• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эрдэнэболд: Хуурамч фэйсбүүк хаягаар хулгайн эд зүйл борлуулагдаж байгааг анхаар

Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцээд халаасны хулгайн гэмт хэрэг ихэсдэг. Тиймээс УЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ сарын байдлаар хэчнээн хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-2016 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд нийт 365 халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс дийлэнх нь буюу 359 нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт гарсан.
 
Халаасны хулгайн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн бусдын эд хөрөнгийг булаасан 111 гэмт хэрэг бүртгэгдлээ. Үүний дийлэнх нь мөн л нийслэлд гарсан байгаа. Тухайлбал, нийслэлд 103, хөдөө орон нутагт найм нь гарсан. Харин Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 271 хэрэг бүртгэгдсэн. Нийслэлд 236 нь гарсан байна.
 
Уг хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 19.1 хувиар буурсан. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байна. Халаасны хулгайн хэрэг 2015 онд 394 байсан бол энэ жил 365 байх жишээтэй. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад чиглэсэн олон ажлыг хийж байна. Удахгүй оюутан сурагчдын хичээл эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг. Үүнд ч гэсэн арга хэмжээ авч ажиллана. 
 
-Хичээлийн шинэ жил эхлэхээр хүмүүсийн хөдөлгөөн ч ихэсдэг. Үүнийг дагаад халаасны хулгайн гэмт хэрэг гардаг шүү дээ. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хэд хэдэн ажлыг зохион байгуулдаг. Тэр ажлын нэг нь хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт хийх байдаг. Учир нь есдүгээр сард нийслэл, аймаг, сумдад хүн амын нягтаршил, суурьшил ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэрэг, захиргааны зөрчил, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлагатай байдаг. Монгол Улсын цагдаагийн ерөнхий газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бүхий л төрлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
 
Тухайлбал, сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” ажиллагааг явуулна. Нутаг дэвсгэр хариуцаж байгаа цагдаагийн газруудад хөдөлгөөнт болон явган эргүүлүүдийг идэвхжүүлэх, хяналтын камерын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Оюутан тээвэр” шалгалт, Монголын сурагчдын холбоо, МОХ-той хамтран “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
-Хулгайн гэмт хэрэг үйлд­сэн этгээдүүд ломбарданд эд зүйлсээ борлуулдаг гэсэн. Энэ үнэн үү?
 
-Тийм. УЦЕГ, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд сүүлийн үед нийслэлд гарч байгаа гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр оновчтой арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэс удаа дараа гэмт хэрэг үйлдсэн гурван бүлэг этгээдийг илрүүллээ. Эдгээр бүлэг этгээдүүд нь нийт 40 гаруй орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Хэргийг шалгаж байхад ихэвчлэн электрон бараа, зурагт, компьютер хулгайлсан байсан.
 
Хулгайлсан эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбарданд бага үнэтэйгээр худалдаж байсан нь тогтоогдсон. Манай цагдаагийн алба хаагчид хулгайн эд зүйлсийг худалдан авсан ломбардны үйл ажиллагааг шалгаж, эд зүйлсийг нь хохирогч нарт хүлээлгэн өглөө. Эндээс харахад, ломбардны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг цэгцэлж, хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.
 
2016 оны зургадугаар сарын 10-ны өдөр НИТХ-ын тогтоолоор барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газруудад хяналт тавих журам батлагдсан. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байгаа. Ер нь хулгай болон гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг зарж, борлуулдаг сүлжээг устгах, тодорхой арга хэмжээ авах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
 
Мөн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд гар утасны дэлгүүр ухаж, 100 гаруй утас хулгайлсныг илрүүллээ. Хэргийг шалгах явцад бүлэг этгээдүүд хуурамч фэйсбүүк, пэйж хуудас нээн хулгайлсан эд зүйлсээ хулдаалдаг болох нь тогтоогдсон. Тиймээс иргэд эд зүйлс борлуулдаг албан бус пэйж хуудсаар дамжуулан эд зүйлс худалдаж авахгүй байх хэрэгтэй. Хямд үнэтэй зурагт ломбарднаас авсан ч, пэйж хуудаснаас гар утас авсан ч цагдаагийн байгууллага хэргийг илрүүлнэ. Тэгэхэд худалдаж авсан хүмүүс давхар хохирогч болдог. Тиймээс онлайнаар эд зүйлс худалдаж авах, тэр дундаа гар утас худалдаж авах бол анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
 
-Иргэдийн зүгээс юу анхаарах хэрэгтэй вэ?
 
-Ард иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн газар, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ өөрсдийнхөө аюулгүй байдлыг ханган анхаарал, болгоомжтой байх шаардлагатай. Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг мөрдөж ажиллавал сайн байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Б.Дэлгэрсайхан: Ард иргэдийг...
“Ард иргэд их тансаг амьдраад...

Ж.Эрдэнэболд: Хуурамч фэйсбүүк хаягаар хулгайн эд зүйл борлуулагдаж байгааг анхаар

Батзаяа 2016-08-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ж.Эрдэнэболд: Хуурамч фэйсбүүк хаягаар хулгайн эд зүйл борлуулагдаж байгааг анхаар
Оюутан, сурагчдын хичээл эхлэхтэй зэрэгцээд халаасны хулгайн гэмт хэрэг ихэсдэг. Тиймээс УЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ж.Эрдэнэболдоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ сарын байдлаар хэчнээн хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
 
-2016 оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд нийт 365 халаасны хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс дийлэнх нь буюу 359 нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт гарсан.
 
Халаасны хулгайн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Мөн бусдын эд хөрөнгийг булаасан 111 гэмт хэрэг бүртгэгдлээ. Үүний дийлэнх нь мөн л нийслэлд гарсан байгаа. Тухайлбал, нийслэлд 103, хөдөө орон нутагт найм нь гарсан. Харин Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл буюу бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 271 хэрэг бүртгэгдсэн. Нийслэлд 236 нь гарсан байна.
 
Уг хэргийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 19.1 хувиар буурсан. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурч байна. Халаасны хулгайн хэрэг 2015 онд 394 байсан бол энэ жил 365 байх жишээтэй. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад чиглэсэн олон ажлыг хийж байна. Удахгүй оюутан сурагчдын хичээл эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг. Үүнд ч гэсэн арга хэмжээ авч ажиллана. 
 
-Хичээлийн шинэ жил эхлэхээр хүмүүсийн хөдөлгөөн ч ихэсдэг. Үүнийг дагаад халаасны хулгайн гэмт хэрэг гардаг шүү дээ. Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
 
-Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хэд хэдэн ажлыг зохион байгуулдаг. Тэр ажлын нэг нь хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалт хийх байдаг. Учир нь есдүгээр сард нийслэл, аймаг, сумдад хүн амын нягтаршил, суурьшил ихэсдэг. Үүнийг дагаад гэмт хэрэг, захиргааны зөрчил, эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндрэх хандлагатай байдаг. Монгол Улсын цагдаагийн ерөнхий газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран бүхий л төрлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
 
Тухайлбал, сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “School police” ажиллагааг явуулна. Нутаг дэвсгэр хариуцаж байгаа цагдаагийн газруудад хөдөлгөөнт болон явган эргүүлүүдийг идэвхжүүлэх, хяналтын камерын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран “Оюутан тээвэр” шалгалт, Монголын сурагчдын холбоо, МОХ-той хамтран “Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
 
-Хулгайн гэмт хэрэг үйлд­сэн этгээдүүд ломбарданд эд зүйлсээ борлуулдаг гэсэн. Энэ үнэн үү?
 
-Тийм. УЦЕГ, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд сүүлийн үед нийслэлд гарч байгаа гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр оновчтой арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэс удаа дараа гэмт хэрэг үйлдсэн гурван бүлэг этгээдийг илрүүллээ. Эдгээр бүлэг этгээдүүд нь нийт 40 гаруй орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн шалгаж байна. Хэргийг шалгаж байхад ихэвчлэн электрон бараа, зурагт, компьютер хулгайлсан байсан.
 
Хулгайлсан эд зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбарданд бага үнэтэйгээр худалдаж байсан нь тогтоогдсон. Манай цагдаагийн алба хаагчид хулгайн эд зүйлсийг худалдан авсан ломбардны үйл ажиллагааг шалгаж, эд зүйлсийг нь хохирогч нарт хүлээлгэн өглөө. Эндээс харахад, ломбардны үйл ажиллагаатай холбоотой асуудлыг цэгцэлж, хяналт тавьж ажиллах шаардлагатай байна.
 
2016 оны зургадугаар сарын 10-ны өдөр НИТХ-ын тогтоолоор барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газруудад хяналт тавих журам батлагдсан. Энэ журмыг хэрэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байгаа. Ер нь хулгай болон гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлсийг зарж, борлуулдаг сүлжээг устгах, тодорхой арга хэмжээ авах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.
 
Мөн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд гар утасны дэлгүүр ухаж, 100 гаруй утас хулгайлсныг илрүүллээ. Хэргийг шалгах явцад бүлэг этгээдүүд хуурамч фэйсбүүк, пэйж хуудас нээн хулгайлсан эд зүйлсээ хулдаалдаг болох нь тогтоогдсон. Тиймээс иргэд эд зүйлс борлуулдаг албан бус пэйж хуудсаар дамжуулан эд зүйлс худалдаж авахгүй байх хэрэгтэй. Хямд үнэтэй зурагт ломбарднаас авсан ч, пэйж хуудаснаас гар утас авсан ч цагдаагийн байгууллага хэргийг илрүүлнэ. Тэгэхэд худалдаж авсан хүмүүс давхар хохирогч болдог. Тиймээс онлайнаар эд зүйлс худалдаж авах, тэр дундаа гар утас худалдаж авах бол анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
 
-Иргэдийн зүгээс юу анхаарах хэрэгтэй вэ?
 
-Ард иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн газар, томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ өөрсдийнхөө аюулгүй байдлыг ханган анхаарал, болгоомжтой байх шаардлагатай. Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг мөрдөж ажиллавал сайн байна.
Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна
Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

17 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

17 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

17 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах