• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардын нам гишүүдээ хөөж, АТГ, тагнуулынхан баривчлав

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ эрх баригч нам хөөсөн, Хөгжлийн  банкны өмнөх захирлуудыг баривчилсан, Монголын ардчилсан холбоо үндэсний зөвлөгөөнөө хийсэн, тагнуулын хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан зэрэг дуулиант үйл явдлуудаар дүүрэн долоо хоногийг үдлээ. Монгол Улсын түүхэн дэх хамгийн шуугиант баривчилгаа, шалгалт, нэгжлэг, шүүх хуралтай баасан гарагийн онцлох үйл явдлаас тоймлон хүргэе.

МАН зарим гишүүдээ хөөж, заримаас нь тайлбар шаардлаа

Хөгжлийн банкнаас хувийн компаниуддаа их хэмжээний зээл авсан ч эргүүлэн төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцохоо МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр зарлаж байв. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо баасан гарагт хуралдаж, нэр бүхий гишүүдийг намаас хөөж байгааг зарлалаа.

Энэ талаар тус хорооны дарга Б.Баярбаатар  “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнээс хасахаар болж дүрэмдээ өөрчлөлт оруулсан.

Тиймээс албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо” гэв.

Мөн тус намын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийг тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарыг нэр холбогдсон зээлийн асуудлаараа тайлбар ирүүлэхийг үүрэг болгожээ.

Хөгжлийн банкны өмнөх захирлуудыг баривчиллаа

Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах саналыг АТГ-аас гаргасан. Тухайлбал, Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй нийт 10 хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн юм. Энэ саналыг прокурорын байгууллага шүүхэд хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  баасан гарагийн 11:30 цагаас дээрх хүмүүсийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Одоогийн байдлаар гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын шүүх хурал өнөөдөр болно. Харин тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. 

Монголын ардчилсан холбооны даргаар Д.Монголхүүг дэвшүүлэв

Монголын ардчилсан холбооны үндэсний зөвлөгөөн баасан гарагт болж, 21 аймгаас гишүүд, дэмжигчид цуглав. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын гишүүн Г.Баярсайхан нар оролцсон юм. Зөвлөгөөнөөр цаашид МоАХ-г татан буулгах уу, шинэчлэх үү гэдгийг тодорхойлж V хурлаа хийнэ гэдгийг төлөөлөгчид онцолж байв.

Тэд энэ үеэр МоАХ-ны даргаас Х.Баттулгыг огцруулах санал гаргаж, түүний оронд Д.Монголхүүг нэр дэвшүүлэв.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ юм. Гэвч 2007 онд Х.Баттулгад тамгыг нь шилжүүлж өгснөөс хойш 15 жил МоАХ юу хийсэн бэ. МоАХ-ны бий болгосон үнэ цэнээр эрх баригчид дураараа туйлж байна. Иймд Монголын ардчилсан холбоог өчнөөн жил унтуулсан коммунист эрх баригч намын даргын зөвлөх хийж, Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулгыг огцруулах ёстой. Энэ хүнийг МоАХ-оос зайлуулах ёстой” гэсэн юм.

ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчлав

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг явуулав. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын  байгууллагын үүрэг даалгавар  санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон.

Тиймээс түүний гэрт хуулийн хүрээнд  нэгжлэг хийхэд их  хэмжээний валют, бичиг баримт гарч ирсэн. Тэр гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсныг үйлдэл дээр нь барьсан” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Таван шар мэнгэтэй хөхөгчин...
Хөгжлийн банкийг “хөгжил”-ийн...

Ардын нам гишүүдээ хөөж, АТГ, тагнуулынхан баривчлав

ДОЛЖИНЖАВ 2022-02-21
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ардын нам гишүүдээ хөөж, АТГ, тагнуулынхан баривчлав

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ эрх баригч нам хөөсөн, Хөгжлийн  банкны өмнөх захирлуудыг баривчилсан, Монголын ардчилсан холбоо үндэсний зөвлөгөөнөө хийсэн, тагнуулын хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан зэрэг дуулиант үйл явдлуудаар дүүрэн долоо хоногийг үдлээ. Монгол Улсын түүхэн дэх хамгийн шуугиант баривчилгаа, шалгалт, нэгжлэг, шүүх хуралтай баасан гарагийн онцлох үйл явдлаас тоймлон хүргэе.

МАН зарим гишүүдээ хөөж, заримаас нь тайлбар шаардлаа

Хөгжлийн банкнаас хувийн компаниуддаа их хэмжээний зээл авсан ч эргүүлэн төлөөгүй намын гишүүддээ хариуцлага тооцохоо МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийн үеэр зарлаж байв. Тэгвэл МАН-ын Хяналтын ерөнхий хороо баасан гарагт хуралдаж, нэр бүхий гишүүдийг намаас хөөж байгааг зарлалаа.

Энэ талаар тус хорооны дарга Б.Баярбаатар  “МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүнээ бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Хэрэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдвол намын гишүүнээс хасахаар болж дүрэмдээ өөрчлөлт оруулсан.

Тиймээс албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон зэрэг зүйлчлэлээр ял шийтгэл сонсоод, энэ хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо” гэв.

Мөн тус намын Хяналтын ерөнхий хорооноос Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийг тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн асан М.Билэгт, УИХ-ын гишүүн асан А.Сүхбат, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нарыг нэр холбогдсон зээлийн асуудлаараа тайлбар ирүүлэхийг үүрэг болгожээ.

Хөгжлийн банкны өмнөх захирлуудыг баривчиллаа

Хөгжлийн Банкны өмнөх удирдлагууд болон авсан зээл нь чанаргүй гэх ангилалд багтсан зарим зээлдэгч нарыг цагдан хорьж шалгах саналыг АТГ-аас гаргасан. Тухайлбал, Хөгжлийн Банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар, 2013-2016 оны хооронд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал Б.Чойжилжалбуу, 2016-2019 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаяр тэргүүтэй нийт 10 хүнийг цагдан хорих санал хүргүүлсэн юм. Энэ саналыг прокурорын байгууллага шүүхэд хүргүүлснээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  баасан гарагийн 11:30 цагаас дээрх хүмүүсийг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Одоогийн байдлаар гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, Ч.Энхбат нарыг нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу, "Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын шүүх хурал өнөөдөр болно. Харин тус банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Дэлгэрсайханыг цагдан хорих шаардлагагүй гэж үзсэн байна. 

Монголын ардчилсан холбооны даргаар Д.Монголхүүг дэвшүүлэв

Монголын ардчилсан холбооны үндэсний зөвлөгөөн баасан гарагт болж, 21 аймгаас гишүүд, дэмжигчид цуглав. Тухайлбал, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, АН-ын гишүүн Г.Баярсайхан нар оролцсон юм. Зөвлөгөөнөөр цаашид МоАХ-г татан буулгах уу, шинэчлэх үү гэдгийг тодорхойлж V хурлаа хийнэ гэдгийг төлөөлөгчид онцолж байв.

Тэд энэ үеэр МоАХ-ны даргаас Х.Баттулгыг огцруулах санал гаргаж, түүний оронд Д.Монголхүүг нэр дэвшүүлэв.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Энэ оронд хэмжээ хязгааргүй эрх дархыг эдэлж байгаа эрх баригчдын үйл ажиллагааг хязгаарлаж чадах цорын ганц байгууллага бол МоАХ юм. Гэвч 2007 онд Х.Баттулгад тамгыг нь шилжүүлж өгснөөс хойш 15 жил МоАХ юу хийсэн бэ. МоАХ-ны бий болгосон үнэ цэнээр эрх баригчид дураараа туйлж байна. Иймд Монголын ардчилсан холбоог өчнөөн жил унтуулсан коммунист эрх баригч намын даргын зөвлөх хийж, Ардчилсан намаас нэр дэвшиж Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулгыг огцруулах ёстой. Энэ хүнийг МоАХ-оос зайлуулах ёстой” гэсэн юм.

ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг баривчлав

Тагнуулын ерөнхий газраас Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, гэрт нь нэгжлэг явуулав. Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэргэжилтэн П.Өгөөмөр "Иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын  байгууллагын үүрэг даалгавар  санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан нь тогтоогдсон.

Тиймээс түүний гэрт хуулийн хүрээнд  нэгжлэг хийхэд их  хэмжээний валют, бичиг баримт гарч ирсэн. Тэр гадаадын тагнуулын байгууллагатай удаан хугацаанд хамтран ажиллаж тэдний үүрэг даалгаврыг биелүүлж мөнгөн урамшууллыг тогтмол авч байсныг үйлдэл дээр нь барьсан” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

17 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

18 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

18 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах