• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр захирамж гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж,  Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон. Үүнийхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөх байсан боловч тус шүүхэд цар тахлын тохиолдол илэрч, хорио цээрийн дэглэм тогтсоноос шалтгаалан хойшилж, шуудангаар хүргүүлэхээр болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Улсын дээд шүүхэд хүргүүлсэн баримт, материалтай танилцана уу.

“МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ БҮРДСЭНИЙГ МЭДЭГДЭХ ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 22-НЫ ӨДРИЙН Е/28 ДУГААР АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТУУДТАЙ ТАНИЛЦАНА УУ. 

ӨМНӨХ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТУУДЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.5 дахь хэсэгт дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх өөрөө тэргүүлэн “Монгол цэргийн холбоо”  гэх байгууллагыг тус намын бүтэцтэй зэрэгцүүлэн байгуулж,  орон нутгийн намын дарга, удирдлагыг нь орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг дарга болон орон нутгийн төрийн 

захиргааны байгууллагын дэргэдэх Цэргийн штабын үйл ажиллагаатай нэгтгэн зохион байгуулж цэрэгжсэн намын 

бүтцийг бий болголоо. Цаашид энэ нам, бүтцээрээ дамжуулан цэргийн үйл ажиллагаа явуулж мэдэх эрсдэл ч тулгарч байна.

№

Огноо

Агуулга

5.1

2019.03.14

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” /РД: 8305919/ нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулагдаж, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэгдлээ.

5.2

2019.04.04

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” НҮТББ-ын анхдугаар хуралдаан болж тэргүүнээр Монгол ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар сонгов /Тус холбооны анхдугаар хуралдаанд нийт 950 төлөөлөгч оролцож, холбооны дүрэм, бүтцийг баталлаа./

5.3

2019.04.04-өөс

"Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны салбаруудыг Монгол ардын нам засаглаж буй аймгуудад байгуулж, даргаар нь тухайн аймгийн Монгол ардын намын дарга бол тус намын гишүүнчлэлтэй аймгийн Засаг дарга нарыг, нарийн бичгийн даргаар нь төрийн цэргийн байгууллагын албан хаагч нар, Монгол ардын намын зүтгэлтнүүдийг томилж эхэллээ. Орхон аймаг - 2019.05.03 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар байгуулагдаж, тус аймгийн Засаг дарга Д.Батлут “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар нэгжийн тэргүүн боллоо. /Аймгийн МАН-ын хорооны дарга/

Увс аймаг - 2019.08.13 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар Увс аймагт байгуулагдав. Аймгийн засаг дарга Д.Батсайхан тэргүүнээр сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Төв аймаг - 2019.08.21 - Монгол цэргийн нэгдсэн холбооны салбарыг Төв аймагт байгууллаа. /Аймгийн МАН-ын хорооны дарга/

Говьсүмбэр аймаг - 2019.09.03 - Монгол цэргийн нэгдсэн холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар холбоо байгуулагдаж тус холбооны тэргүүнээр аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Дундговь аймаг - 2019.09.04 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны салбар холбоог Дундговь аймагт байгууллаа. Аймгийн Засаг дарга О.Бат-эрдэнэ тэргүүнээр сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Архангай аймаг - 2019.09.06 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөл Архангай аймагт байгуулагдаж аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүнээр сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Нийслэлийн Хан-Уул дүүрэг - 2019.09.07 – Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Монгол цэргийн холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр Засаг дарга Ж.Алдаржавхланг сонгон баталгаажуулав. /Дүүргийн МАН-ын хорооны дарга/

Өвөрхангай аймаг - 2019.09.09 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Өвөрхангай аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулган боллоо.

Дорнод аймаг - 2019.09.09 - Дорнод аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга

Дорноговь аймаг - 2019.09.10 -Дорноговь аймаг дахь “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны тэргүүнээр аймгийн Засаг дарга Ц.Энхтүвшин сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Баянхонгор аймаг - 2019.09.16 - Баянхонгорт Монгол цэргийн нэгдсэн холбооны салбар байгуулагдаж аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүнээр сонгогдлоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Сэлэнгэ аймаг - 2019.09.27–Сэлэнгэ аймгийн “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны анхдугаар чуулга уулзалт болж Аймгийн Засаг дарга Ш.Оргилыг тэргүүнээр сонголоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Дархан-Уул аймаг - 2019.09.30 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Дархан-Уул аймаг дахь салбар холбооны анхдугаар чуулган болж Засаг дарга С.Насанбатыг тэргүүнээр сонголоо./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Хөвсгөл аймаг - 2019.11.02 – Хөвсгөл аймаг дахь “Монгол цэргийн Нэгдсэн холбоо” -ны салбар хорооны тэргүүнээр Аймгийн Засаг дарга Л.Ганболд сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/

Хэнтий аймаг - 2019.11.25 - “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Хэнтий аймаг дахь салбар холбооны бага хурлаар удирдах зөвлөл, нарийн бичгийн даргаа сонгож, цаашдын ажлаа төлөвлөв. Тэргүүнээр Аймгийн Засаг дарга Н.Ганбямба сонгогдов./Аймгийн МАН-ын хорооны дарга/

5.4

2019.12.04

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол /"Монгол цэргийн нэгдсэн холбоо"-г Монгол ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгуулж, тэргүүлэн ажиллаж байгаа, төрийн цэргийн байгууллагын албан хаагч нар нь ТББ-д элссэн талаар гаргасан гомдол мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ/

5.5

2020 он

2020 онд Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбооны тэргүүн Л.Ганболд орон нутгийн төсвөөс өөрийн захирамжаар Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар холбоонд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт/Аймгийн МАН-ын хорооны дарга/ -2021 онд Монгол цэргийн нэгдсэн холбооны Хөвсгөл аймаг дахь салбар нь Хөвсгөл аймгийн Засаг даргаас тус холбоонд санхүүжилт хүссэн албан бичгийн хуулбар

5.6

2020.07.30

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханы “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”–ны үйл ажиллагаанд зориулж 18 сая төгрөгийн хөрөнгө зарцуулах тухай захирамж гаргасан баримт

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №06

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжийн 2.6 дахь хэсэгт заасан үйл баримтын нотолгоо

Монгол ардын намын улс төрийн зорилготой үйл ажиллагаа нь Үндсэн хуулиар тогтоосон төрийн удирдлага, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрэн гажуудууллаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлыг удаа дараа улс төрийн зорилгодоо ашиглаж байна.

№

Огноо

Агуулга

6.1

2019.12.03

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Е/51 дүгээр албан бичиг

6.2

2020.02-04 сар

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийх шаардлагатайг парламент дахь улс төрийн намууд, эдийн засагчид болон судлаачид хэлж, шаардаж эхэлсэн:

6.3

2020.03.04

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийхгүй гэдгийг 4 дэх удаагаа мэдэгдэв

6.4

2020.03.25

Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалга /коронавируст цар тахал дэлхий нийтэд тархаж байгаатай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах зэрэг асуудлаар/

6.5

2020.04.16

Цар тахлын хүндрэлийг даван туулах чиглэлд тусгайлсан хууль гаргахыг дэмжиж, үүний хүрээнд Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхийг санал болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Е/03 дугаар албан бичиг

6.6

2020.08.28

Монгол ардын намын 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын төсөвт тодотгол хийж 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталлаа

6.7

2020.11.17

Цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ерөнхий сайдад хүргүүлсэн Е/16 дугаар албан бичиг /Уг албан бичгээрээ Ерөнхийлөгч цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, зээл олгосон байгааг ард түмэнд нээлттэй тайлагнах, цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн тодорхой арга хэмжээ авахыг сануулсан/

6.8

2020.11.24

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг /Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, цар тахлын хүндрэл, бэрхшээлийг даван туулах эрсдэлийн сан байгуулах, вакцин худалдан авах хөрөнгийг төсөвт суулгах, өрхөө дэмжих бодлогоор үндэсний үйлдвэр, аж ахуйгаа давхар дэмжих зэрэг тодорхой бодлогын хүрээнд төсвийг чамбайруулахыг шаардсан/

6.9

2021.01.08

“Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын тогтоолын төсөл

6.10

2021.02.01

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн Е/08 дугаар албан бичиг

6.11

2021.02.10

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах чиглэлд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүссэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн Е/15 дугаар албан бичиг

Жич: Монгол ардын намын 100 жилийн ойн үеэр цар тахлын хорио цээрийн дэглэм зогссон, үзвэр үйлчилгээ нээгдсэн зэргээс өнөөдөр нөхцөл байдал улам хүндэрч байгаа, эрэлт ихтэй байгаа болон хүнд өвчтэй иргэдэд хийх ёстой вакциныг Монгол ардын намын удирдлагууд, тэдний гэр бүл хийлгэсэн, орон нутагт хуваарилсан вакциныг Монгол ардын намын байранд намын гишүүддээ хийсэн зэрэг асуудлууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийт эрс шүүмжлэлтэй хандаж байгаа үйл баримтуудыг нэг бүрчлэн авч үзэх шаардлагатай.

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 дүгээр захирамжид дурдсан үйл баримтын нотолгоо:

Монгол ардын намын “Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах /авсан/ 60 тэрбум”-ын хэргийг хууль, шүүхийн байгууллага нотлож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэсэн.

№

Огноо

Агуулга

7.1

2017.06 сар

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үеэрээ буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд АТГ-т өөрийн биеэр хүрэлцэн очиж “60 тэрбумын” гэгдэх асуудлыг шалгах тухай хүсэлтээ нотлох баримтын хамтаар гаргаж өгөв.

Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт хамаарах бичлэг /40 минут/;

Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт хамаарах бичлэг /90 минут/

Жаран тэрбумын гэх гэмт хэрэгт холбогдолтой уг төлөвлөгөөний танилцуулга /презентаци/

7.2

2019.01.29

Монгол ардын намын дарга М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоол / М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт холбоотойг МАН-ын гишүүд өөрсдөө нотолдог/: 2017.08.17: УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 60тэрбум асуудлаар байр сууриа илэрхийлж, эвлүүлэг биш болохыг, үнэн бодитой зүйл болохыг хүлээн зөвшөөрсөн.

2018.06.15: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбум асуудлаа шүүхээр шийдүүлэхээс нааш Чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн.

2018.06.20: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХБХурал хийж УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн.

2020.06.21: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд намынхаа нэр хүндийг сэвтээсэндээ уучлал гуйсан гэж ХБХурал Төрийн ордонд хийсэн.

2020.06.27: УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу?" гарчигтай нийтлэл гаргасан.

2018.11.27 – Eрөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх 2018 оны 11 сарын 27-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ: “...60 тэрбум төгрөгийн хэрэг гэдэг үнэн. М.Энхболд хийсэн нь үнэн. Эвлүүлэг биш. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарж мөнгөжих гэж хийсэн нь үнэн...”гэв. Монгол ардын намын удирдлага дээрх гэмт хэргийг үйлдсэнийг, түүний нотолгоо болох дуу бичлэг үнэн бодитой болохыг хүлээн зөвшөөрсөн төдийгүй уг бичлэгт дурдагдаж буй төлөвлөгөө хэрэгжиж ирсэн болохыг үзэж мэдсэнээ нотолсон байна.

7.3

2019.10.31

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаартай шийтгэх тогтоол /шүүгдэгч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн жил хорих ял тус тус ногдуулав/

7.4

2018.08.03

Монгол ардын намын хяналтын ерөнхий хорооны тогтоол /60 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай

МОНГОЛ АРДЫН НАМЫГ ТАРААХ ҮНДЭСЛЭЛ, ҮЙЛ БАРИМТ - №08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн илгээлтэд дурдсан үйл баримтын нотолгоо:

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрыг огцруулах, намын даргыг солих саналыг дэмжих “төлбөр” болгож хуваарилсан. Тус намын гишүүн, нэр бүхий олон хүн хууль бусаар зээл авсан, зориулалт бусаар ашигласан нь нотлогдож шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байна. Ерөөсөө, Монгол ардын намын харьяалалгүйгээр төсвийн хөрөнгө оруулалтаас бүрддэг аливаа тендер, нэр бүхий олон сангаас зээл, дэмжлэг авах боломж жирийн ардад хэзээ ч олддоггүй нь нууц биш болсон байна.

№

Огноо

Агуулга

8.1

2018.11.02

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 2015-2018 онуудад ААН-ийн авсан зээлийн мэдээлэл ил болов.

8.2

2018.11.30

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр У.Хүрэлсүхийн Засгийн газар огцруулах МАН-ын 60 тэрбумын бүлэглэлд багтдаг гэх тодотголтой гишүүдийн гаргасан Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд санал хураахад эдгээр ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан УИХ-ын гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаалгүй авч үлдсэн.

8.3.1

2019.04.03

ЖДҮХС-д холбогдсон нэр бүхий 49 гишүүн

8.3.2

2019.04.03

2016-2018 УИХ-д МАН-аас сонгогдсон нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа 250-950 сая, зарим нь 1.2-3.2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан нь баримтаар нотлогдсон.

8.4

2020.05 сар

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЭХ-н 22.1-3-т заасан гэм буруутайд тооцон Нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

8.5

2020.07.29

УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг ЭХ 22.1-3-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ял оногдуулсан.

8.6

2020.08.04

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригийг ЭХ-н 22.1-3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд 40.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

8.7

2021.03.31

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ЭХ 22.1-3-д зааснаар гэм буруутайд тооцож түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх 2020.10.22 Б.Ундармаад оногдуулсан ялыг өөрчилж, 40 сая төгрөгийг торгох ял оногдуулсан.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Х.Баттулга Монгол ардын намыг...
Ц.Элбэгдорж Х.Баттулга хоёрын...

Х.Баттулга Монгол ардын намыг тараах үндэслэл бүрдсэнийг мэдэгдэж, холбогдох баримт, материалыг Улсын Дээд шүүхэд хүргүүллээ

Номин 2021-04-27

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Эрүүл Мэндийн Яамны тендерийн ажлыг хийж гүйцэтгээд, үлдэгдэл мөнгөө авч чаддаггүй ээ

16 цагийн өмнө өмнө

Б.Энх-Оргил өнөөдөр дэлхийн аварга цолны төлөө тулалдана

16 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа

16 цагийн өмнө өмнө

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

17 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний өдөр нэг хожил, нэг хожигдолтой боллоо

17 цагийн өмнө өмнө

Морин хуурын найрал хөгжмийн хамт олон Ром хотноо уран бүтээлээ өргөн барилаа

17 цагийн өмнө өмнө

Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно

17 цагийн өмнө өмнө

Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

17 цагийн өмнө өмнө

“Цагдаа гаальчид” ГЕГ-ыг юу болгоод байна вэ?

17 цагийн өмнө өмнө

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

17 цагийн өмнө өмнө

Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатуулжээ

17 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй шар бич өдөр

17 цагийн өмнө өмнө

Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Багахангай-Хөшигийн хөндий” төмөр замын төслийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын эхний тоглолтоо "Imperial Esports" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчныг сайжруулна

1 өдрийн өмнө өмнө

Цахим системд холбогдох мэдээллийг нэгтгэж ажиллахыг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгох санал

1 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэтийн 49”-ийн Д.Эрдэнэбилэг нарыг шүүх ёстой юу, шагнах учиртай юу?

1 өдрийн өмнө өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөж байсан ажлын хэсгийг дахиад “задлав” уу

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгуулжээ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаанаар үнийн өсөлтийн асуудлаар танилцуулга сонсоно

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

САНАЛ БОЛГОХ
2025-11-30 өмнө

Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувьтай үргэлжилж байна

2025-11-30 өмнө

Бичил хорооллын таван байрны фасад дулаалгын ажил дууслаа

2025-11-29 өмнө

Тун удахгүй: “SANTA VILLAGE - САНТАГИЙН ТОСГОН”

2025-11-29 өмнө

“Эрдэнэс тавантоглой” ХК-д хийх хөндлөнгийн аудит эхэллээ

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: Орон сууцны шинэ загвар, ухаалаг шийдэл бүхий төсөл, хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж байна

2025-12-02 өмнө

Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна

2025-11-30 өмнө

Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ

2025-11-29 өмнө

СХД-ийн эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна

2025-12-01 өмнө

Хан-Уул дүүргийн 10-р хорооны өрхийн ЭМТ-ийн барилгын ажил дууслаа

2025-12-02 өмнө

Сүхбаатарын талбайгаас Скай Резорт чиглэлд автобус явна

2025-12-01 өмнө

Х.Нямбаатар: 100-4200 кВт-ын зуухтай ӨЭМТ, хорооны байруудыг ирэх жил хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ

2025-12-01 өмнө

Н.Наранбаатар: Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 1280 орыг нэмлээ

2025-12-01 өмнө

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болно

2025-11-29 өмнө

Х.Нямбаатар: ТЭЦ-3 орчимд агаар бохирдолтой байгаа

2025-11-29 өмнө

Г.Занданшатар: Төсвийг танаснаар зөв голдиролд нь оруулж чадсан

2025-11-29 өмнө

“Богдхан уулын хишиг” барилдаан өнөөдөр болно

2025-12-02 өмнө

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

2025-12-01 өмнө

Ипотекийн зээлдэгчийн орлогыг хэрхэн тодорхойлох вэ?

2025-11-30 өмнө

Л.Энхрийлэн Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

2025-12-02 өмнө

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2025-11-29 өмнө

Төрийн өмчит зарим компанийн удирдлагад хариуцлага тооцно

2025-12-01 өмнө

“…“ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ

2025-11-29 өмнө

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилжээ

2025-12-01 өмнө

Оросоос авчирсан “Эрдэнэтийн 49”-ийг төрд аваад оносон уу, алдсан уу?

2 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

МИК-ийнхан ASMMA-ны ээлжит хуралд оролцлоо

2025-12-02 өмнө

БГД-ийн 14 дүгээр хорооны хоёр байрыг дулаалж, фасадыг шинэчиллээ

2025-12-02 өмнө

Нүүрсний хулгай “намын нууц”-д орсон уу?!

2025-12-01 өмнө

Оклахома Сити Тандер улирлын 20 дахь хожлоо байгууллаа

2025-11-29 өмнө

Э.Ариунболд Абу-Дабигийн Их дуулга тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах