• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Л.Оюун-Эрдэнэ “...Хөгжлийн банкийг “цэвэрлэж” Эксим банк болгоно” гэжээ

Хөгжлийн банкийг хэдхэн хүн хувийн компани мэт хэрэглэжээ. Ард түмэн үүнд эгдүүцэж байна. Тус банкнаас 2012-2016 онд олгосон 800 гаруй төсөлд зээл өгсөн. Үүний 98 хувь нь зээлээ бүрэн төлж, 13 төслийн зээл нь чанаргүй ангилалд багтжээ. Харин 2016-2020 оны хооронд 50 төсөлд зээл олгосны 36 чанар муутай зээл гэгдэж байна.

Эдгээр чанаргүй зээлийн цаанаас улстөрчид, улс төрд нөлөө бүхий бизнесмэнүүд, банкны удирдлагууд гарч ирэв. Үүнээс Хөгжлийн банкийг нөгөө л дампууруулсан сангууд шиг ашиглаж ирсэнийг харж болно.

Ер нь Хөгжлийн банкийг банк биш, харин том “ЖДҮ” сан гээд ойлгочиход болно. Засаглал, тогтолцоо зэргээс энэ нь тодорхой байгаа юм. Хөгжлийн банкийг анхлан байгуулсан улстөрчид ч шууд тэгж хэлж байсан удаатай. Нээрэн ч, хэрвээ банк байсан бол юу л гэж  Ерөнхий сайд чиглэл өгөөд, банкны хөрөнгийг шууд хөдөлгөж байх билээ дээ. Хөгжлийн банкны Актив, пассивын удирдлагын хорооны 2014 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн эчнээ хурлаар Хөгжлийн банкны гадаад эх үүсвэрийн чөлөөт үлдэгдлийг төгрөгт хөрвүүлэн, хөрвүүлсэн төгрөгийн чөлөөт үлдэгдлийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өгсөн чиглэлийн дагуу зарцуулах шийдвэрийг гаргасан байдаг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “...Хөгжлийн банкны өөрийн татан төвлөрүүлсэн ам.долларын эх үүсвэрийн үлдэгдлээс 55 сая ам.долларыг 1895 төгрөг гэсэн Монголбанкны ханшаар Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Монголбанкинд своп арилжаагаар 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр худалдах”-ыг чиглэл болгож эх үүсвэрийн хэлбэрийг өөрчилж “Кью Эс Си” ХХК-д зээлийг олгосон. Уг свопын хэлцлээс Хөгжлийн банкинд 8.1 тэрбум төгрөгийн хохирол, 66.5 сая ам.долларын муу зээл, хүүгийн өр үүсчээ.

Түүнчлэн Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар 2016-2018 онд ажилласан Г.Дөлгөөн өнөөдөр дэвшээд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч болчихсон явж байх жишээтэй. Г.Дөлгөөн тухайн үед зээл олгох үйл явцын гол “дамжлага” дээр ажиллаж байжээ. Сая АТГ руу шилжсэн олон зээл түүнийг ажиллаж байх үед олгогдсон байгаа юм. Гэтэл баасан гаригт болсон хэлэлцүүлэг дээр орж очоод “...Монголбанкны зүгээс банкуудад шалгалт хийхдээ аж ахуйн нэгж, харилцагчийн мэдээллийг чанд хадгалдаг. Бидний харж байгаагаар Хөгжлийн банк дотоодын санхүүгийн тайлангаа нууцлалын зэрэгтэйгээр гаргаад олон нийтэд танилцуулж байгаа. 2018 оны шалгалтаар өнөөдрийн гарч буй зөрчлүүд ихээр гарч байсан. Тухайн үед зээл, активын харилцаан дээр томоохон санкц тавьж өгсөн. “Самурай” бондын иенийн санхүүжилт авснаас үүдэн хууль хүчний байгууллага дээр эх үүсвэртэй холбоотой асуудлыг шалгаж байна. 52 зээлдэгчийн зээлийн материал дээр иж бүрэн шалгалт хийсэн. Шалгалтын хүрээнд 755 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах үүрэг өгсөн. Дотор нь гурван ангиллыг хийсэн. Ногоон ангиллын хувьд хэвийн байна. Улаан болон бусад бүс рүү орсон зээлдэгч нарыг хууль хүчний байгууллага Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан” гэж ярьсан байгаа юм. Доог тохуу хийж чадаж байгаа юм шүү. Уг нь энэ Г.Дөлгөөн ингээд пээдэлзээд сууж байх биш АТГ-т очоод тайлбар өгөөд сууж байх ёстой юм. Нөгөөтэйгүүр Хөгжлийн банк бол банк биш гэдгийг маш том нотолгоо энэ л дээ. Харин одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд “цэвэрлэгээ” хийж, “Эксим” банк байгуулахаар ажиллаж буй аж.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэчлэн өөрчилж, “Эксим” банкны үүргийг хэрэгжүүлэхдээ мэдээж тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ. Түүнээс гадна импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр анхаарна. Улмаар гадаад худалдааны санхүүжилтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлнэ. Тэгсэнээр экспорт, импортын харилцаан дахь мөнгөний урсгалыг дэмжиж, дутагдлыг нөхөх боломжийг бий болгоно. Бас аккредитив, импортын зээл, факторинг, форфейт, гадаад баталгаа, нэхэмжлэлийн хөнгөлөлт зэрэг худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдийг санал болгоно. Төслийг цогцоор шийдвэрлэж, төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран төслийг бойжуулах, олон улсын “Эксим” банкуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Мөн экспортын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ гэсэн бодлогыг Сангийн сайд нь мэдээлсэн.  

Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс нэлээд анхаарч байх шиг байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцжээ. Ингээд хуралдааны дараа АТГ, хууль хяналтын байгууллагын зүгээс Хөгжлийн банкны зарим зээлдэгчдийн дансыг хязгаарлаж, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн сүүлийн хэд хоногт зээлүүдийн эргэн төлөлт ч огцом нэмэгджээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн баасан гаригт л гэхэд “Содмонгол групп” ХХК 4.0 тэрбум орчим төгрөг, “Вояжер минерал” ХХК 3.0 тэрбум гаруй төгрөг, “Макс рөүд” ХХК 17 тэрбум төгрөгийн зээлээ, нийлээд 24 орчим тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулжээ. Харин олон нийтийн зүгээс Хөгжлийн банкны асуудлыг ЖДҮ-гийн хэрэг шиг бужигнуулж байгаад орхих уу, бүгдийнх нь зээл хуйг нь буцааж төлүүлээд, нэмж хариуцлага тооцох уу гэдгийг анхааралтай ажиглаж байна.

Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн зун, наадмын дараахан авлигатай тэмцэх Засгийн газрын комиссыг байгуулсан. Тэр хурал дээрээ “...Авлига бол бид өөрсөдтэйгөө, намынхаа журмын нөхөдтэй тэмцэнэ гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн” гэж мэдэгдсэн.

Үүнээс гадна, Хөгжлийн банкийг 2019 оноос хойш төнхсөн түүний хувьд наадах, цаадах бүх асуудлыг нь мэдэж байгаа. Дээр нь нөгөө зангуу шиг зангаараа Хөгжлийн банкнаас салахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр улс төрийн шоу болгоод орхих нь юу л бол доо. Тийм учраас түүний мэдэлд байдаг АТГ чанаргүй зээлийн эздийг юу юугүй бужигнуулаад эхэлж мэдэх л юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 31, 32 (6763, 6764)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Өнөөдөр тэрсүүд өдөр
Тоттенхэм талбайдаа хожигдож...

Л.Оюун-Эрдэнэ “...Хөгжлийн банкийг “цэвэрлэж” Эксим банк болгоно” гэжээ

ДАМДИН-ОЧИР 2022-02-14

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET
Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
20 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

20 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

21 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

21 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

21 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

21 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

21 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

21 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах