• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАНАН-г ил гаргасан тэмцэл

Б.ГАРЬД

Яг 10 жилийн өмнөх энэ өдөр. 2012 оны дөрөвдүгээр сарын 13. Тэр өдрийн үүрээр цагдаа, АТГ гээд хууль хүчний байгууллагынхан Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг гэрээс нь баривчилсан. Энэ үйлдлийг “...Баривчилсан” хэмээн зүгээр хэлэхэд их хэцүү. Учир нь өмнөх 12-ны өдрөөс Н.Энхбаярт халдаж эхэлсэн байдаг. Гэрийнх нь гадаа гар буугаар зэвсэглэсэн 5-6 хүн дайрсан. Тэд автомашиных нь цонхыг хагалж, Н.Энхбаярыг өөр машинд хүчээр суулгахыг оролдсон. Гэвч хамгаалалтын ажилтнууд нь арга хэмжээ авснаар, тэр ажиллагаа нь бүтэлгүйтэж, тэр ч байтугай нэгийг “олз”-нд үлдээчихсэн байдаг. Дайрсан хүмүүсийг цагдаагийн тусгайгийнх, бас АТГ-ын гүйцэтгэх ажилтнууд байсан гэх мэдээлэл бий.

Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан гэх үйл явдлыг “албан ёсны зохион байгуулалт бүхий халдлага” гэчихэд хэтийдэхгүй. Тийм ажилллагаа Монголд урьд өмнө болж байгаагүй. Хойшид ч болохгүй байх.

Тэр үйл явдлыг хамгийн оновчтой тодорхойлсон хүн нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн юм. Тэрбээр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “...Н.Энхбаярын асуудлыг янз бүрээр тайлбарладаг. Тухайн үе нь сонгуулийн ид өрнөлтийн үе байлаа. Үнэхээр монгол төрийн тэргүүн байсан хүн авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдож, эл асуудлыг гаргаж тaвиад тэр хүнтэй ярих асуудал байсан уу гэвэл байсан. Гэтэл үхрийн бөөр шиг тав зургаан асуудлаар ял тулгаж тэр нь шүүх дээр очоод няцаагдаад, хүчингүй болоод байгааг харахад Н.Энхбаярын хэрэг давхар тоглоом байжээ гэдгийг харуулаад байгаа юм. Түүнээс хойш олон түмний хүсэл шаардлага, шинэ улс төрийн нөхцөл байдалд тулгуурлаад авлигатай тэмцэх ажил өрнөж байна. Татварынхны асуудал гарч ирлээ. Нэг хүн 10 хэдэн тэрбум төгрөг хураасан байна. Тэгэхээр татварын албанд ажилладаг хүний 5-10 хувь нь ийм байна гэж бодоход хэчнээн тэрбум төгрөг займчуулсан бол доо гэдгийг бодоход хэцүү. Үүнийг илрүүлж байгаа нь сайн хэрэг. Оюу Толгойн асуудал дээр нийгэм цэгцрэх тийшээ хандаад явчихлаа, Тавантолгойн асуудлыг юу болгосон нь илэрхий боллоо, МИАТ-ын асуудал, махны асуудал гээд л. Бид энд нэг килограмм нь 10 мянган төгрөгийн үнэтэй мах идэж байхад Дарханд махаа өмхийрүүлчхээд улсын нөөцөнд худалдаж авлаа гээд сууж байсан муухай үйлдэл илэрч байна. Энэ бол цаашид үргэлжлэх ёстой. Бүр өргөн хүрээтэй том асуудлыг хамрахыг ч байг гэхгүй. Монголын баялаг, Монголын газар шороог худалдсан асуудлыг сөхөхгүй байгаа шүү дээ” гэж ярьсан.

Ер нь бол Н.Энхбаярыг сүр дуулиан болгож баривчилсан үйл явдлыг зөвхөн монголчууд бус, олон улсад ч буруутгаж байв. “...Аймаар том авлигачин” хэмээн тархи угаалт явуулж байгаад уг ажиллагааг явуулсан ч тэр жилийн “Уол стрийт журнал”-ын авлигаараа тэргүүлсэн 10 орны хоёрдугаарт манай улс бичигдсэн хэвээр байв. Бас “Транспэрэнси интернэшнл”-ийн судалгаагаар авлигын индекс буураагүй байдаг.

Уг үйл явдлаас сарын дараа “Эмнести интернэшнл” байгууллагаас “...Монгол Улсад автократ засаглал тогтлоо” гэсэн албан бичиг ирүүлсэн. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны хүний эрхийн төлөв байдлын тайланд “...Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хэдэн сарын хугацаанд удаа дараа мэдээлэл авахаар дуудсан боловч ирэхээс татгалзсан шалтгаанаар УИХ-ын сонгууль болохоос хоёр сарын өмнө эрх баригчид баривчилсан. Шүүх ажиллагааны улмаас сонгуульд өрсөлдөх эрхээ алдсан” гэж бичсэн нь бий. Түүнчлэн АНУ-ын сенатч Фейнштейн Сенат дээр Н.Энхбаярын тухай сонсгол тавьсан. Тэр ч бүү хэл, Н.Энхбарыг цагдан хорих төвд өлсгөлөн зарлаж байхад НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Бан Ги Мун Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярьж, “...Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарах”-ыг хүсчээ. Мөн Австралийн Конгресс дээр Гадаад хэргийн сайд асан Кевин Рудд “...Монголын улс төрийг тэнцвэржүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баривчиллаа. Энэ нь улс төрийн зорилготой” гэж мэдэгдсэн. 

Хүний эрхийн үндэсний комисс цагдаа нарыг буруутгасан. Хууль дээдэлж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийг мөрдөхийг АТГ, ШШГЕГ-ын удирдлагуудад зөвлөсөн билээ. Энэ хэрэг явдлын дараа олон улсын хүний эрхийн байгууллагууд Н.Энхбаяртай хүнлэг бусаар харилцсаныг шүүмжилсэн нь дэлхийн хэвлэлүүдэд нийтлэгдсэн байдаг.

Монголын хууль, хүчний байгууллага нэг хүний өмнөөс яагаад ингэж нэгдэж боссон бэ гэдэг их сонин. Халдлагыг гардан гүйцэтгэсэн цагдаа, АТГ, тэгээд прокурор, шүүхийнхэн зүгээр л тушаал биелүүлсэн болж таардаг. Харин тэднийг удирдлагаар хангаж ажилласан хүмүүс нь их сонин нэгдэл харагддаг. Сүүлд, тэд улс төрийн зөрчлийн улмаас хоорондоо муудаж, бие биеэ барьж өгсөн. Угаасаа өөр намын, өөр үзэлтэй, өөр байр суурьтай хүмүүс байсан л даа.

Чухамдаа Н.Энхбаярын тэр үед хэлээд байсан МАНАН бүлэглэлийнхэн тэгж ил гарч ирсэн.

Ер нь бол МАНАН бүлэглэл гэдгийг анх Н.Энхбаяр ярьсан. ...Үндсэн хууль, бусад хуулийг зөрчдөг АН, МАН-ын хэсэг бүлэг хүн нэг нэгийгээ хамгаалж, хуйвалдахыг хэлж байгаа юм” гэж өөрөө хэлсэн байдаг.

Нөгөөтэйгүүр Н.Энхбаярыг ингэж хүч хэрэглэн баривчлах болсон нь Ерөнхийлөгч байхаас нь хойш нийлсэн ашиг сонирхлын нэгдлүүд байсан гэхэд болно. Тодруулбал, Оюу Толгой, Тавантолгой зэрэг дээр гэхэд л Н.Энхбаяр тэднээс огт өөр байр суурьтай байсан. “...Олон нийтийн эзэмшилд байх нь зүйтэй” гэдэг байжээ.

Энэ мэт, өөр бусад томоохон зарчмын зөрүүнээс үүдэж, МАНАН нь Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний эсрэг ажиллаж унагасан. Улмаар Ерөнхийлөгчөөс бууснаас нь хойш элдвээр оролдсоор байжээ. Үүний нэг жишээ нь ТЕГ-т 2011 оны тавдугаар сарын 1-нд “...Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  амь насанд халдахыг оролдсон хэргийг илрүүлж өгөөч" гэсэн  хүсэлтийг Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан хүргүүлж байв. Хүсэлтэд “Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэр бүлийнхний амь насанд халдахыг заналхийлсэн, турхирсан, өдөөсөн заналхийлэл удаа дараа ирж байгаа тул илрүүлж өгнө үү” гэсэн байдаг. Ингэхдээ хуулийн байгууллагад хандах болсон тухайгаа тайлбарлаж, заналхийллийн талаарх  холбогдох материалуудыг ТЕГ-т хэсэгчлэн хүргүүлж байжээ.

Харин энэхүү хууль бус, хүч хэрэглэсэн баривчилгааны өмнө Н.Энхбаяр 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үед яаралтай хуралдсан ҮАБЗ-ийн хуралдааны тэмдэглэлүүдийг нийтэд дэлгэсэн. Тэрхүү тэмдэглэлээс маш ноцтой зүйлүүд ил болсон. Хамгийн гол нь тухайн үед улс төрийн намуудыг төлөөлөн хуралд оролцож байсан хүмүүс 2012 онд төрийн өндөр албан тушаалд очсон байв. Тэмдэглэл ил болсон нь тэдний эрх ашгийг хөндсөн. Тиймээс нэн яаралтайгаар хууль хүчний байгууллагыг босгож барьсан. Түүнчлэн ердөө хоёрхон сарын дараа УИХ-ын сонгууль болох гэж байв. Н.Энхбаярын нэр хүнд өндөр, нам нь улам өргөжсөөр байсан нь МАНАН-гийнхныг ийн хөдлөхөд хүргэсэн гэдэг.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр одоогоос 10 жилийн өмнө МАНАН-г ил гаргаж ирсэн байгаа юм. МАНАН одоо ч оршсоор байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “...Дор хаяж 10 жил тэмцэж байж МАНАН устах юм байна” гэж хэлж байв. Тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа “...МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна” гэж мэдэгдэж байв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 74 (6806)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Олимпизм
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •ММ-ын тодруулга
  • •E-Sport
ХУРААХ
Ц.Ганзориг: Эрүүл мэндээр нь...
Амьдралаас “төрсөн” гишүүд...

МАНАН-г ил гаргасан тэмцэл

Kuzmo 2022-04-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
13 цагийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

13 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

13 цагийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

13 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

13 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

13 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

13 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

1 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-19 өмнө

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

2026-09-19 өмнө

2 хөршийн худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-19 өмнө

Амари Робинсон 25 оноог авч багаа тэргүүллээ

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-19 өмнө

Монголын эмэгтэй волейболын баг хэсгийн анхны хожлоо байгууллаа

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-19 өмнө

Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах