• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдийн амралтыг ээлтэй болгоход томчуудын хараа хяналт хэрэгтэй

П.АМГАЛАНБАЯР

Урин дулаан цаг ирж, байгаль дэлхий өнгөө зассан нарлаг зуны өдрүүд айсуй. Цэцэрлэгийн багачууд, Ерөнхий Боловсролын сургуулийн 1-3, 4-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралт эхэллээ. Харин 6-12 дугаар ангийнхан 20-ноос амарна. Ийнхүү сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцээд нийгэмд нэгэн чухал сэдэв хөндөгддөг билээ. Зарим гэр бүл хүүхэд харах хүнгүйгээс болж, хараа хяналтгүй орхих, аялал зугаалганд явахдаа аюулгүй байдал хангаагүйгээс осол гэмтэлд өртөх тохиолдол ихэсдэг. Мөн хүүхдүүд ахуйн осол буюу гадаа тоглож байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай тоо цөөнгүй. Жишээлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж амиа алдсан хэрэг гарсан. Өглөө гэрээсээ инээгээд гарсан бяцхан багачууд иргээд гэртээ хариагүй гэхээр зүрх зүсэм. Хүүхдүүд тоглосныхоо төлөө амь насаа алдах ёсгүй. Тэд эрүүл аюулгүй орчинд өсөж, торних эрхтэй. Тиймээс урин дулаан цаг ирж, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ цаг үед эцэг эхчүүд хараа хяналтаа илүү сайжруулж,  бяцхан үрсийнхээ ирээдүйг  аз жаргалтайгаар бүтээцгээе.

Гараа цагаан гипсээр боосон 10 орчим насны хүү “Аав аа төрсөн өдрөө тэмдэглэх ч худал боллоо шүү” хэмээн ярих сонсогдов. Үзлэгийн өрөөний  үүдэнд эмчид үзүүлэхээр хүлээн зогсож буй хүүхдүүд харагдана. Ийнхүү санамсаргүй тохиолдлоос үүдэж гэмтэж бэртсэн хүүхдүүд  ГССҮТ-ийг зорих нь хичээл, сургууль амарсан буюу зуны саруудад ихэсдэг байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь  нөгөө л асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин.

ТҮРГЭН ТУСЛАМЖ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН 100-200 НЬ 0-16 НАСНЫ  БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД 

ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн их эмч Э.Ганчимэг “ГССҮТ-д  яаралтай тусламж  авч буй хүүхдүүдийн тоо зуны саруудад ихэсдэг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, Сургууль, цэцэрлэг амарч, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхисноос болж, халуун тогоонд түлэгдэх, тогонд цохиулах, гар хуруугаа зүсэх гэсэн ахуйн болон, авто осолд их өртдөг” гэлээ.

Мөн дулааны улиралд нийслэл, хөдөө орон нутагт ч ялгаагүй иргэд ихэвчлэн халуун тогоо ашигладаг.  Халуун тогоог хүүхэд хүрэхэд ойр газар тавих, цаашлаад хүүхдийг харах хүнгүйгээр орхих зэрэг санамсаргүй тохиолдлоос болж хүүхдүүд түлэгдэх тохиолдол элбэг. Түлэгдэлт нь олон талын сөрөг нөлөөтэй.  Жишээлбэл, Түлэгдэлтийн зэргээс хамаарч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх эсэхийг шийддэг. Гүн түлэгдэлтийн үед арьс нь үхэжсэн байдаг учраас арьс нөхөх хагалгаа  хийдэг аж. Түлэгдэлтийн шарх удаж эдгэдэг бөгөөд дараа гарах хүндрэл нь татагдсан сорив байдгийг  мэргэжлийн хүмүүс онцоллоо.

Зуны саруудад  нэг өдөрт гэмтэж, бэртэж ГССҮТ-өөс түргэн тусламж авч байгаа хүмүүсийн 100-200 нь 0-16 насны  бага насны хүүхдүүд байдаг аж. Харин хүүхдийн баяраар эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ хамт байсан учраас осол гэмтлийн тоо бага бүртгэгджээ. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд  эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт зайлшгүй хэрэгтэйг харуулж байна.

ДУЛААНЫ УЛИРАЛД ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДДЭГ БАЙНА

Мөн урин дулааны үеэр иргэд хөдөө орон нутгийн их зорьдог. Иргэд голын эрэг дагуу буудаллаж архидан согтуурч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас усанд живэх тохиолдол гардаг аж. Үүнээс гадна хүүхдүүд зам гарч зам гарч байхдаа осолд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол их бүртгэгддэг тухай цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ хэллээ. Сургууль цэцэрлэг амарч хөдөө орон нутаг зорих иргэд бага насны хүүхдийг урд талын суудалд өвөр дээрээ суулгах, харгалзах хүнгүйгээр суулгаж замын хөдөлгөөнд оролцдог байна. Тиймээс  эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, бүс зүүлгэн замын хөдөлгөөнд оролцоорой.

Мөн иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо орчин тойрноо шалгаагүйн улмаас бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байдаг аж. Тухайлбал, орон нутагт машинаа асааж урагшилаж, хойшлох үедээ хашаанд тоглож  байсан хүүхдийг дайрч амь насыг хохироожээ. Энэ төрлийн дуудлага цагдаагийн  байгууллагад их  бүртгэгдэж байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг албаныхан онцолж байна. Он гарснаас  орон нутагт уг ослын улмаас ой хоёр, дөрөв, найм сартай хүүхэд амь насаа алджээ. Мөн зун хүүхдүүд мотоцикл унаж малаа харах, үүнээс үүдэж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гардаг аж. Тиймээс хүүхдүүдээ осол гэмтлээс хамгаалахын тулд аюулгүй орчныг ахуйн хүрээнд нь бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал юм.

М.ЗУЛЦЭЦЭГ: ЦЭЦЭРЛЭГ ТАРАХААР ХҮҮХДЭЭ ХЭНЭЭР ХАРУУЛАХ ВЭ ГЭСЭН  АСУУДАЛТАЙ ТУЛГАРДАГ

"Хүү минь дөрвөн настай. Цэцэрлэг нь амарчихсан. Би өрх толгойлсон ээж. Тийм болохоор хүүхэд харах асуудал миний хувьд хамгийн чухал сэдэв болдог. Олон  хүүхдүүдтэй харьцаж, тоглодог учраас хүү минь цэцэрлэгтээ явах дуртай.  Би ч  хүүхдээ цэцэрлэгт сурч байх хугацаанд санаа амар ажлаа хийдэг. Харин цэцэрлэг тарахаар хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн  асуудалтай тулгардаг. Гэхдээ хүүхдээ аюулгүй орчинд өсгөх, эрүүл саруул хүн болгохын төлөө хичээдэг" гэв.

Тиймээс энэ нийтлэлээрээ дамжуулж, хүүхдийн зуны амралт эхэлсэн цаг үед ирээдүй болсон үрсдээ илүү анхаарал хандуулахыг сануулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 116 (6848)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
ХУРААХ
Төрийн өмчит компанийг...
Зургадугаар сарын 15-наас халуун...

Хүүхдийн амралтыг ээлтэй болгоход томчуудын хараа хяналт хэрэгтэй

Kuzmo 2022-06-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хүүхдийн амралтыг ээлтэй болгоход томчуудын хараа хяналт хэрэгтэй

П.АМГАЛАНБАЯР

Урин дулаан цаг ирж, байгаль дэлхий өнгөө зассан нарлаг зуны өдрүүд айсуй. Цэцэрлэгийн багачууд, Ерөнхий Боловсролын сургуулийн 1-3, 4-5 дугаар ангийн хүүхдүүдийн амралт эхэллээ. Харин 6-12 дугаар ангийнхан 20-ноос амарна. Ийнхүү сургууль, цэцэрлэг амрахтай зэрэгцээд нийгэмд нэгэн чухал сэдэв хөндөгддөг билээ. Зарим гэр бүл хүүхэд харах хүнгүйгээс болж, хараа хяналтгүй орхих, аялал зугаалганд явахдаа аюулгүй байдал хангаагүйгээс осол гэмтэлд өртөх тохиолдол ихэсдэг. Мөн хүүхдүүд ахуйн осол буюу гадаа тоглож байгаад эрүүл мэнд, амь насаараа хохирсон харамсалтай тоо цөөнгүй. Жишээлбэл, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд хөөсөнцөр дээр гарч тоглож байгаад живж амиа алдсан хэрэг гарсан. Өглөө гэрээсээ инээгээд гарсан бяцхан багачууд иргээд гэртээ хариагүй гэхээр зүрх зүсэм. Хүүхдүүд тоглосныхоо төлөө амь насаа алдах ёсгүй. Тэд эрүүл аюулгүй орчинд өсөж, торних эрхтэй. Тиймээс урин дулаан цаг ирж, хүүхэд багачуудын зуны амралт эхэлж буй энэ цаг үед эцэг эхчүүд хараа хяналтаа илүү сайжруулж,  бяцхан үрсийнхээ ирээдүйг  аз жаргалтайгаар бүтээцгээе.

Гараа цагаан гипсээр боосон 10 орчим насны хүү “Аав аа төрсөн өдрөө тэмдэглэх ч худал боллоо шүү” хэмээн ярих сонсогдов. Үзлэгийн өрөөний  үүдэнд эмчид үзүүлэхээр хүлээн зогсож буй хүүхдүүд харагдана. Ийнхүү санамсаргүй тохиолдлоос үүдэж гэмтэж бэртсэн хүүхдүүд  ГССҮТ-ийг зорих нь хичээл, сургууль амарсан буюу зуны саруудад ихэсдэг байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь  нөгөө л асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдал, хүүхдэд ээлгүй орчин.

ТҮРГЭН ТУСЛАМЖ АВЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН 100-200 НЬ 0-16 НАСНЫ  БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД 

ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай түргэн тусламжийн их эмч Э.Ганчимэг “ГССҮТ-д  яаралтай тусламж  авч буй хүүхдүүдийн тоо зуны саруудад ихэсдэг. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, Сургууль, цэцэрлэг амарч, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхисноос болж, халуун тогоонд түлэгдэх, тогонд цохиулах, гар хуруугаа зүсэх гэсэн ахуйн болон, авто осолд их өртдөг” гэлээ.

Мөн дулааны улиралд нийслэл, хөдөө орон нутагт ч ялгаагүй иргэд ихэвчлэн халуун тогоо ашигладаг.  Халуун тогоог хүүхэд хүрэхэд ойр газар тавих, цаашлаад хүүхдийг харах хүнгүйгээр орхих зэрэг санамсаргүй тохиолдлоос болж хүүхдүүд түлэгдэх тохиолдол элбэг. Түлэгдэлт нь олон талын сөрөг нөлөөтэй.  Жишээлбэл, Түлэгдэлтийн зэргээс хамаарч эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх эсэхийг шийддэг. Гүн түлэгдэлтийн үед арьс нь үхэжсэн байдаг учраас арьс нөхөх хагалгаа  хийдэг аж. Түлэгдэлтийн шарх удаж эдгэдэг бөгөөд дараа гарах хүндрэл нь татагдсан сорив байдгийг  мэргэжлийн хүмүүс онцоллоо.

Зуны саруудад  нэг өдөрт гэмтэж, бэртэж ГССҮТ-өөс түргэн тусламж авч байгаа хүмүүсийн 100-200 нь 0-16 насны  бага насны хүүхдүүд байдаг аж. Харин хүүхдийн баяраар эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдүүдтэйгээ хамт байсан учраас осол гэмтлийн тоо бага бүртгэгджээ. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдалд  эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт зайлшгүй хэрэгтэйг харуулж байна.

ДУЛААНЫ УЛИРАЛД ХҮҮХДҮҮД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ИХ БҮРТГЭГДДЭГ БАЙНА

Мөн урин дулааны үеэр иргэд хөдөө орон нутгийн их зорьдог. Иргэд голын эрэг дагуу буудаллаж архидан согтуурч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисны улмаас усанд живэх тохиолдол гардаг аж. Үүнээс гадна хүүхдүүд зам гарч зам гарч байхдаа осолд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол их бүртгэгддэг тухай цагдаагийн ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ хэллээ. Сургууль цэцэрлэг амарч хөдөө орон нутаг зорих иргэд бага насны хүүхдийг урд талын суудалд өвөр дээрээ суулгах, харгалзах хүнгүйгээр суулгаж замын хөдөлгөөнд оролцдог байна. Тиймээс  эцэг эхчүүд хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, бүс зүүлгэн замын хөдөлгөөнд оролцоорой.

Мөн иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо орчин тойрноо шалгаагүйн улмаас бага насны хүүхэд осолд өртөх тохиолдол их байдаг аж. Тухайлбал, орон нутагт машинаа асааж урагшилаж, хойшлох үедээ хашаанд тоглож  байсан хүүхдийг дайрч амь насыг хохироожээ. Энэ төрлийн дуудлага цагдаагийн  байгууллагад их  бүртгэгдэж байгаа тул анхаарал сэрэмжтэй байхыг албаныхан онцолж байна. Он гарснаас  орон нутагт уг ослын улмаас ой хоёр, дөрөв, найм сартай хүүхэд амь насаа алджээ. Мөн зун хүүхдүүд мотоцикл унаж малаа харах, үүнээс үүдэж эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гардаг аж. Тиймээс хүүхдүүдээ осол гэмтлээс хамгаалахын тулд аюулгүй орчныг ахуйн хүрээнд нь бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо чухал юм.

М.ЗУЛЦЭЦЭГ: ЦЭЦЭРЛЭГ ТАРАХААР ХҮҮХДЭЭ ХЭНЭЭР ХАРУУЛАХ ВЭ ГЭСЭН  АСУУДАЛТАЙ ТУЛГАРДАГ

"Хүү минь дөрвөн настай. Цэцэрлэг нь амарчихсан. Би өрх толгойлсон ээж. Тийм болохоор хүүхэд харах асуудал миний хувьд хамгийн чухал сэдэв болдог. Олон  хүүхдүүдтэй харьцаж, тоглодог учраас хүү минь цэцэрлэгтээ явах дуртай.  Би ч  хүүхдээ цэцэрлэгт сурч байх хугацаанд санаа амар ажлаа хийдэг. Харин цэцэрлэг тарахаар хүүхдээ хэнээр харуулах вэ гэсэн  асуудалтай тулгардаг. Гэхдээ хүүхдээ аюулгүй орчинд өсгөх, эрүүл саруул хүн болгохын төлөө хичээдэг" гэв.

Тиймээс энэ нийтлэлээрээ дамжуулж, хүүхдийн зуны амралт эхэлсэн цаг үед ирээдүй болсон үрсдээ илүү анхаарал хандуулахыг сануулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 116 (6848)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

19 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

19 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

19 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

19 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

19 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

19 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

20 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах