• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дөрвөн жилд 150 мянган ажлын байр нэмнэ гэв

Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар МАН-ын бүлгийн даргын саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өөрчилж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тайланг урагшлуулж хаалттай хэлэлцэж  Ерөнхийлөгч оролцлоо. Үргэлжлүүлэн 2021-2025 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Тэрбээр “Хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотойгоор хуулиудаар эх үүсвэр шийдэгдсэн 49.7 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 150 төсөл арга хэмжээ, 18.6 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 88 төсөл арга хэмжээ, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай 98 төсөл арга хэмжээ батлагдсан.Дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөллийн улмаас Монгол Улсын эдийн засгийн гол салбар болох уул уурхай, олборлолтын салбарын бүтээгдэхүүний эрэлт багассан нь нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, газрын тосны экспорт болон олборлолтын хэмжээ эрс буурахад хүрч, экспорт 2020 онд өмнөх оноос 43.3 сая ам.доллараар, импорт 858.6 сая ам.доллараар  буурсан байна. Түүнчлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан бол 2020 онд төсвийн орлого 9.5 их наяд төгрөг, зардал 13.9 их наяд төгрөг болж, төсөв 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын ачаалал 2020 онд 22.7 хувь болж, өмнөх оноос 3.2 нэгж хувиар буурлаа. Тогтоолын төсөлд тусгасан төсөл, арга хэмжээ хэрэгжсэнээр 2021-2025 онд 149.226 ажлын байрыг шууд ба шууд бусаар шинээр бий болгож, ажилгүйдэл болон ядуурлын түвшинг бууруулахаар байна” гэв. Ирэх жилүүдэд хэрэгжих төслийн жагсаалт, санхүүжилтэд өөрчлөлт орсонтой холбогдуулан гишүүд асуулт асуув.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Санхүүжилтийн эх үүсвэр нь шийдэгдсэн 150  төсөл арга хэмжээнд шаардагдах  49.7 их наяд төгрөгийг  шинэчлээд 47.4 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 136 төсөл арга хэмжээ болгож өөрчилж байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 31.5 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай 135 төсөл арга хэмжээ болж нэмэгдүүлж байгаа. Ийм том өөрчлөлт орж ирж байна.

Ганцхан Дарханы замын асуудал биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Таван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бид сүүлийн 30 жил баталж байгаагүй. 2020 онд анх удаа Монгол Улсыг хөгжүүлэх таван чиглэлтэй болсон. Анх удаа өөрчлөлт орох гэж байгаа учраас гишүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Яагаад зарим төсөл арга хэмжээ багасаж, зарим нь нэмэгдэв. Мөн Улаангом-Ховдын олон улсын чанартай авто замын санхүүжилт шийдэгдсэн үү. Түүнчлэн Ховд аймгийн төвийн нисэх буудлын эх үүсвэр тодорхойгүй байгаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Хөтөлбөрт ач холбогдол өгөх нь зөв. 2020-2021 оны хүндхэн жилийн дараа төсөл хөтөлбөрүүдээс нэмж, хасах зүйл гарлаа. Хэрэгжилтэд нь саад гарлаа. Олон талт хөгжлийн түншүүдээс туслах санал орж ирж байна. Ингэж нэмж хассаар нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Хөтөлбөрт гурван үндсэн хавсралт байгаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь тодорхой болоод ТЭЗҮ нь хийгдэж, бэлтгэл ажил хангагдсан. Үүнээс 150 төсөл, санхүүжих дүн нь 49.7 их наяд төгрөг байснаас таван төсөл хасагдаж, таван төсөл нэмэгдсэнээр санхүүжих дүн нь 49.7 их наядаас 45 их наяд болж буурсан.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар:

-Улаангом-Ховдын чиглэлийн авто замын тухайд Азийн хөгжлийн банктай ярилцаж байгаа. Манай төрийн нарийн бичгийн дарга Увс, Ховд, Баян-Өлгийг аймгаар Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй явж газар дээр нь төсөл, хөтөлбөрүүдтэй танилцах гэж байна. Ховд аймгийн төвийн нисэх онгоцны буудал төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах талаар Засгийн газар дээр ярьж байгаа.

Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч н.Түмэндэлгэр:

-Санхүүжилтийн эх үүсвэр бүрэн болон хэсэгчлэн шийдсэн төслүүдийн жагсаалтад вакцинжуулалт болон цар тахлын эсрэг хариу арга хэмжээний төслүүд нэмэгдсэн. Хасагдсан төсөл дунд хэрэгжиж дууссан төслүүд байна. Зарим нэг төслийн санхүүжилт саатсан учраас эх үүсвэрийг нь шийдвэрлэх шаардлагатай төслүүдийн жагсаалт руу шилжсэн. Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэх шаардлагатай төслүүдийн жагсаалтад ТЭЗҮ, зураг төсөл нь 2020-2021 онд хийж дууссан төслүүд нэмэгдэж орж ирсэн. Мөн гадаадын зээл тусламжаар ярианы түвшинд байгаа төслүүд нэмэгдэж орж ирсэн. Валютын ханш өөрчлөгдсөн учраас гадаад валютаар хийсэн төсөл хөтөлбөрүүдийн дүн өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор жагсаалтыг бүтнээр нь оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Дарханы замыг улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд оруулаагүй гээд санхүүжүүлэхгүй гээд байна. Санхүүжилтийг нь шийдвэрлэхийн тулд төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлагатай. 2022 онд Монгол Улсын эдийн засагт бүх барааны үнийн өсөлт үнэхээр тулгамдсан асуудлын нэг болно шүү. Хятадын тал хилээ амархан нээчих юм шиг бодоод хэрэггүй. Орос, Украины асуудал амаргүй давааг үүсгэлээ. Энэ бүх асуудал 2022 онд дуусаад хэвийн болох мэт ойлгож болохгүй. 2023 онд үргэлжилнэ. Ийм үед бодлогын арга хэмжээнүүдийг хурдан шуурхай авах хэрэгтэй. Ам.доллар гадуур олдохгүй байна. Төвбанкны цахимд тавигдсан ам.долларын ханш худлаа. Найман шарга дээр байгаа ханш харин бодитой байж магадгүй. Монгол Улс хоёр өөр ханштай байж болох уу.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай учраас Эдийн засгийн байнгын хороонд өгсөн. Гэвч байнгын хороо нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр биш жагсаалт бүтнээр ороод ирсэн учраас дэгийн тухай хуулиаараа бүх сайдтай хэлэлцэх ёстой гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Дөрөвдүгээр сар гарлаа. Гэтэл Дарханы замын ажил явахгүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард таван гишүүний бүрэлдэхүүнтэй Дарханы замын ажлыг эрчимжүүлэх Ажлын хэсэг Зам, тээврийн хөгжлийн яаман дээр очиж үүрэг чиглэл өгөхөд “УИХ-тай хамтарч ажиллахгүй. Бид ажлаа хийж байгаа” гэх албан бичиг явуулаад байсан. Уг тогтоолын төсөл батлагдахгүй бол Дарханы замын ажил явахгүй. Дарханы шинээр барих хоёр эгнээ замын санхүүжилтийг нэмж байгаа. Өнгөрсөн жил жагсаалтад байсан уг асуудлыг энэ жил оруулж ирж батлуулахдаа яагаад хассан юм. Өнгөрсөн жил Европын сэргээн босголтын банкны урсгалын санхүүжилт зогсоход хариуцсан яам нь төслийн нэгжээ байгуулаагүйгээс болж замын ажил сар хагас зогссон. Улмаар санхүүжилтгүй болж гацсан. Сангийн сайд хөөцөлдөж байж нээлгэсэн. Энэ жил дахин зээлийн хэлэлцээрийнх нь зүйл заалтыг үндсэн чиглэлд нь оруулаагүйгээс Дарханы зам дээр барилгачид алга. Уг нь хоёрдугаар сард бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж байсан. Яамдын дутуу хийсэн ажлыг УИХ нөхөж хийж цаг алдах ямар хэрэг байна. Хариуцлагыг хэн хүлээх юм.

Сангийн сайд Б.Жавхлан:

-ЕвропынСэргээн босголт хөгжлийн банкнаас хийх санхүүжилт дөрвөн жилийн өмнөөс эхэлж яригдсан. Өмнө нь хасаад нэмж оруулсан асуудал биш шүү. Хугацааны явцад мөнгөн дүнд нь өөрчлөлт орж нэмэлт гэрээнүүд хийсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын усны нөөцийн 98 хувь нь гадаргын ус байдаг. Усны төслүүдээ нэгтгээд “Хөх морь” гэж нэрлэсэн. Усны нөөцийн хуримтлалын талаар цаашдаа томоохон голууд дээр 10 байршилд усан цахилгаан станц байгуулах боломжтой газруудын судалгааг хийж дуусгасан. Оюутолгой төсөлд ус өгөх боломжтой Орхон, Хэрлэн төслийн судалгаа, ТЭЗҮ-г хийж дуусгасан. Цаашдаа усны төлбөр, усны нөөц ашигласантай холбоотой асуудал дээр хуулийн хүрээнд арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Сүүлийн үед улс орны нийгэм эдийн засгийн байдал хүнд байна. Мэдээж гадаад, дотоод олон хүчин зүйлс нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал нь иргэдийн орлого багасч байна. Дундаж давхарга доошилж байна. Статистик тоо гаргахдаа бодит байдлаас зөрүүтэй мэдээлэл гаргаад байх юм. Ажилгүйдлийн түвшинг хамаагүй бага гаргаж байна. Зөвхөнтэй бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоогоор ажилгүйдлийн түвшинг тодорхойлж байна. Ингэснээр хувь хүний орлоготой хамаарсан статистик үзүүлэлт нь гардаггүй. Тэгэхээр бодит байдал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам судалж гаргасан тоо хэд байна вэ? Ядуурлын хэмжээ улам нэмэгдэж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил ядуурал хэдэн хувиар нэмэгдэв. Монголбанк бодлогын хүүгээ нэмсэн. Харин төсвийн бодлогоо яах вэ? Ойрын үед төсвийн тодотголын асуудал яригдах уу. Миний харж байгаагаар импортоо багасгах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Үүнээс хэмнэсэн орлогыг ард түмний амжиргаа, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд зарцуулах нь зөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
БНЭУ-ын ЭКСИМ банк, “Газрын тос...
Аюултай хог хаягдал шатаах...

Дөрвөн жилд 150 мянган ажлын байр нэмнэ гэв

УЯНГА 2022-04-01

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

20 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

20 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

20 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

20 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

20 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

21 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах