Залуу дуучин Л.Насанбуянг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн гарын шавь гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр өсвөр насныхны оролцдог “Оддын эрэлд” шоунаас эхлээд “Voice of Mongolia” хүртэл Монголд зохиогдсон дууны тэмцээн бүрт оролцохдоо чадварын хувьд хэнд ч гологддоггүй ч, аз од нь тохиодоггүй юү хамгийн сүүлийн шатнуудад хүрээд нь хасагдчихдаг гэмтэй. Хамгийн сүүлд “Voice of Mongolia” шоунд оролцоод хасагдахдаа “Би энэ шоунаас шалтгаалан цаашид урлагийн замаа үргэлжлүүлэх эсэхээ шийдэх байсан юм. Одоо энэ замыг орхих цаг нь болсон бололтой” гэх утга бүхий үг хэлж үзэгч, сонсогчдыг гонсойлгож байсан.
Энэ талаараа тэрбээр “Тэр үе магадгүй миний амьдралын хамгийн хүнд үе байсан байх. Уран бүтээлийн хувьд ч, хувийн амьдралын хувьд ч шантарч байсан үе минь. Гэхдээ би одоо хоёр ой гарантай хөөрхөн охиныхоо төлөө зөв шийдвэрийг гаргаж, хэзээ ч бууж өгч болохгүйг ойлгосон. Тиймээс шинэ бүхэнд өөрийгөө сорьж улам их хичээж байгаа” хэмээн ярьсан юм.
“Voice of mongolia”-гийн дараа хэлсэн үгнийхээ дараа хэсэг хугацаанд Улсын филармоний гоцлол дуучны ажлаасаа өөрийг хийхгүй байсан тэрбээр саяхан дуучин С.Гантогоотой “LOVE YA” дууг дуулсан нь youtube-д маш сайн хандалт авч, залуусын сонсох дуртай дууны нэг болж чаджээ. Түүгээр зогсохгүй БНСУ-д реппэр хийдэг монгол залуутай хамтран “үглэж” хүртэл үзсэн тухайгаа нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан нь одоо сонсогчдод нь хүлээлт үүсгээд байгаа юм. Түүнээс юу ч гарч мэднэ. Учир нь түүнийг нуль авъяас хэмээн олон ч шоуны шүүгч үнэлж байсан шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, Шантрах үе хэнд ч гардаг. Харин сөхөрч унасан газраа сөгдөөд суух бус сөрж боссон нь ялагч болдгийн тод жишээг харуулж урлагийн их тайзнаа улам тод од болон эргэн ирсэн Насаадаа халуун баяр хүргэн, дараа дараагийн уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээх л үлдлээ дээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.