• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Барилгынхныг зөнгөөр нь орхиоч ээ

Монгол Улсын тэргүүлэгч салбарын нэг нь барилга. Тэгвэл тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг энэ салбарт 2016 оны эхний хагас жилийн байдлаар ойролцоогоор 20 мянга орчим орон сууц эзнээ хүлээж, 765 тэрбум төгрөг түгжигдээд байгаа юм. Ийм олон орон сууц эзнээ хүлээж байгаа гэсэн үг. Харамсалтай нь авах хүн байхгүй болчихсон.

Дээрээс нь орон сууц борлогдоход хамгийн их нөлөөлж байсан ипотекийн зээлийн хурд саарчихлаа. Жилийн найман хувийн зээлээр орон сууц авах боломжтой, урьдчилгаагаа цуглуулчихсан, банкны шалгуурыг давах хүмүүс нь аль хэдийнэ орон сууцанд орчихсон. Жил ирэх тусам ипотекийн зээлд хамрагдаж, урьдчилгаа 30 хувиа төлөөд, банкны шалгуураа даваад, хэт хөөрөгдчихсөн үнэтэй байр авах хүний тоо цөөрч байна.

Ядаж байхад яр гэгчээр Монголбанкнаас саяхан ипотекийн таван хувийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгд­чихлээ. Мөн найман хувийн зээлд зарцуулах ёстой хөрөнгө мөнгийг арилжааны банкууд өөр зорилгоор ашигласан гэсэн гомдол гарсан учир түр зогсооход хүрээд байгаа аж.  Улмаар төв банк шалгалтаа хийгээд явж байна, удахгүй үр дүн нь тодорхой болох байх. Засгийн газар болон БХБЯ-наас найман хувийн зээлийг ч олгоно. Таван хувийн зээлийг ч явуулна гэх маягийн юм яриад байгаа. Харин зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр нь хаана ч байгаа юм, бүү мэд.

Улс орон хямарлаа, өрөө төлж дийлэхгүй нь, төсвөө чадах чинээгээр хасах ёстой, бүсээ тултал чангалъя гэж байгаа энэ үед ипотекийн зээлийг санхжүүлүүлэх хөрөнгө байх уу.  Нөхцөл байдал нэг иймэрүү, хүндхэн л байна. Нөгөө талаар Засгийн газар ямар нэг арга олоод, таван хувийн зээлийг явууллаа гэж бодъё. Гэтэл арилжааны банкуудын хүнд шалгуурыг давж гарах хүн манайд хэд үлдсэн билээ. Өнөөдөр найман хувийн зээл хэвийн үргэлжилж байгаа гэдэг ч арилжааны банкууд өгч байгаа бил үү.

Эдийн засаг хүндэрсэн гээд олгохоосоо олгохгүй нь их байгаа. Олгосон ч дааж давшгүй их шаардлага тавьж байгаа шүү дээ. Дээрээс нь эдийн засагчид ипотекийн зээлийг зогсоох цаг болсон гэж зөвлөөд байгаа. Ийм байхад барилгын компаниуд, барилга захиалагчид төрийг харж суухын хэрэг байна уу Ёстой нөгөө “Бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэдэг шиг юм болох вий дээ.  Түүний оронд өөрсдөө энэ хүндрэл, бэрхшээлийг давах гарц хайвал яасан юм.

Үнээ бууруул

Нэг үеэ бодвол орон сууцны ам.метрийн үнэ хямдарч байгаа гээд л байгаа. Гэвч яг начир дээрээ буурсан юм алга. Барилгын салбарынхан хямраагүй юм шиг л үнээ буулгахгүй гүрийж байна.

Юун 20 мянган байр эзнээ хүлээх. Худлаа юм биш үү. Үнэхээр зарагдахгүй байгаа бэлэн орон сууц тийм их байгаа бол орон сууцны үнэ дунджаар хоёр сая руу орох ёстой биз дээ.

Гэтэл өнөөдөр орон сууцны үнэ дунджаар ам.метр нь 2.4 сая төгрөг байна. Гэтэл барилгын салбарын өнгөрсөн долоо хоногт чуулахдаа орон сууцны нэг ам.метрийг 900 мянган төгрөгөөр босгож байгаа гэж өөрсдөө хэлсэн байна билээ. Гэтэл зах зээл дээр хамгийн багадаа 1.2 саяаас цаашлаад 3-4 сая хүртэлх төгрөгөөр зарж байна. 1.2 сая гэдэг бол төлбөрөөр 100 хувь бэлнээр өгсөн тохиолдолд л үйлчлэх үнэ. Тэгээд хотын захын орон сууцанд шүү.

Өнөөдөр шууд 40-50 сая төгрөг гаргаад, төлбөрөөр бэлэн төлөөд байранд орчих хүн Монголд хэд билээ. Байгаа л даа, гэхдээ тэд аль хэдийн орон сууцтай болчихсон. Нөгөө талаар боломжтой хүмүүс хэзээ ч хотын захад, бүх юмнаасаа хол газар байр авахгүй л байхгүй юу.  Хүн бүрийн сонирхож байгаа, арай нэг төвдөө ойр орон сууцны үнэ  ам.метр нь 1.8-2.0 сая төгрөг байна. За тэгээд хотын төвдөө бол дийлдэхгүй. Ийм байхад яаж бага, дунд орлоготой иргэд байранд орох хэрэгцээгээ хангаж, бэлэн болчихоод байгаа орон сууц зарагдах вэ дээ.

Барилгачдаас хэрэглэгч рүү

Өнөөдөр орон сууц авах гэж байгаа иргэд арилжааны банкнаас найман хувийн зээл авч байгаа. Олон жилийн хугацаатай, маш өндөр шалгууртай. Өнөөх зээл авахааргүй баян гэдгээ баталж байж зээл авдаг гэдэг шиг. Яахав, банкууд эрсдэлгүй л ажиллах гэдэг биз. Тэгвэл одоо тэр банкны шалгуурыг чинь давах хүн олдохоо болилоо. Тиймээс барилгын компаниуд өөрсдөө шууд хэрэглэгч рүү хандсан хөтөлбөр гаргаж, бодлого хэрэгжүүлэх цаг болсон юм биш үү.

Тухайлбал, “Эко констракшн” компани гэхэд гурван жилийн хугацаанд төлбөрөө хүүгүйгээр хувааж төлөх нөхцөлтэйгээр орон сууцаа борлуулж байна. Мэдээж ийм аргыг хэрэглэж байгаа компани цөөнгүй бий. Эхний ээлжинд 30 хувиа төл, тэгээд 20, 30, 20 гэдэг ч юм уу. Янз бүрийн л арга хэрэглэж байна. Энэ мэт бодлогууд зарим хүмүүст тун таатай байгаа. Зарим гэдэг нь, харьцангуй орлого сайтай, сардаа 1.5-2.0 сая төгрөг өлхөн төлчих боломжтой хүмүүс гэсэн үг л дээ.

Тэгвэл одоо сардаа  600-700 мянган төгрөг төлчих боломжтой хүмүүс рүү хандсан бодлого хэрэгжүүлэх цаг болсон юм биш үү. Өөрөөр хэлбэл, таван жилийн хугацаатай хүүгүйгээр төлбөрөө төлөх нөхцөлтэй байж болно.  60-70 саяын үнэтэй 40 орчим ам.метр байрыг ийм хугацаанд хуваагаад төлчих боломжтой өрх гэр бас байж л байгаа. Цаашлаад барилгын компаниуд өөрсдөө жилийн 3-5 хувийн хүүтэй зээл өгч бас болно шүү дээ. Магадгүй урьдчилгаа нь 10 хувь байсан ч болно.

Ийм зээлэнд эрсдэл гэж бараг байхгүй. Тухайн хүн зээлээ төлж дуустал байрны гэрчилгээ компанийн мэдэлд байж байх юм чинь.  Тэгээд ч нэгэнт орон байртай болсон хүмүүс яаж ийж байгаад сардаа хэдэн төгрөг төлөөд байж чадна. Сард 400-500 мянган төгрөг төлөөд, байр хөлсөлж байгаа залуу гэр бүл өнөөдөр Улаанбаатараар дүүрэн байна.

Тэд байр хөлсөлж дийлээд байгаа юм чинь лизингээ дарж чадалгүй л яахав. Тиймээс одоо заавал ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр баттай болохыг хүлээж суулгүй өөрсдөө гарц хайж, гарч олсон нь илүү боловсронгуй болгож, бага, дунд орлоготой иргэд рүү чиглэсэн нь дээр юм биш үү.  Хажуудаа ББСБ байгуулчихаад ажиллаж байгаа компани ч байж л байна. Хэрвээ энэ бүхэн хамаагүй гэвэл эдийн засаг сэргэтэл байраа хав дараад л байж байхаас өөр яахав.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Видео мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
Э.Бат-Үүл: С.Зоригийн хэрэгтэй...
Банкны картны залилангийн 480...

Барилгынхныг зөнгөөр нь орхиоч ээ

Пунцагболд 2016-09-13

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

16 цагийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

16 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

16 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах