• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

ЖДҮ-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссонуу?

УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор болсон бол мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн, шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тайлбарлалаа. Жишээгээр тайлбарлавал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийн хэрэг энэ зүйчлэлд хамаарч, хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа зогсож байна гэж тайлбарлаж болох аж. Хууль батлагдсан өдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрөөс мөрдөгдөж эхэлжээ. Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийг буцаан хэрэглэдэг практик дэлхийд байхгүй. Тийм учраас ЖДҮ-гийн зээл авсан УИХ-ын гишүүдийг шүүхээр оруулж, хэргийг нь хэлэлцлээ ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг шиг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ял авах боломжгүй болно. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана” хэмээн тайлбарлаж буй юм. Иймээс эрх баригчдын баталсан хууль ЖДҮ-чдэд хэрэгжих үү гэдэг нь шүүхийнхний шийдэх хэрэг болж, “зайлуулагдаж” байна. Жил гаруйн өмнө УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан дуулианд нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас энэ хэргийг шалгаж эхэлсэн. Удалгүй Улсын ерөнхий прокурор асан Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч 64-ын бүлэг татгалзаж, хүлээн аваагүй юм. УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хас говь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкаараа дамжуулан 2.3 тэрбумын зээл авсан асуудалд нэр холбогдсон. Мөн эрхлэх асуудлынх нь харьяалалд ЖДҮХС хамаарч байгааг ашиглаж, хамаарал бүхий “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид зээл олгосон үндэслэлээр Б.Батзориг гишүүн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаасаа огцорсон. АТГ энэ хэргийг шалгаад түүнийг эрх мэдэл, авлига албан тушаалаа ашиглаж, бусдад давуу боломж олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан. Хэрэг шүүхийн шатанд шилжин ирж, өнгөрсөн онд шүүх хурлыг товлох хоёр ч удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хойшилсон юм. Хурал хойшлохтой зэрэгцэн МАН-ын ЖДҮ-чдээс гагцхүү УИХ-ын гишүүн Б.Батзориг хариуцлага хүлээж, бусад нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ цайруулах нь гэсэн хардлага дагасан. Харин Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжсэнээр ЖДҮ-чдийн хэрэгт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно гэж төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тодотгосон ч няцаагдаж буй. Иймээс эрх баригчдын баталсан хууль ЖДҮ-чдэд хэрэгжих үү гэдэг нь шүүхийнхний шийдэх хэрэг болж, “зайлуулагдаж” байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завшихгүй байх боломж олгосон хуулийг УИХ-аас баталсан ч шүүгчдийн үзэмжээр хэрэг шийдэгдсэн гэдэг тайлбар хийвэл гайхаад байх аргагүй нь. Онцолход, АТГ ЖДҮХС-тай холбоотой 49 УИХ-ын гишүүн, мөн төрийн алба хашиж байсан хүмүүстэй холбогдох төслүүдийг шалгаад гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, прокуророос хаасан байдаг. Эдгээрт тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүд хамаарсан юм. Үүнд:

• УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ

• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК

• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК

• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК

• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК

• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК

• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК

• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК

• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК

• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК

• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК

• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК

• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК

• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК

• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК

• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК

• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК багтав.

Эх сурвалж: News.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ
Хоолны газрууд “Меню” дамжуулахаас татгалзъя
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!
Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Гэмт хэрэг
  • •Ерөнхийлөгч
  • •Ярилцлага
  • •Засгийн газар
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Намууд
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Яам
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
ХУРААХ
Ё.Баатарбилэг сайдын гоморхол...
Элчин сайд нар итгэмжлэх жуухаа...

ЖДҮ-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссонуу?

2020-01-14
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
ЖДҮ-ийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссонуу?

УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хэрэг хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор болсон бол мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталснаар 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн, шалгагдаж байгаа авлига, албан тушаалын хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тайлбарлалаа. Жишээгээр тайлбарлавал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас зээл авч, ард түмний боломжийг хулгайлсан УИХ-ын гишүүдийн хэрэг энэ зүйчлэлд хамаарч, хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа зогсож байна гэж тайлбарлаж болох аж. Хууль батлагдсан өдрөөс буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ний өдрөөс мөрдөгдөж эхэлжээ. Гэхдээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийг буцаан хэрэглэдэг практик дэлхийд байхгүй. Тийм учраас ЖДҮ-гийн зээл авсан УИХ-ын гишүүдийг шүүхээр оруулж, хэргийг нь хэлэлцлээ ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг шиг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ял авах боломжгүй болно. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана” хэмээн тайлбарлаж буй юм. Иймээс эрх баригчдын баталсан хууль ЖДҮ-чдэд хэрэгжих үү гэдэг нь шүүхийнхний шийдэх хэрэг болж, “зайлуулагдаж” байна. Жил гаруйн өмнө УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан дуулианд нэр холбогдож, Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас энэ хэргийг шалгаж эхэлсэн. Удалгүй Улсын ерөнхий прокурор асан Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч 64-ын бүлэг татгалзаж, хүлээн аваагүй юм. УИХ-ын гишүүн Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХК-д 950 сая төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Сафир стоун” компанидаа 1.2 тэрбум төгрөгийн зээл, УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулах зорилгоор “Х” тайлантай компанийн нэр дээр төсөл бичиж, “Хас говь транс” хувьцаат компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкаараа дамжуулан 2.3 тэрбумын зээл авсан асуудалд нэр холбогдсон. Мөн эрхлэх асуудлынх нь харьяалалд ЖДҮХС хамаарч байгааг ашиглаж, хамаарал бүхий “Тээвэр ачлал” компанидаа 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид зээл олгосон үндэслэлээр Б.Батзориг гишүүн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаасаа огцорсон. АТГ энэ хэргийг шалгаад түүнийг эрх мэдэл, авлига албан тушаалаа ашиглаж, бусдад давуу боломж олгосон үндэслэлээр яллагдагчаар татсан. Хэрэг шүүхийн шатанд шилжин ирж, өнгөрсөн онд шүүх хурлыг товлох хоёр ч удаагийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хойшилсон юм. Хурал хойшлохтой зэрэгцэн МАН-ын ЖДҮ-чдээс гагцхүү УИХ-ын гишүүн Б.Батзориг хариуцлага хүлээж, бусад нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ цайруулах нь гэсэн хардлага дагасан. Харин Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжсэнээр ЖДҮ-чдийн хэрэгт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй болно гэж төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тодотгосон ч няцаагдаж буй. Иймээс эрх баригчдын баталсан хууль ЖДҮ-чдэд хэрэгжих үү гэдэг нь шүүхийнхний шийдэх хэрэг болж, “зайлуулагдаж” байна. Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг ял завшихгүй байх боломж олгосон хуулийг УИХ-аас баталсан ч шүүгчдийн үзэмжээр хэрэг шийдэгдсэн гэдэг тайлбар хийвэл гайхаад байх аргагүй нь. Онцолход, АТГ ЖДҮХС-тай холбоотой 49 УИХ-ын гишүүн, мөн төрийн алба хашиж байсан хүмүүстэй холбогдох төслүүдийг шалгаад гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, прокуророос хаасан байдаг. Эдгээрт тойрогтоо жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн, тойргийн сонгогч, зээлдэгч нь авсан санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулж буй эсэхийг шалгаж, тэдгээрийг дэмжсэн УИХ-ын гишүүдтэй хамааралгүй болох нь тогтоогдсон иргэн, хуулийн этгээдийн төслүүд хамаарсан юм. Үүнд:

• УИХ-ын гишүүн С.Чинзоригийн дэмжсэн албан бичигтэй иргэн Л.Оюун-Эрдэнэ

• УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дэмжсэн “Баруун зүүн эх сувилал” ХХК

• УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын дэмжсэн “Марал буян групп” ХХК

• УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дэмжсэн “Цант Алтай” ХХК

• УИХ-ын гишүүн М.Билэгтийн дэмжсэн “Өндөр бадрах” ХХК

• УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн дэмжсэн “Дархан эрдэнэ мах комбинат” ХХК

• УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн дэмжсэн “Ширээт онон” ХХК

• УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дэмжсэн “Хантай хайрхан” ХХК

• УИХ-ын гишүүн М.Энхболдын дэмжсэн ”Нүүдэлчин агро ферм” ХХК

• УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн дэмжсэн “Солар хаус” ХХК

• УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дэмжсэн “Бүрэн луу” ХХК

• УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын дэмжсэн “Кэй өү эм эм жи эл” ХХК

• УИХ-ын гишүүн Б.Тэрбишдагвын дэмжсэн “Арвайн хүрд” ХХК

• УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын дэмжсэн “Саруул хангайн чөлөөт бүс” ХХК

• УИХ-ын гишүүн Н.Энхболдын дэмжсэн “Өлзий дэн” ХХК

• Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулегийн дэмжсэн “Ричнес инвестмент” ХХК

• Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын хамаарал бүхий “Хос эрхэс” ХХК багтав.

Эх сурвалж: News.mn

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ
Хоолны газрууд “Меню” дамжуулахаас татгалзъя
Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!
Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Ханх суманд урьд шөнө 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 9–нд зохион байгуулахыг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 10 хүнээс илэрсэн. 2735 хүн хоёрдогч хавьтлаар гэрийн хяналтад байна

1 цагийн өмнө өмнө

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

1 цагийн өмнө өмнө

Дохагийн тэмцээнээс юу харагдав

1 цагийн өмнө өмнө

COVID-19: Шинэ хувилбарын B.1.1.7 вирус судлаачдыг айлгаж байна

1 цагийн өмнө өмнө

QR уншуулаагүй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож эхэллээ

1 цагийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 градус хүйтэн байна

16 цагийн өмнө өмнө

Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

18 цагийн өмнө өмнө

Л.Мөнхтүшиг: Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ

20 цагийн өмнө өмнө

Ц.Эрдэнэбаяр: АИ92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд нэг түвшинд барина

20 цагийн өмнө өмнө

Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох ажлыг эхлүүлнэ

21 цагийн өмнө өмнө

Лука Дончич өөрийн замналынхаа 28 дахь трипл даблийг гүйцэтгэж алдарт Майкл Жордантой тэнцлээ

21 цагийн өмнө өмнө

МОНГОЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТУХАЙ БАРИМТ

22 цагийн өмнө өмнө

Н.АСРАЛТ: Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ хийлээ

23 цагийн өмнө өмнө

Өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох Ерөнхийлөгчийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ

23 цагийн өмнө өмнө

Ч.Сайханбилэг: “Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

1 өдрийн өмнө өмнө

Ц.Ганзориг: Энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан

1 өдрийн өмнө өмнө

Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүд түр журмыг баримтална

1 өдрийн өмнө өмнө

С.Одонтуяа гишүүн Төрийн ордонд суулт зарлахаа мэдэгдэв

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: "Монос"-ын 25 дугаар эмийн санд батлагдсан тохиолдлоос 4 илэрлээ

1 өдрийн өмнө өмнө

Хоолны газрууд “Меню” дамжуулахаас татгалзъя

1 өдрийн өмнө өмнө

Европын холбоо зах зээлээсээ америк долларыг шахах арга хайж байна

1 өдрийн өмнө өмнө

Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

1 өдрийн өмнө өмнө

Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцэх вэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд,мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө багавтар үүлтэй

2 өдрийн өмнө өмнө

Д.Нарантуяа: Монгол Улсад халдварыг хүн амын нэг хувьд барих шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийг 3D-ээр дүрсэлжээ

2 өдрийн өмнө өмнө

Жеймс Харден шинэ багтаа ирээд 30 оноотой трипл дабл хийсэн түүхэндэх анхны тоглогч болсон

САНАЛ БОЛГОХ
23 цагийн өмнө өмнө

Ч.Сайханбилэг: “Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

2021-01-13 өмнө

Б.Энх-Амгалан: Аж ахуй эрхэлж байсныхаа оронд хөлсний ажилчин болсон нь дээр юм байна

2021-01-13 өмнө

Сиксерс нэмэлт цагт Хитийг буулгаж авлаа

2021-01-13 өмнө

УЕПГ: С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажил үргэлжилж байна

2021-01-13 өмнө

Жеймс Харден: Гэвч нөхцөл байдал буруугаар эргэчихээд байна

23 цагийн өмнө өмнө

Өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох Ерөнхийлөгчийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийг 3D-ээр дүрсэлжээ

2021-01-15 өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

2021-01-14 өмнө

С.Баяраас зургаа, С.Баярцогтоос дөрвөн тэрбум төгрөгийг улсын орлого болгов

2021-01-13 өмнө

Хакүхо М.Даваажаргал эдгэрч эмнэлгээс гарчээ

2021-01-13 өмнө

Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

2021-01-14 өмнө

Б.Пүрэвдаваа: Ардчилсан намд түр зуурын үл ойлголцол л үүсээд байна

2021-01-13 өмнө

ХСҮТ мэс засалд ашиглах өндөр үнэтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авах шийдвэрээ цуцаллаа

2021-01-15 өмнө

Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн

2021-01-13 өмнө

Өнөөдөр Дохагийн дэвжээнд манай улсаас хоёр тамирчин барилдана

2021-01-14 өмнө

“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ

2021-01-12 өмнө

Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-14 өмнө

Т.Ням-Очир: Оюутнууд монгол бичгийн хичээлийг намраас судалж эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ц.Ганзориг: Энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан

2 өдрийн өмнө өмнө

Д.Нарантуяа: Монгол Улсад халдварыг хүн амын нэг хувьд барих шаардлагатай

2021-01-13 өмнө

Вакцинд эхний ээлжинд хамрагдах хүмүүсийн судалгааг гаргаж байна

2021-01-13 өмнө

Сан байгуулж, хандив татсан Соёлын дэд сайдаа яах гэж байна, Ерөнхий сайд аа?!

2 өдрийн өмнө өмнө

Өнгөрсөн шөнө зам тээврийн осол гарсан байна

2021-01-15 өмнө

“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”

2021-01-12 өмнө

Хөл хорио суларлаа, хариуцлагатай байя

2021-01-15 өмнө

Доха Мастерс 2021 тэмцээний цэвэр ялалтуудын бичлэг

2021-01-15 өмнө

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

2021-01-12 өмнө

“Доха Мастерс 2021” тэмцээний хоёр дахь өдөр манай улсаас 5 бөх барилдана

2021-01-15 өмнө

“Сахилгын хорооны гишүүдийг УИХ томилсноор шүүх засаглал хараат болно”

2021-01-12 өмнө

Б.Ганхайч тэмцээнээ өндөрлүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах