ОБЕГ-ын Улсын онцгой комиссын 18 дахь удаагийн хуралдаан өчигдөр болсон. Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тус хуралдаанаас гаргасан шийдвэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, МХЕГ-ын дэд дарга Д.Сугарбат, ЦЕГ-ын албаны дарга Ж.Амгалан нар өглөө.
Мэдээллийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд, Тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ. Эдгээр нислэгээр ирэх иргэдэд таван шаардлагыг тавихаас гадна онгоц суухаас өмнө 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавина" гэлээ. Өмнө үйлдэж байсан нислэгүүдэд өндөр настан, жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг оруулж байв.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Гадаадын 35 улсаас 9412 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс өндөр настай 854, жирэмсэн 141, санхүүгийн боломжгүй 813, бусад шалтгаанаар 2070 иргэн гадаад улс орноос эх орондоо буцах хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Эдгээр иргэдийг авахын тулд Засгийн газраас шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд дараа дараагийн нислэгүүдийг нөөц бололцоог харгалзан зохион байгуулна" гэв.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.