• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Наранбаатар: Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо.

Мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хийлээ. Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц 333.8 сая тонн, ашиглалтын баталгаат нөөц 33.4 сая тонн байгааг сайд Г.Ёндон мэдээллийнхээ эхэнд онцолсон. “Петрочайна Дачин Тамсаг” компани 1998-2021 онд улсын төсөвт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг оруулсан. Энэ хугацаанд нийтдээ 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолсон гэлээ. Хэдийгээр манай улс өөрийн гэсэн газрын тос олборлодог боловч өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдаж авдаг, 2021 оны байдлаар 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авч, 1.1 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. 2025 онд баталгаат нөөц нэмэгдэж, ашиглалтын баталгаат нөөц 47 сая тонн болно гэсэн төлөвлөгөөтай байгааг сайд дуулгасан. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувийн хооронд хэлбэлзэн нэмэгдэж байдаг бөгөөд 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болно гэсэн тооцоо бий гэлээ. Үүнийхээ 55 хувийг бид газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хангаж эхэлнэ гэж тооцсон. Гэхдээ тодорхой асуудлууд байгаа гэж сайд хэлсэн.

1991 онд УИХ-аас баталсан Газрын тосны тухай хуулийн дагуу 1993 онд АНУ-ын “Снайдер ойл” корпорац газрын тосны хайгуулын  Буйр XXII талбайд, “Медаллион ойл” компани Тосон-Уул XIX талбайд, 1995 онд Снайдер ойл корпорац Тамсаг-XXI талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээг тус тус байгуулсан байна.

Дээрх хоёр талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг Хятадын үндэсний газрын тосны корпорацын харьяа төрийн өмчит “Дачин ойл фийлд лимитед” компани нь 2005 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Соко Интернэйшнл плс” компанитай “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулснаар 1993 онд байгуулсан Тосон-Уул XIX, 1995 онд байгуулсан Тамсаг XXI талбайн Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлсэн авсан аж.

Сүүлийн үеийн хууль эрх зүйн бичиг баримт шинэчлэгдэхийн хэрээр анх байгуулж байсан Бүтээгдэхүүн хуваах тухай гэрээнүүд нь Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудтай зөрчилдөх явдал ихээр гарах болсон байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд, Татварын багц хууль 2012 онд шинэчлэгдсэн нь анх хөрөнгө оруулалт татах зорилготой байгуулж байсан анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгээд байгаа юм байна.

Татварын болон нийгмийн даатгалын улсын байцаагч нар 2018 онд хууль тогтоомжийн хүрээнд акт, торгууль тавьсан боловч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь уг актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019 онд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Улмаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газрын тосны ашиглалтын “Тосон-Уул-XIX”, “Тамсаг-XXI” талбайнуудад байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг шилжүүлэн авсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг дүгнэх, гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэх асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсгийн Монгол Улсын шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан гэсэн мэдээллийг өгсөн.

Сайдын тайлбарласнаар, Тосон уул талбайн хувьд Монгол Улс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, газрын тосны нөөц ашиглалтын төлбөр авдаггүй. Энэ гэрээгээр нийт олборлосон тосны 40 хувийг БНХАУ-ын компани хайгуул, олборлолт хийхэд зарцуулсан хөрөнгө оруулалтаа нөхөх зориулалтаар авдаг байна. Үлдсэн 60 хувь тосны 40 хувийг Монгол Улс авч, үлдэх 60 хувийг гэрээлэгч тал авдаг байна. Үүнийг нарийвчлан ойлговол, 100 хувь тосны хорин дөрвөн хувийг Монгол Улс, 76 хувийг гэрээлэгч тал авдаг гэлээ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй танилцсан. Манай улсад, монголын ард түмэнд ашиггүй, харин бүр хохиролтой гэдэг ийм л дүгнэлтийг өгөхөөр байгаа. Энэ гэрээ байгуулагдаад нэлээн хэдэн жил болчихсон. Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүд тэгш эрхтэй, татвараа, нийгмийн даатгалаа төлөөд явах ёстой. Гэтэл гэрээгээр чөлөөлчихсөн. Манай хууль хяналтынхан, татвар, нийгмийн даатгалын байгууллага ажиллаад хууль тогтоомжийн дагуу төлбөр тавихаар Татварын ерөнхий газар, Маргаан таслах зөвлөл, шүүх зэрэг байгууллагуудаар явж байгаад замхраад алга болдог, хүчингүй болдог. Гэрээлэгч компанийн гаргаж байгаа тосноос экспортын татвар авдаггүй. Энэ компанийн оруулж ирж байгаа техник хэрэгсэл, ажилчдын хувцас, хоол унд, бүх зүйлүүдийг татвараас чөлөөлчихсөн. Ажилчид нь гадаадынх, орон нутгаас ажилчид авдаггүй. Сум, аймагтай ерөөсөө хамтарч ажилладаггүй, тэдний тавьсан шаардлагыг үл тоодог. Мөн гүйлгээ зардал, санхүүгийн үйл ажиллагааг нь хянах гэхээр гэрээн дээрээ гадаадад данс нээж болно оо гэж заасан гэдэг. Тэгээд баримт, санхүүгийн үйл ажиллагаа, бүх зүйл нь хятад хэл дээр, тэрнийгээ авчирч өгдөггүй, шалгуулдаггүй дутуу хагас өгдөг гээд маш ойлгомж муутай. Тэгсэн мөртөө дөрвөн тэрбумын хөрөнгө оруулаад 1.5 тэрбумын ашиг олсон гэж байна. Үүнийг нь тооцоод тодорхойлох боломж нөхцөл бүрдэхгүй. Өөрсдийнх нь амаар явж байх жишээтэй. Нөхөн сэргээлт хийдэггүй, байгаль орчныг бохирдуулдаг ус ашиглах зөвшөөрөл байхгүйгээр усыг дураараа ашиглаж байдаг, бохирдуулж байдаг, ус бохирдуулсны төлбөр төлдөггүй гээд хэлэх зүйл олон байна. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, уландаа гишгэсэн ийм л гэрээ байна гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баделхан, Бид шинээр нефть боловсруулах үйлдвэр байгуулж байгаа. 2025 онд ашиглалтад орно. Энэ үйлдвэрийг хангах түүхий эд нефтийн тооцоо гарсан уу. Өнөөдрийн энэ ашиглаж байгаа талбайгаас гарсан түүхий нефтийг шинэ нефтийн үйлдвэрт ашиглаж болох уу. Анхны байгуулсан гэрээгээрээ хятадууд авсаар байх юм уу гэсэн асуулт тавьсан.

Ажлын хэсгийн хариулснаар, гэрээний нөхцөлөөр бол нөөцөө дуустал ордыг ашиглах юм байна. Гэхдээ тос дуусвал өртөг нөхөгдөөгүй байсан ч гэрээ дуусгавар болно гэсэн заалттай гэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахдаа технологийн туршилтууд хийгдсэн бөгөөд манай улсад олборлож байгаа газрын тоснуудын ерөнхий физик, химийн шинж чанарт тохирсон үйлдвэрийн технологийг сонгосон байна. Ер нь хайгуул хийж байгаа. Олборлож байгаа болон ойр хавийн ордуудын тосыг ашиглах бүрэн боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Ер нь “Петро дачин тамсаг” компанийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөтэй холбоотой олон гомдол ирдэг гэв. Энэ компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр хариуцлагагүй ажиллаж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Нефтийн бүтээгдэхүүний хог хаягдал, үйл ажиллагаанаас нь гардаг хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисын сав, баглаа боодол, автомашины аюултай хог хаягдал их хэмжээтэй гардаг юм байна. Эдгээрийг дахин боловсруулахтай холбоотой үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Өөрсдийнхөө хэрэгцээнээс давсан химийн бодисыг оруулж ирсэн, одоо хугацаа нь хэтэрчихсэн химийн бодисыг булшлах асуудал бас яригдаад явж байгаа гэлээ. Ус, ашиглалт, нөхөн сэргээлттэй холбоотой олон удаа дүгнэлтүүд гарсан байна. Усыг их хэмжээгээр ашигладаг бөгөөд нэг талбай дээр нийтдээ 70 гаруй худаг ухсан, тэдгээр худгаасаа 2.7 орчим сая шоо метр ус ашиглаж байгаа бөгөөд усны төлбөрт жилд орон нутагт 3.2 тэрбум орчим төгрөг ус ашигласны төлбөр төлсөн гэсэн хариултыг Ажлын хэсгийн гишүүд өгсөн.

Хуульд зааснаар байгалийн нөөц баялгийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж ажилладаг бөгөөд өмнөх жилийнх нь менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 90 хувиас дээш байвал дараа жилийнх нь менежментийн төлөвлөгөө баталж өгдөг юм байна. “Петрочайна дачин тамсаг”-ийн хувьд бол 2020 оны менежментийн төлөвлөгөөг орон нутгийнх нь комисс шалгаад 30-40 хувь хэрэгжсэн гэж үзжээ. Ийм дүгнэлт ажлын хэсэг гаргасан учраас дараа жилийнх менежментийн төлөвлөгөө батлаагүй аж. Үндсэндээ менежментийн төлөвлөгөө батлагдаагүй үйл ажиллагаа явуулж байна гэж хэлж болно гэсэн хариултыг Ажлын хэсгийн гишүүд мэдээлсэн.

УИХ-ын гишүүд татвартай холбоотой маргаан, ус ашиглалт, зам барих асуудлыг хөндөж байсан.

“Петрочайна дачин тамсаг” компани нь 2016-2021 оны байдлаар аж ахуйн нэгжийн орлогын алдагдалтай тайланг цахимаар ирүүлсэн бөгөөд татварын байгууллага үүнийг хянаж үзээд алдагдалтай тайлагнасан нь үндэслэлгүй гэж үзээд буцаасан байна. Мөн тус компаниас татварын төлөлттэй холбоотой маргаан үүсгэсэн нь одоо Маргаан таслах зөвлөлд хянагдаад явж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, газрын тосны хайгуул, олборлолтод ашиглаж буй усан технологи дэлхийд хэр ашиглагдаж байгаа вэ хэмээн тодруулсан. 8.3 сая литр ус зарцуулаад 8.3 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн олборлож байна гэсэн мэдээлэл байна. Өнөөдөр зарим газарт нефтийн бүтээгдэхүүнээс ус илүү үнэтэй цаг болж байгаа шүү дээ. Иймд ус ашиглалтад хоцрогдсон технолги ашиглаж болохгүй. Цаашдаа энэ технологийг шинэчлэх үү гэж асуусан.

Ажлын хэсгийн гишүүд, Одоогоор байгалийн горимоороо өөрөө оргилох тос нь багасч байгаа учраас XIX,  XXI талбай дээр ус, шахалт, хий шахалт, гель полимер шахалт гэсэн технологиудын аль алийг нь ашиглаж байгаа.

Цаашдаа хий шахалт нь аюулгүй ажиллагаа талаасаа нэлээн аюултай, усны хэрэглээ их байгаа учраас ус шахалтыг багасгана. Гель полимер буюу илүү өндөр технологийн бодис хэрэглэж шахах технологийг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн хариулт өгсөн.

Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Өнөөдөр Тамсагийн сав газарт олборлолт хийж байгаа “Петрочайна дачин тамсаг” компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн асуудлыг хэлэлцлээ. Тодорхой мэдээллүүдийг авлаа. Энд хоцрогдсон технологиор ус ашиглаж байгаа нь тодорхой байна. Ус бол нефтээс үнэтэй. Ийм цаг үед их хэмжээний ус хоцрогдсон технологиор ашиглавал Мэнэнгийн тал яваандаа Мэнэнгийн там болж магадгүй. Энэ гэрээ өнөөдөр Монгол Улсад ашиггүй байна. Энэ гэрээг хөрөнгө оруулагч талтай хамтарч Монгол Улсад ашигтай болгох шаардлагатай байна. Ашигт малтмалынхаа хуульд яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энэ төсөл дээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах шаардлага зайлшгүй үүссэн байна. Өнөөдөр байгаль орчин, татвартай холбоотой маш олон асуудал байна. Маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг атлаа үр ашиггүй ажиллана гэдэг байж болшгүй зүйл. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр байгаа энэ цаг үед үр ашиггүй ажиллана гэсэн ойлголт байхгүй. Татварын алба акт тавихаар түүнийг нь хүчингүй болгодог. Монголын эдийн засаг голланд өвчинд нэрвэгдсэн, газрын тосны салбарын үйл ажиллагаа үүнд нэрмээс болж байна. Баялагтай орнууд ядуурдаг парадокс маягийн үзэгдэл гэж харж байна. Энэ асуудалд монголын төр анхаарал хандуулах ёстой. Тиймээс энэ асуудлаар Засгийн газарт Байнгын хорооны тогтоолоор тодорхой чиглэл өгнө гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой
Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
2 жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Ерөнхийлөгч
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Шүүхийн танхимаас
  • •ММ-ын тодруулга
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийслэл
  • •Сонгууль
  • •Байнгын хороо
ХУРААХ
Өдөртөө 24-26 градус дулаан байна
Үс засуулвал сайн нөхөртэй...

Н.Наранбаатар: Монгол Улсын олон хуулийг санаатай, санамсаргүй байдлаар зөрчсөн

Kuzmo 2022-05-19

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой
Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ
2 жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна

2 цагийн өмнө өмнө

Орхон аймгийн хангалын гол дагуу мод тарьж ургуулж байна

2 цагийн өмнө өмнө

Хөрш орны засаглалын нууц: ХКН-ын 105 жилийн туршлагаас суралцах нь

2 цагийн өмнө өмнө

"Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 170 гаруй цэг ажиллана

2 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр

2 цагийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно

1 өдрийн өмнө өмнө

“Талын Метал Нунтаг” компани Монгол, Японы бизнес, их сургуулиудтай дөрвөн талт иж бүрэн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

1 өдрийн өмнө өмнө

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

1 өдрийн өмнө өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” наадмын түрүү бөхийн бай 30 сая төгрөг

1 өдрийн өмнө өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2026” өв соёлыг дэлгэрүүлэх, жуулчдыг татах зорилготой

1 өдрийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асуудлаар төлөөлөгчидтэй уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно

1 өдрийн өмнө өмнө

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Тамхины хяналтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

1 өдрийн өмнө өмнө

2 жилийн өмнө батлагдсан Малчны тухай хуулийн хэрэгжилт 20 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эрч хүч ихэснэ.

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 21-23 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн их хурлын эргэн тойронд

2 өдрийн өмнө өмнө

Хэрэг бүртгэлтийн хэрэгт 8 объектод нэгжлэг хийж, 3 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан

2 өдрийн өмнө өмнө

"Дашваанжил" ХХК-ийн жолоочийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Мөрдөгч хүн зөвхөн мөрдөгч биш, соён гэгээрүүлэгч байх ёстой

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын дотоод хэргийн сайд Мустафа Чифтчитэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2026-06-22 өмнө

Амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-06-18 өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ....

2026-06-18 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2026-06-19 өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

2026-06-18 өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2026-06-19 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-18 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-18 өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2026-06-18 өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2026-06-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026-06-19 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-19 өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

2026-06-18 өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026-06-19 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2026-06-19 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2026-06-20 өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

2026-06-21 өмнө

Говийн бүсэд 1500 ажлын байр бий болох Бортээгийн ордын үйл ажиллагаа эхэллээ

2026-06-20 өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-20 өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2026-06-20 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-06-18 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-22 өмнө

Энэ сарын 24-нөөс халуун ус хязгаарлах байршил

2 өдрийн өмнө өмнө

Хан-Уул дүүргийн 12 байршилд 53.3 ам метр зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлууллаа

2026-06-22 өмнө

Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх авто замыг Наадмын өмнө бүрэн дуусгана гэв

2026-06-22 өмнө

“Ачит Ихт” ХХК “Уусмал цэвэршүүлэх” төслийг хэрэгжүүлж байна

2026-06-21 өмнө

Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ

2026-06-21 өмнө

Эрчим хүчний гудамжны замын хучилтын ажлыг 9-р сарын 1-нээс өмнө дуусгана

2026-06-21 өмнө

Бороо, уулаараа нойтон цас орно

2026-06-22 өмнө

Амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгдлээ

2026-06-22 өмнө

Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2026-06-21 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаан бар өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах