• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Лхагвасүрэн: Монгол улс одоогоор дефолтод орох эрсдэлээс хол байгаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй инфляц, төлбөрийн тэнцэл, дефолт зарлах эрсдэлийн талаар ярилцлаа.

- Инфляц 6 сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ?

Өнөөдөр инфляц дэлхий нийтийн асуудал, төв банкуудын хувьд сорилт болоод байгаа. Америк, Европын орнуудад инфляц 9 орчим хувьд хүрч сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Удахгүй 2 оронтой тоогоор илэрхийлэгдэх төсөөлөл, тооцоолол хийгдэж байна. Түүнд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь ч ижил юм.

Цар тахлын давлагаа хүчтэй байсан 2021 оны хувьд тээвэр логистикийн гацаа, бараа бүтээгдэхүүний нөөцийн хомсдол, зардлын өсөлттэй холбоотой үнийн өсөлт зонхилж байсан бол энэ оны 2 дугаар сараас хойш геополитикийн эрсдэлүүд, тэр дундаа Украин улсад үүссэн нөхцөл байдал, түүнтэй холбоотой барууны орнуудаас ОХУ-д тавьсан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээний үр дагаварт шатахуун, эрчим хүч, хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтээр хурдтай өсөж байна. Дэлхий нийтийг хамарсан импортын барааны үнийн өсөлт манай улсыг тойроогүй, бүр ч илүүгээр нөлөөлж байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2022 оны 6 дугаар сард улсын хэмжээнд жилийн инфляц 16.1 хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалаад байна.

Тухайлбал, манай улс 100 хувь импортоор авдаг шатахууны үнийн өсөлтийн нөлөө 3 орчим нэгж хувийг, импортын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөө 2.5 орчим нэгж хувийг, үлдсэн 3.7 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт дангаар бүрдүүлж байна. Энэ нь биднээс үл хамаарсан гадаад шокын нөлөөгөөр инфляц өдөөгдөж буйг харуулж байна. Дотоодын барааны хувьд, махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 4 нэгж хувийг, үйлчилгээний үнийн өсөлт 2 нэгж хувийг, дотоодын бусад барааны хувьд 1 нэгж хувийг бүрдүүлсэн дүр зурагтай байна. Өөрөөр хэлбэл, импортын орц, шатахууны үнийн өсөлтийн нөлөөгөөр дотоодын хүнс, тэр дундаа хүнсний ногоо, төрөл бүрийн өөх тос, талх, гурил болон сүү, сүүн бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт өндөр байна.

- Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь үнийн тогтвортой байдал гэж их тайлбарладаг. Инфляцын өрнөлтэй мөнгөний бодлогоор хэрхэн тэмцэж байна вэ?

Макро эдийн засгийн талаасаа инфляцыг анх нийлүүлэлтийн, импортын шалтгаантай хүчин зүйлс өдөөж, улмаар инфляцын “хоёрдахь үеийн нөлөө”-гөөр бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цааш үргэлжлэн өсөх хандлага ажиглагдлаа.

Өөрөөр хэлбэл, анх цөөн нэр төрлийн импортын барааны үнэ хүчтэй өсөж, улмаар дотоодын бусад бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн үнийн өсөлтөд шилжих үзэгдэл ажиглагдаж эхэлж байна. Эдийн засгийн өсөлт эмзэг, салбаруудад идэвхжил жигд бус, хөдөлмөрийн зах зээл буюу ажил эрхлэлт, өрхийн хэрэглээ цар тахлын өмнөх түвшнээс давж сэргээгүй хэвээр байгаа ийм үед эдийн засагт бизнесийн мөчлөгийг харуулдаг үйлдвэрлэлийн зөрүү уул уурхай болон уул уурхайн бус салбарын аль алины хувьд сөрөг түвшинд байсаар байгаа. Энэ нь эрэлтийн инфляцын дарамт одоо ч харьцангуй бага байгааг илтгэж байна. Харин хэрэглээ, хөдөлмөрийн зах зээл, эдийн засгийн өсөлт эргэн сэргэхийн хэрээр инфляц эрэлтээр өдөөгдөх буюу “хоёр дахь үеийн нөлөө”-гөөр эрчимжих эрсдэлтэй байдаг.

Харин манайд арай өөр дүр зурагтай байгаа учир инфляцын хүлээлт эрчимжихээс сэргийлэх, инфляцыг эрэлтийн өсөлтөөр нэмж өдөөхгүй байх, төгрөгийн харьцангуй өгөөжийг өсгөх зорилгоор мөнгөний бодлогыг чангаруулах алхмыг өнгөрсөн оны намраас хойш шат дараатай алгуур авч хэрэгжүүлж байна. Цар тахлын зарим үеүдэд 2-3 улирал дараалан агшиж байсан эдийн засгийн сэргэлтийг дэмжих, хадгалах үүднээс мөнгөний бодлогыг алгуур чангаруулах бодлогыг баримталж ирлээ.   

Тухайлбал, Монголбанк цар тахлын үед банкуудад мөрдүүлж байсан хөнгөлөлттэй зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2022 оны 4 сарын 1-ний хооронд үе шаттайгаар хэвийн горимд шилжүүлэх арга хэмжээг авч эхэлсэн. Үр дүнд нь банкны зээл олголт сэргэж, тогтвортой үргэлжилж байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 12 дугаар сарын хурлаас төв банкнаас банкуудад олгодог урт хугацаат репо санхүүжилтийн хүүг ‘бодлогын хүү+0.5 хувь’ байхаар өсгөн тогтоосны дээр долларжилтын эрсдэлээс, төгрөгийн харьцангуй өгөөжийг хадгалах зорилгоор гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувийг 3 нэгж хувиар нэмэгдүүлж 18 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Түүнчлэн, 2022 оны 1 дүгээр сард ээлжит бусаар хуралдаж мөнгөний бодлогын төлөвийг бодлогын хүү болон төгрөгийн заавал байлгах нөөцийн хувиар дамжуулан үргэлжлүүлэн чангаруулсан. Тухайлбал, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 6.5 хувьд хүргэх, төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 8 хувьд хүргэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

2022 оны 3 болон 6 дугаар сарын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөлийг харгалзан бодлогын хүүг харгалзан 2.5 болон 1 нэгж хувиар нэмэгдүүлж 10 хувьд хүргэх шийдвэрийг гаргаад байна.

Нэг удаагийн алхмаар 2.5 нэгж хувиар огцом нэмэгдүүлж байгаа нь зах зээлд дохио өгөх болон үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Ерөнхийдөө цаашдаа өсөх хандлагатай байсан инфляц болон ханш дээр өсөлт нь саарч тогтворжилт бий болсон гэж харж байна. Мөнгөний бодлогын арга хэмжээний үр дүнгүүд тэр дороо биш тодорхой хугацааны дараа гардаг учир дунд хугацаанд инфляц хэвийн байдалд орж, зорилтот түвшинд тогтворжих боломжтой.

-Өнөөгийн өндөр инфляцад шийдэл байна уу? Энэ намраас байдал улам хүндэрнэ гэх хүлээлт нийгэмд газар аваад байна шүү дээ.

Инфляц одоогийн түвшний орчим, арай бага түвшинд энэ он дуустал хадгалагдаж, ирэх оны эхнээс алгуур буурсаар 2 дугаар хагаст 6+/-2 хувийн зорилтот түвшний интервалд орж, тогтворжих хүлээлт хэвээр байна. Ийнхүү төсөөлөхөд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна. Нэгд, авч хэрэгжүүлж буй мөнгөний хатуу бодлогын нөлөө энэ намраас хүчтэй гарч эхэлнэ.

Хатуу бодлого  инфляцын хоёр дахь үеийн нөлөөг хязгаарлаж, инфляц тогтворжиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, шатахуун, хүнсний үнийг тогтворжуулах чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй шат дараатай арга хэмжээнүүдийн үр дүнд одоогийн инфляцыг өдөөж буй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт энэ намраас саарах хүлээлттэй байна. Манай эдийн засаг, зарим салбар улирлын шинжтэй бөгөөд үүнийгээ дагаад хэлбэлзэл өндөртэй учир энэ жилийн тариалалт, хүлээгдэж буй ургацын байдал улирлаа дагаад эерэг хүлээлтийг бий болгож байна.

Гэхдээ мэдээж геополитикийн хурцадмал байдал цаашид хэрхэн өөрчлөгдөх нь дэлхийн зах зээл дээрх манай импортын хүнс, шатахууны үнийн цаашдын төлөв, гадаад худалдааны логистик, тээвэрлэлтэд шууд тусгалаа олно. Түүнчлэн, хэдийгээр дэлхий нийтэд инфляц түр зуурын биш болж 2023 онд ч үргэлжлэх дүр зурагтай байгаа боловч 2022 оны түвшнээсээ буурахаар төсөөллүүд гарч байна. Иймд, геополитикийн эрсдэлүүд нэмэгдэхгүй тохиолдолд дотоодын хүнсний нөөц бүрдүүлэлт сайн хийгдсэнээр ирэх жил манай инфляц эргэн буурч, тогтворжих хүлээлт давамгайлж байгааг дахин онцлон хэлье.

- Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх, гадаад валютын нөөц буурахгүй байх боломж хэр байна вэ? Нүүрсний экспорт саатаж, төлбөрийн тэнцэл алдагдалтай, валютын нөөц буурсан талаар хэвлэлээр, сошиал орчинд ч их ярьж байна.

Манай улсын валютын орох, гарах урсгалыг харуулдаг төлбөрийн тэнцэл энэ оны эхний 6 сарын байдлаар 1.1 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гараад байна. Үүнд хил боомт дээрх гацаанаас шалтгаантай нүүрсний экспортын биет хэмжээний гүйцэтгэл бага байснаас гадна бидний гаднаас авч хэвшсэн импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт голлон нөлөөлж байна.

Тухайлбал, энэ оны эхний 6 сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс 306 сая ам.доллараар өсөж 766 сая доллар, хүнсний импорт 122 сая ам.доллараар өсөж 526 сая ам.долларт хүрээд байна. Улмаар төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь валютын нөөц, төгрөгийн ханшид том дарамт болж байна. Гэхдээ хилээр гарч буй нүүрсний биет хэмжээ сүүлийн саруудад нэмэгдэж буй сайн мэдээтэй байгаа бөгөөд экспортын орлого ирэх саруудад нэмэгдэх хүлээлт ч өсөөд байна.

Дэлхийн зах зээл дээрх манай экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ бага зэрэг хэлбэлзэлтэй байгаа хэдий ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Иймд экспортын бүтээгдэхүүний хил нэвтрэлтийн асуудал шийдвэрлэгдчихвэл валютын орох урсгалын нөхцөл байдал эргэн сайжрах боломж нээлттэй хэвээр байгааг онцлох нь зүйтэй. Төсөв, мөнгөний бодлогын нөлөөгөөр импортын өсөлт ч ирэх улирлуудад саарах хүлээлт байна. Түүнчлэн, ирэх саруудад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал хэвийн үргэлжилж, олон улсын донор байгууллагуудаас санхүүжилт орж ирэхээр хүлээгдэж буй тул гадаад валютын нөөцөд эергээр нөлөөлнө.

АНУ-ын суурь хүү өсөж эхэлсний дээр глобал эдийн засгийн тодорхой бус байдалтай холбоотойгоор ам.долларын ханш дэлхийн бусад валютуудын эсрэг хүчтэй чангарч байна. Сүүлийн 1 жил гаруй хугацаанд ам.долларын индекс буюу бусад голлох валютууд (евро, иен, фунт, юань гэх мэт)-тай харьцах ханш 15 хувиар чангараад байна.

Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ хугацаанд 10 хувиар л сулраад байна. Өнөөгийн хүнд сорилтын үед Монголбанк төгрөгийн ханшаас илүү валютын нөөцөд анхаарах хэцүү сонголтын хүрээнд ажиллаж байгаа ч ханш уян хатан байдлаар тогтворжсон байдалтай байгаа. Бодлогын хүүг шат дараатай өсгөн төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь төгрөгийн ханшийг тогтвортой байх суурь нөхцөл болж байна.

- Гадны зарим байгууллагууд, зарим дотоодын эдийн засагчид Монгол Улсыг дефолтод орох эрсдэлтэй гэж буй. Үнэхээр дефолтод орох бодит эрсдэл нүүрлээд байна гэж үү?

Товчхондоо, тийм бодит эрсдэл бий болоогүй. Монгол Улс дефолт зарлах хүнд нөхцөлтэй нүүр тулсан гэж үзэхгүй байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд харьцангуй сайн байгаа. Өмнөх удаа буюу 2016 онд дефолтын эрсдэл яригдаж байх үед эдийн засгийн нөхцөл байдал өнөөдрийнхөөс илүү хүнд, гол үзүүлэлтүүд сул байсан.

Гадаад валютын нийт нөөц 1 тэрбум ам.долларт хүрэхтэй үгүйтэй, импортын 3 сарын хэмжээнээс ч доош орж, төсвийн алдагдал ДНБ-ий 15 хувийг давсан, богино хугацаанд төлөх томоохон өр төлбөрийн асуудалтай байсан. Тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Мүүдиз агентлагийн хувьд “Caa1” буюу  маш өндөр эрсдэлтэй түвшинд, харин Фитч болон Эс энд Пи агентлагууд зээлжих зэрэглэлийг “B-” болгож 2 шат дараалан бууруулж байв.  

Харин одоо гадаад валютын нөөц 3 орчим тэрбум ам.доллар буюу импортын 5-6 сарын хэрэгцээг хангах түвшинд бөгөөд төсвийн алдагдал ДНБ-ий 5 орчим хувьтай, эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 2 хувийг давах хүлээлттэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хууль, УИХ-ын тогтоолоос харахад ирэх жилүүдэд төсөв, санхүүгийн сахилга бат хангагдах дүр зурагтай байна. Эдийн засгийн одоогийн суурь, цаашдын төлөв эерэг, дефолтын эрсдэл хол байгааг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд мөн баталгаажуулаад байна.

Тухайлбал, энэ оны 5 дугаар сард Фитч агентлаг, 7 дугаар сард Эс энд Пи агентлаг манай улсын үнэлгээг “B”, төлөвийг “тогтвортой” хэвээр үлдээснээ баталгаажуулаад байна. Энэ нь олон улсын хөндлөнгийн хараат бус шинжээчдийн эдийн засгийн цаашдын төлөвт, гадаад өрөө хугацаанд нь эргэн төлөх чадварт өгч буй үнэлгээ юм.

Мөн 2022-23 онуудад төлөгдөх, валютын нөөцөнд ихээхэн дарамт учруулах зарим өр төлбөрийг хойшлуулж улсын өрийн удирдлагыг сайжруулахад томоохон алхмуудыг өнгөрсөн хугацаанд хийж чадсан байгаа. Дээр нь мега төслүүд болох Оюу толгой удахгүй бүрэн хүчин чадлаар ажиллах, боомтууд холбогдож уул уурхай болон тээврийн салбар сэргэхээр хүлээгдэж байгаа нь хүндрэлээс гарах боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

-Монгол Улсын гадаад өрийн статистикийг Монголбанк нэгтгэж зарладаг. Гадаад өрийн статистик дээр онцлох зүйл нь юу вэ, энэ талаар мэдээлэл өгнө үү.

2022 оны 1 дүгээр улирлын эцэст, Монгол Улсын нийт гадаад өр 33.9 тэрбум ам.доллар байна. Энэ нь ОУВС-ийн аргачлалаар тооцож гаргадаг статистик үзүүлэлт бөгөөд, дотор нь зээл, бондоос гадна хөрөнгө оруулалтууд ч багтдаг. Жишээ нь Оюу толгой дээр гэхэд хэдийгээр статистик аргачлалаар өр гэж бүртгэж байгаа ч экспорт хийгээд, татвар төлөөд явж байгаа дефолтын эрсдэлгүй цэвэр хөрөнгө оруулалт явж байгаа юм.   

Мөн нийт өрийн 30% орчим нь төрийн байгууллагуудын өр, үлдсэн 70% орчим нь хувийн хэвшлийн өр байдгийг анхаарах нь зүйтэй. Хувийн хэвшлийн гадаад өр гэдэгт улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй буюу Засгийн газраас баталгаа гаргаагүй, банкууд болон аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл, худалдааны өглөг, компани хоорондын зээл болон бусад өр төлбөр юм.

Өөрөөр хэлбэл, нийт өрийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд өөрсдөө төлчих өр төлбөр, эсвэл гаднаас татсан хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, нийт гадаад өрөөс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар, Төв банкны өр 2.6 тэрбум ам.доллар, мөн төрийн өмчийн оролцоотой банк, аж ахуйн нэгжүүд (Төрийн банк, Хөгжлийн банк, Эрдэнэт УБҮ, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс таван толгой, Монголросцветмет зэрэг)-ийн нийт 1.5 тэрбум ам.долларын гадаад өрийг хасаад тооцвол 21.4 тэрбум ам.долларын өр үлдэж байна.

Энэ үлдсэн 21.4 тэрбум ам.долларын гадаад өрийг үүсгэж, захиран зарцуулсан хувийн хэвшлийн байгууллагууд маань түүнийг эргэн төлөх үүргийг зэээлдүүлэгчдийн өмнө бүрэн хариуцах үүрэгтэй, харин төр засаг, татвар төлөгчид өмнөөс нь ямар нэг үүрэг хүлээхгүй гэсэн үг.

Бас нэг жишээ дурдахад, Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголиан Майнинг Корпорэйшн (Энержи ресурс) 2016 онд 600 сая ам.долларын бонд, 100 орчим сая ам.долларын гадаад зээл, хүүний төлбөрөө төлж чадалгүй, улмаар компанийн ханш нь жилийн дотор 83 хувиаар унаж байсныг санаж байгаа байх. Тухайн үед Энержи ресурс компанийн зүгээс бонд эзэмшигчид, зээлдүүлэгч нартайгаа зээлийн бүтцээ шинэчлэх хэлэлцээрийг хийсэн байдаг бөгөөд эргэн төлөлтийн хугацааг 6 жилээр хойшлуулж, хүүний хэмжээгээ бууруулж чадсанаар санхүүгийн хүндрэлийг шийдвэрлэсэн байдаг. Иймд хэдийгээр нийт өр 33 тэрбум гэх өндөр дүн яригдаж байгаа боловч, үнэхээр дeфолтын эрсдэл бий юу, татвар төлөгчдөд хэр дарамт учруулах вэ гэдэг дээр зөв дүгнэлт хийхийн тулд доторх бүтцийг нь задалж харах нь чухал юм.    

Ярилцсанд баярлалаа!

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын ховор элемент ба өрсөлдөөн
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц
Ипотекийн зээлийг үнэт цаажуулах үйл ажиллагааны талаар бид энэ удаагийн "Нэг асуулт, нэг хариулт" подкаст

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •Шүүхийн танхимаас
  • •Ипотекийн зээл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Фото мэдээ
  • •Боловсрол
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
ХУРААХ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван...
Яармагийн нүхэн гарцын хойд...

Б.Лхагвасүрэн: Монгол улс одоогоор дефолтод орох эрсдэлээс хол байгаа

Kuzmo 2022-08-05

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Газрын ховор элемент ба өрсөлдөөн
Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулна
Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц
Ипотекийн зээлийг үнэт цаажуулах үйл ажиллагааны талаар бид энэ удаагийн "Нэг асуулт, нэг хариулт" подкаст
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх
  • Цагаар
  • Таалагдсан
  • Цагаар
    • Цагаар
    • Таалагдсан

Сэтгэгдэл байхгүй байна.
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо

5 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа

5 цагийн өмнө өмнө

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана

8 цагийн өмнө өмнө

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

9 цагийн өмнө өмнө

Жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр эхэлнэ

9 цагийн өмнө өмнө

“…Ухаахудагаас хувь хүртэх үү, Ухаахудагийг хувьд үлдээх үү” гэдгийг УИХ-ын 11 гишүүн шийднэ

9 цагийн өмнө өмнө

Улаанбаатар Амазонс багийн эмэгтэйчүүд Францын Орлейнс багтай хасагдах шатанд тоглоно

9 цагийн өмнө өмнө

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Эмомали Рахмон: Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ айлчлал харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулахад жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна

9 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: “Чингис хаан” үндэсний музей болон Тажикистан Улсын Үндэсний музей соёлын өвийг судлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх хамтын ажиллагааны үндсийг тавьсанд сэтгэл хангалуун байна

9 цагийн өмнө өмнө

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

9 цагийн өмнө өмнө

Туулын хурдны замын газар чөлөөлөлтөд 115 нэгж талбараас өнөөдрийн байдлаар 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгоод байна

9 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэлээ

1 өдрийн өмнө өмнө

Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсын шигшээ баг хасагдлаа

1 өдрийн өмнө өмнө

Газрын ховор элемент ба өрсөлдөөн

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан ёсоор угтлаа

1 өдрийн өмнө өмнө

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

1 өдрийн өмнө өмнө

Саппорогийн уулзвараас Баруун 4 зам хүртэлх явган замыг шинэчлэх ажил үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Отгонбаяр: Ногоон байгууламж хариуцсан ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгоно

1 өдрийн өмнө өмнө

“FIBA 3x3 Jakarta” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж хоёр баг өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

ТЭЗҮ-ийг холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр батлууллаа

1 өдрийн өмнө өмнө

Э.Т, Ц.С, Л.А нарыг яллагдагчаар татсан байна

1 өдрийн өмнө өмнө

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан бол...

САНАЛ БОЛГОХ
2025-07-18 өмнө

Бөхийн өргөөний уулзвараас Натур хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ

2025-07-18 өмнө

10-р хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-18 өмнө

Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-19 өмнө

100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх замын урд эгнээг шинэчиллээ

2025-07-18 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо

2025-07-18 өмнө

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ

2025-07-18 өмнө

Бага зэргийн бороо орно

2025-07-18 өмнө

Дулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна

2025-07-19 өмнө

Натурын авто замаас Нарны зам хүртэлх авто замыг өнөөдрөөс хааж, шинэчилнэ

2025-07-19 өмнө

Ипотекийн зээлийг үнэт цаажуулах үйл ажиллагааны талаар бид энэ удаагийн "Нэг асуулт, нэг хариулт" подкаст

2025-07-18 өмнө

Зөвшөөрөлгүй терраса барьсан зөрчлийг арилгуулж байна

2025-07-18 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-07-19 өмнө

Гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2025-07-19 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 26-28 хэм дулаан байна

2025-07-20 өмнө

Дарь-Эхийн уулзвараас Сансарын аюулгүй тойрог хүртэлх замыг хааж, шинэчилнэ

2025-07-20 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2025-07-19 өмнө

Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг шинэчилж байна

2025-07-20 өмнө

Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр

2025-07-21 өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-гоос үндэсний компаниудыг гаргаж, Хятадаас компани урих уу?

2025-07-18 өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг шилдэг дөрөвт үлдлээ

2025-07-18 өмнө

18 удаа хуралдаж 36 асуудал хэлэлцэн, 1 хууль, 2 тогтоол батлуулжээ

2025-07-19 өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг медалийн төлөөх тоглолтоо Хятадын Тайван багтай өнөөдөр тоглоно

2025-07-20 өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө Тайландын багтай өнөөдөр тоглоно

2025-07-20 өмнө

Дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа

2025-07-19 өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Хятадын Тайванд хожигдлоо

2025-07-19 өмнө

“Эрдэнэс Тавантолгой”-тай байгуулсан гэрээ бүрийг шалгахыг үүрэг өглөө

2025-07-20 өмнө

Улаанбаатар ММС энержи баг шигшээ шатанд Сербийн UB багтай тоглоно

2025-07-18 өмнө

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг хасагдах шатанд Казакстаны багтай тоглоно

2025-07-18 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ

2025-07-18 өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах