• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Рио Тинто”-д “зам”, өөрсөддөө занга тавьсан сөрөг нэхэмжлэл

Оюутолгойн гэрээг байгуулаад 12 жил өнгөрлөө. Монголчууд хувь эзэмшигч биш гэдгээ саяхнаас олноороо ойлгосон. Харин “хөрөнгө оруулалт” нэртэй өрийн 34 хувийг төлөгч гэдгээ мэдэж авсан.

Энэ гэрээнд “Рио Тинто”-тай хамт ашиг сонирхол нь хэсэг бүлэг улстөрчид бий гэж бид харддаг. Тийм зүйл байгаа ч биз. Хардсаар 12 жилийг үдсэн л дээ.

Олноороо “...Энэ гэрээ болохгүй юм байна” гэж ойлгосон үедээ төрийн шийдвэр гаргацгаасан. Гэрээний арван жилийн ой дээр УИХ-аас 92 тоот тогтоол гаргав. “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” энэ тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой.

Жил гаруй гэдийсэн “Рио Тинто” саяхнаас хэлэлцээрийн ширээний ард суулаа. Монголын иргэн Б.Болдыг Зэсийн групп хариуцсан захирлаар томилоод нааш нь илгээв. Манай тал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсгээ тэдэнтэй уулзуулж эхлэв. Мэдээж хэрэг, одоогоор тодорхой үр дүн гараагүй. Тийм боломж ч байхгүй. Хоёр, гурван удаа уулзаж, “...Та нар дотоод дахь хэрүүлээ цэгцэл” гэсэн санал, сануулга хоёрын нэгийг авав. Шоглуулж л байгаа юм л даа.

Ингээд явж байтал 2021 оны дөрөвдүгээр сарын 21-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Оюутолгой” ХХК-ийн Лондоны Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг гаргав. Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 2018 онд 359 тэрбум төгрөг, 2020 онд 649 тэрбум төгрөгийн татварын акт ногдуулсан. Энэ татварын актыг хүлээн зөвшөөрөхгүй гээд Лондоны Арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учиртай юм.

Гэтэл Засгийн газрын өнгөрсөн сарын 21-ний хуралдаанд Х.Нямбаатар сөрөг нэхэмжлэх гаргах төслийг барьж оржээ. Өмнөх өдөр нь нөгөөх ажлын хэсэг хуралдсан байгаа юм.

Ингээд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд “...Арбитрын маргаанд Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах зорилгоор дараах агуулгатай сөрөг нэхэмжлэл гаргах зааварчилгааг “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд өгөхийг Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд чиглэл болгох.

...“Рио Тинто”, “Туркойс Хиллс Ресурс” компаниудыг маргааны оролцогч талаар нэмэх хүсэлтийг гаргах

....“Рио Тинто”, “Туркойс Хиллс Ресурс” компаниуд “Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлэх явцдаа төслийн менежмент, худалдан авалтын алдаа гаргаж, холбогдох гэрээний үүрэг зөрчсөн байж болзошгүй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах

....Ерөнхий прокурорын 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 1/2300 тоот албан бичигт дурдсаны дагуу нийтийн албан тушаалтнууд “Оюутолгой” ордыг ашиглах гэрээ, далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг боловсруулж батлах явцад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргүүдийн талаар “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд мэдээлэл өгч, хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн төсөлд тусгах

...НПГ-аас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж, гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл баримтад үндэслэн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмээс төлөвлөж буй асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах” гэсэн зүйлүүдийг танилцуулж, Засгийн газар үүнийг нь дэмжжээ. Үүнээс гадна маш ноцтой нэг мэдээлэл бол сөрөг нэхэмжлэлд “...Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах” заалт орсон гэж байгаа юм. Ингээд Лондоны Арбитрын шүүх дээрх маргаанд оролцох сүүлийн өдөр болох 2021 оны дөрөвдүгээр сарын 30-нд сөрөг нэхэмжлэлээ гаргав.

Энэ сөрөг нэхэмжлэлийн сөрөг үр дагавар маш их ажээ. Үүнийг бичигч нь 20 мянган хувьсагч бүхий эдийн засгийн тооцоолуур ярихгүй. Тэгж ч чадахгүй. Гэхдээ Засгийн газрын энэ сөрөг нэхэмжлэлийн дүнд Монгол Улсад занга, харин “Рио Тинто”-д “зам” тавигдана. Үүнийг л хэлэх гэж байна.

Нэг. “Оюутолгой” ХХК бол Монгол Улсад бүртгэлтэй, Засгийн газар, “Рио Тинто” хоёрын дундын компани юм. 34 хувь нь манайх гэсэн үг л дээ. Энэ компани “...Татвар ингэж тавьж болохгүй” гэж гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрөө оролцоотой компанид сөрөг зарга үүсгэж байгаа юм.Хоёр. Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг, “Рио Тинто”-г төлөөлж ирсэн нөхдүүдийн ярих сэдэв нь дээрх “Оюутолгой” ХХК-ийн заргаас хамаагүй том. Энэ ажлын хэсэг УИХ-ын 92 дугаар тогтоолынэ дагуу Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, Дубайн гэрээг цуцлах зэрэг Оюутолгойн өгөөж, Монголын эдийн засгийн маргааштай холбоотой маш том сэдвээр ярьж байна.

Гурав. Сөрөг нэхэмжлэлд байгаа утгагүй бөгөөд инээдтэй заалт бол “Рио Тинто”, “Туркойс Хиллс Ресурс” компаниудыг маргааны оролцогчоор татуулъя гэсэн, бас 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгоё гэх нэхэмжлэл юм. Үүн дээр Арбитраас гарах шийдвэр маш аюултай. Хоёр том аюул бий.

Хэрвээ Лондоны Арбиртыг шүүх манай хүсэлтээр Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болголоо гэж бодъё. Мэдээж хэрэг, “Рио Тинто” гарна. Манайх өнгөрсөн хугацаанд гаргасан зардлын өрөнд унана. Цаана нь барууны хөрөнгө оруулалтын үүдээ Монгол Улс хаах болно. Бид Оюутолгой дээр өөр хөрөнгө оруулагч хайна. Ерөөс энэ сөрөг нэхэмжлэлийн цаана Оюутолгойн дараагийн эзэн болох хүчний нөлөөлөл ч байж болох юм. 

Нөгөө талаас Арбитр Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзье. Ийм нөхцөлд манай УИХ-ын 92 дугаар тогтоол, Х.Нямбаатарын ажлын хэсэг бүгд хэрэггүзй болно. Хэлэлцээр зогсоно. С.Баяр нар баатар болно. Яах юм бэ, Арбитрын шүүх Хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох шаардлагагүй, сайн гэрээ байна гэчихнэ шүү дээ. Ингээд инээд маань ханиадаар солигдох эмгэнэлтэй үр дүн хүлээгдлээ.

Дөрөв. “Рио Тинто”, “Туркойс Хиллс Ресурс” компаниудад “Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлэх явцдаа төслийн менежмент, худалдан авалтын алдаа гаргаж, холбогдох гэрээний үүрэг зөрчсөн байж болзошгүй, С.Баяр, С.Баярцогт, Ч.Давааням, Ч.Сайханбилэг нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүд, Сү.Батболдтой холбоотой Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон гадаад улсын шүүхүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн үйл баримтын талаар нэхэмжлэлд багтсан байна. Угтаа энэ бол монголчуудын л асуудал. Жишээ нь, С.Баяр, С.Баярцогт, Ч.Давааням нарыг шийтгэсэн шүүхийн тогтоолд “Рио Тинто”-гоос авлига авсан гэх нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Сү.Батболд ч одоогоор шүүхээр ороогүй. Тэгэхээр эдгээр нь хол явахгүй. Харин энэ Засгийн газар хэзээ нэгэн цагт Монгол Улсынхаа иргэдийн мэдээллийг Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд оруулах замаар эрхэнд нь халдсан хэрэгт унах магадлал өндөр шүү. Лондоны Арбитрын шүүхэд гаргасан Засгийн газрын сөрөг нэхэмжлэл дээр дурдсан байдлаар л дуусна.

Ингэхэд Засгийн газрыг ийм нэхэмжлэлд хэн хөтөлчихөв өө. Хэний захиалга заавраар тэд ийм нэхэмжлэл гаргачихсан бэ. Үүнийг сонирхохгүй орхиж болохгүй.

Ер нь бол “Оюутолгой” ХХК-ийн татварын асуудлаар Арбитрт гаргасан нэхэмжлэлийг улстөржүүлэн, олон нийтийн анхаарлыг ийш нь татаж, улмаар сөрөг нэхэмжлэл гаргахад тасралтгүй уриалан шаардаж байсан хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга гэцгээдэг. Үүний зэрэгцээ зарим улстөрч Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, 2009 онд Оюутолгойн гэрээг дэмжээд кноп дарж байсан популизмаараа алдартай нэгэн гишүүн өдөр бүр хэвлэлээр ярьж байв.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны хоёрдугаар сарын 10-нд Оюутолгойн ордын талаар УИХ-ын хаалттай хуралдаан зохион байгуулах шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-ын гишүүдэд албан бичиг хүргүүлсэн.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд Лондоны  Арбитрын шүүхэд “Оюутолгой” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд сөрөг нэхэмжлэл гаргах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл хүргүүлсэн.  Энд бас хэд хэдэн марзан холбоос гарч ирнэ.

Энэ хаваржин хэвлэлээр Английн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн нэр манай улсын хэрүүлд дурдагдсан даа. Шулуухан хэлэхэд Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой хүмүүс энэ фирмтэй шууд холбогдож и-майл бичилцдэг, прокурорын байгууллагаас ч энэ фирмийн хүмүүстэй холбоотой ажиллаж байсан гэх мэдээллүүд хэвлэлээр нийтлэгдсэн. Манай “Зууны мэдээ” ч нэгэн дугаартаа Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд Английн “Кинг энд спалдинг интернейшнл” өмгөөллийн фирмийн Сара Я Уокерт Мэдээлэл хүргүүлэх тухай МН-123 тоот албан бичиг илгээсэн талаар мэдээлж байв. Тэгж Сү.Батболдыг захиалсан гээд эх сурвалжууд мэдээлж, Сү.Батболд бараг л шууд нэрлэж хэлсэн дээ.

Харин одоо Английн “Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн Монгол дахь захиалагч нь Засгийн газар болж таараад гараад ирлээ. Засгийн газар тэдний зөвлөгөөгөөр “Оюутолгой” ХХК-ийн нэхэмжлэлийг ашиглаад маш аюултай, том сэдвээр сөрөг нэхэмжлэл үйлдээд явуулчихжээ.

Дахиад хэлэхэд, үр дүнд нь УИХ-ын 2019 оны 92 тогтоолоор “...Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруул” гэсэн байтал энэ гэрээг хүчингүй болгож, “Рио Тинто”-тай хийх хэлэлцээртээ цэг хатгачих шиг боллоо. Эсвэл “Рио Тинто” нь бүр гарч, дараагийн тоглогч гарч ирэх нөхцөл үүсгэлээ.

Адаглаад л энэ сөрөг нэхэмжлэл тааруухан үр дүн үзүүлбэл “Кинг энд Спалдинг” хуулийн фирмийн хуульч бүрт цагаар төлж буй хөлс, “Оюутолгой” ХХК-ийн эсрэг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамж гээд манай ядруухан эдийн засагтай харьцуулахаар мөн ч том тоо гарч ирнэ дээ. Тэр бүхнийг хохирол хэмээнэ.

Эцэст нь, 12 жилийн тэртээ Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан С.Баяр, С.Баярцогт нар өнөөдөр шоронд сууж, зургаан жилийн өмнө Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг өдгөө эх орондоо ирж чадахгүй байгаа тавилан хэдэн жилийн дараа эдгээр нөхдөд ирж мэдэх юм шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.4 МЯГМАР № 89 (6566)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Гэмт хэрэг
  • •Эрүүл мэнд
  • •Гадаад харилцаа
  • •Боловсрол
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
УОК: Хөл хориог сулруулж,...
Хөвсгөл аймагт өчигдөр гурван...

“Рио Тинто”-д “зам”, өөрсөддөө занга тавьсан сөрөг нэхэмжлэл

ДАМДИН-ОЧИР 2021-05-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”
Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо
“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?
“Нутаг заагдсан” С.Зориг
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Хэрлэн голын 265 метр төмөрбетон гүүр 14.2 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалт дууслаа

13 цагийн өмнө өмнө

Ш.Энхийн-Од шигшээ багийнхаа өмнөөс 33 оноог авч багаа хожилд хөтөллөө

16 цагийн өмнө өмнө

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын эмэгтэй шигшээ баг Хонг Конгийг зорилоо

17 цагийн өмнө өмнө

Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана

18 цагийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

18 цагийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Монголын баг хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтад орж байна

1 өдрийн өмнө өмнө

БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа

1 өдрийн өмнө өмнө

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

1 өдрийн өмнө өмнө

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг А хэсгийг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөх бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 30-32 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Ирландын алдарт Boyzone хамтлагийн гишүүн Ronan Keating Монголд анх удаа дуулна

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 28-30 хэм дулаан байна

2026-08-06 өмнө

Бүх төрлийн шатахууны импортыг шуурхай тээвэрлэхэд гурван яам хамтран ажиллана

2026-08-06 өмнө

МИАТ ТӨХК “Боинг” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2026-08-06 өмнө

С.Амарсайхан: Иргэдийг хохироосон ААН-ийн нуугтмал хөрөнгийг битүүмжлэнэ

2026-08-06 өмнө

Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ

2026-08-06 өмнө

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинтай иргэдэд шатахуун олгоно

САНАЛ БОЛГОХ
2026-08-04 өмнө

KHARKHORUM 360° фестиваль 8-р сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2026-08-03 өмнө

Х.Нямбаатар: Ял авсан мань луйварчин Эрдэнэтээс төрсөн алдартан гээд сууж харагдсан

2026-08-03 өмнө

Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо

2026-08-03 өмнө

“Нутаг заагдсан” С.Зориг

2026-08-03 өмнө

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

2026-08-04 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-н 2055 сурагч хамрагджээ

2026-08-03 өмнө

Автомашинд улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгоно

2026-08-03 өмнө

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

2026-08-03 өмнө

Хөшөө бүтсэн түүхийг өгүүлэх 7 баримт

2026-08-06 өмнө

Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ

2026-08-05 өмнө

Б.Энх-Амгалан: Би Монгол Улсын иргэн биш

2026-08-06 өмнө

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй

2026-08-04 өмнө

“С.Зоригийн талбай” болгочих, Хотын дарга аа?

2026-08-06 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгдлээ

2026-08-06 өмнө

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

2026-08-04 өмнө

Энэ сард ОХУ, БНСУ, БНХАУ-аас шатахуун импортлоно

2026-08-05 өмнө

Сайд нар төсвөө хэрхэн зарцуулах вэ?

2026-08-03 өмнө

Стандартаас хэтэрсэн чанга дуу чимээтэй 72 тээврийн хэрэгслийн оншилгоог хүчингүй болголоо

2026-08-03 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

2026-08-05 өмнө

Эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй “гадаад элч нарын” томилгоо

2 өдрийн өмнө өмнө

Ноцтой зөрчил гаргасан автобусны жолоочийг ажлаас нь чөлөөлжээ

2026-08-05 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-08-05 өмнө

Цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл цахимаар зохион байгуулах жагсаалт

2 өдрийн өмнө өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Сутай хайрхны тэнгэрийг тахих тахилгад оролцлоо

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын волейболын шигшээ баг өнөөдөр Хятадын эсрэг тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгдлээ

2026-08-04 өмнө

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдвэл бүх насаар нь хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай

2026-08-06 өмнө

Воллейбол эрэгтэйчүүдийн шигшээ баг эхний хожлоо байгууллаа

2026-08-05 өмнө

Үс засуулвал идээ ундаа элбэг олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах