийн салбарынхан ч тангарагаа биелүүлэх гэж тартагтаа тултал ажилласан. Эмч, сувилагч, асрагчаас эхлээд бүхий л албан хаагчид ковидын хамгийн хүнд үед сөхөртлөө зүтгэсэн. Олон эмч, сувилагч “...Ажлаасаа гаръя” гэтлээ нуруугаа авахуулсан. Үүнийг хүмүүс мэддэг. Хэлдэг. Ярьдаг. Сайд менежмент хийж салбарынхан нь ингэж зүтгэсний хүчинд өнөөдөр монголчууд маскаа тайлаад багагүй хугацаа өнгөрлөө. “...Монголчууд ковидыг ялчихлаа” гэж олон улсад шуугисан. Олон улсын эрүүл мэндийн байгууллага ч үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол хүн мэддэг ажлаа л сайн хийдэг. Тэгээд ч эрүүл мэндийн салбар бол улс төрийн талбар биш. Тэгээд бас “...Эмч, улстөрч хоёрын хэн нь эрүүл мэндийн салбарыг илүү авч явдаг вэ”, “...Хэн нь хэрэгтэй вэ” гэдгийг бүгдээрээ л харлаа. Гэхдээ ингэж асуумаар байгаа юм. Яагаад гэвэл энэ сэлгээгээр олон сонгогдсон улстөрчийг Эрүүл мэндийн сайдаар томилох аваас эмч залуусын эхлүүлсэн ажил “будаа” болж, эрүүл мэндийн салбарын ээлжит дампуурал эхэлнэ. Тиймээс гишүүд сайд болох жагсаалтаас нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 161 (6893)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Н.Ариунболд: Цэц төрийн эсрэг...
Манчестер Юнайтед клуб...

Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-08-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Эрхэм гишүүд нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу?!

Манайхан сайхан туйлширна. Цэцийн дүгнэлт гарч, “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөс хойш өнөөх хэдэн яамыг нөгөөх 76 маань дундаа тавиад “бялуу” болгоод хэрчиж буй бололтой. Мэдээ сураг дуулах нээ, яам бүрт хоёроос дээш “гишүүн-сайд”-ын нэр явж байх юм. Үнэхээрийн тухайн салбарыг аваад явчих хэмжээний гишүүд сайдад амбийцалж байгаа нь сонсогдож л байна. Тэдний хувьд “...Яагаад болохгүй гэж” хэмээн бодогдож байгаа юм. Гэтэл бас “...Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэдэг шиг нөхдүүд ч сайд болохоор зүтгэцгээж байх шиг байна. Яаж ийгээд хоёр удаа гишүүнээр сонгогдсон биш тэрийгээ эрэмбэ болгоод “...Заавал сайд болох ёстой” гээд гүйчихэж байна гэнэ.

Хэн хэн сайд болж, засагт сэлгээгээр орох вэ гэдэг УИХ-аар Цэцийн дүгнэлтийг хэлэлцсэний ард болно. Тэр тусмаа энэ асуудлыг Ерөнхий сайд шийднэ. Ерөнхий сайд гэхээсээ Ардын намын хувьд иймэрхүү томоохон томилгоо, сэлгээний өмнө хотоос гарч уулздаг “хообий”-той. Тэрэлж, Хөвсгөл гээд явж өгдөг. Энэ уламжлалаа үргэлжлүүлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Ардын намын генсек, тэгээд нэр бүхий улстөрчид, албан тушаалтнууд Хэнтийд уулзжээ. Тэр уулзалтаар юу ярьж, хэн хэн дээр тохирсон бэ гэдгээр Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдож таарна.

Гэхдээ Цэцийн шийдвэрийн дагуу хийгдэх Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүний өөрчлөлт нь бодлого, үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байх учиртай. Улс орнууд ч өнөөгийн нөхцөлд засагтаа сэлгээ хийхдээ ийм бодлого барьж байна. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио 2022 оны наймдугаар сарын 10-нд танхимдаа сэлгээ хийсэн. Танхимынхаа 19 сайдын 14-ийг сольсон. Харин манайхаар ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Эдийн засаг сэргээн босголтын сайд нараа хэвээр үлдээсэн. Үүнийг Японы улс төр судлаачид “...Засгийн газрын бүрэлдэхүүнд хийсэн өөрчлөлт бол Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Үүнээс болоод Японы гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй. Мөн дотоодод улс төрийн хямрал болохооргүй боллоо” гэж дүгнэсэн байдаг. Энэ нь дайн, ковид гээд олон улсын байдалтай холбоотой юм. Тэгэхээр манайд ч гэсэн салбарын сайд нар “дан, давхар” нь хамаагүйгээр үлдэх шаардлага бий. Тэр нь Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Эрүүл мэндийн сайд нар гэсэн үг.  Эдний дундаас Эрүүл мэндийн сайдын суудлыг сонирхсон эрхэм гишүүн цөөнгүй байгаа аж. Тэгвэл эрүүл мэндийн салбар гэж юу вэ гэдгийг сайтар бодох ёстой юм. Үнэнийг хэлэхэд сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн сайдаар улстөрчдийг томилдог болчихсон. Мэргэжлийн хувьд тэс өөр улстөрчид гэсэн үг л дээ. Тиймээс энэ салбарт тасралтгүй үргэлжилдэг бодлого гэж үгүй болсон. Эрүүл мэндийн үйлчилгээ, боловсон хүчний бодлого нь сайдын өнгөөр хувирч байдаг болчихсон байв. Харин одоо Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилладаг Т.Мөнхсайхан 2020 оны долдугаар сард Эрүүл мэндийн сайдын болсон. Т.Мөнхсайханы дараа С.Энхболд Эрүүл мэндийн сайд болсон. Энэ хоёр залуу эмч мэргэжилтэй. Салбарынхаа бүх түвшинд ажиллаж ирсэн. Тиймээс ч тэр үү, үүссэн нөхцөл байдлыг салбарынхаа ажиллагсадынхаа боломж бололцоотой уялдуулах тал дээр улстөрчөөс илүү байх шиг байдаг. Дээрээс нь эмч залуусыг сайд болсоноос хойш эрүүл мэндийн салбарын байдал эрс өөрчлөгдсөн. Гэхдээ болохгүй, бүтэхгүй бүхнийг өргөс авахтай адил алга болгоно гэж юу байх вэ дээ. Ямартай ч энэ эрт илрүүлэг, үзлэг, эмч нарын цалингийн өсөлт, за тэгээд оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалт гээд олон “юм” жагсааж болно. Товчхондоо, 2020 оноос хойш, ялангуяа сүүлийн жил гаруйн хугацаанд энэ салбарын бодлого, шинэлчэл нь системтэй явдаг болчихоод байгаа юм. Дээрээс нь эрүүл мэндийн салбарынхан ч тангарагаа биелүүлэх гэж тартагтаа тултал ажилласан. Эмч, сувилагч, асрагчаас эхлээд бүхий л албан хаагчид ковидын хамгийн хүнд үед сөхөртлөө зүтгэсэн. Олон эмч, сувилагч “...Ажлаасаа гаръя” гэтлээ нуруугаа авахуулсан. Үүнийг хүмүүс мэддэг. Хэлдэг. Ярьдаг. Сайд менежмент хийж салбарынхан нь ингэж зүтгэсний хүчинд өнөөдөр монголчууд маскаа тайлаад багагүй хугацаа өнгөрлөө. “...Монголчууд ковидыг ялчихлаа” гэж олон улсад шуугисан. Олон улсын эрүүл мэндийн байгууллага ч үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Ер нь бол хүн мэддэг ажлаа л сайн хийдэг. Тэгээд ч эрүүл мэндийн салбар бол улс төрийн талбар биш. Тэгээд бас “...Эмч, улстөрч хоёрын хэн нь эрүүл мэндийн салбарыг илүү авч явдаг вэ”, “...Хэн нь хэрэгтэй вэ” гэдгийг бүгдээрээ л харлаа. Гэхдээ ингэж асуумаар байгаа юм. Яагаад гэвэл энэ сэлгээгээр олон сонгогдсон улстөрчийг Эрүүл мэндийн сайдаар томилох аваас эмч залуусын эхлүүлсэн ажил “будаа” болж, эрүүл мэндийн салбарын ээлжит дампуурал эхэлнэ. Тиймээс гишүүд сайд болох жагсаалтаас нэрээ татаж, эрүүл мэндийн салбарыг “эрүүлжүүлэх” боломж олгоно уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 161 (6893)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах