УИХ-ыг тараан, ээлжит бус сонгууль явуулах тухай асуудал парламентын түвшинд яригдаж эхэллээ. Үүнийг олон гишүүн дэмжиж эхэлсэн нь ч тодорхой болов. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Х.Болорчулуун юм. Түүнээс яагаад дэмжих болсон шалтгааныг нь асуулаа. Тэрбээр, “УИХ-ыг тараах талаар гишүүд ярилцаж байгаа нь үнэн. Ийм байр суурьтай, саналтай гишүүд олон байна. Бараг УИХ-ыг тараах хэмжээнд хүрэх болов уу гэж бодож байна. Хуулинд гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд УИХ-ыг тараана гэж заасан байдаг.
-Яг ямар үндэслэлээр УИХ тарах ёстой гэж үзэж байгаа юм бэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал миний мэдэхийн зургаа, долоон жилийн өмнөөс яригдсан. Болохгүй зүйлээ, улс орны хөгжилд саад болж байгаа асуудлаа, дордохын долоон өөрчлөлтөө засаад авъя гэсэн зорилгоор олон жил ярьсан. Тэр зорилгод хүрэхийн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар энэ жилийн турш л ярилаа, ажиллалаа. Сая хоёрдугаар хэлэлцүүлгийг арай гэж дуусгаад Ард нийтийн санал асуулгыг авахаар шийдвэрлэсэн. МАН үнэмлэхүй олонх, 64 гишүүнтэй тулдаа л арай гэж энэ ажил явлаа. Түүнээс бус олон намаас бүрдсэн, үнэмлэхүй олонхгүй парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүй юм байна.
Мөн дахин сонгогдох, үгүй нь сонин биш, улсаа бодоод ийм саналд нэгдэж байна. Тиймээс нэгдүгээрт, ойрын жилүүдэд тохиохгүй боломжийг ашигтайгаар дуусгах шаардлага байна. Хоёрдугаарт, олон жил улсын хөгжлийг тушсан алдааг засах, Үндсэн хуульд тусгахын тулд ард нийтийн санал асуулгыг ирцтэй, амжилттай болгох шаардлага байгаа. Хэрэв ирц хүрэхгүй бол улс оронд ашигтай заалт Үндсэн хуульд тусгаж чадахгүй дахин найман жил хүлээхэд хүрнэ. Энэ үүднээс УИХ эрсдэл үүрч, тарах шийдвэрийг гаргах ёстой гэж үзэж байгаа юм.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр улсад ашигтай олон заалт хэлэлцүүлгийн шатыг давсан. Онцолбол ердөө 20 гишүүн хууль баталж чанаргүй, лоббид автсан хууль олноор төрдөг байсныг өөрчилж нийт гишүүдийн олонхоор хууль баталдаг болгох гэж байна. Хорин гишүүн хууль баталдаг заалтыг дордохын долоон өөрчлөлтөөр гаднынхан зорилготойгоор шургуулсан гэж боддог. Үүнээс болж манай улс маш их хохирол үзлээ шүү дээ. Мөн Засгийн газрын гишүүд нэг бол бүгд “давхар дээл”-тэй болоод, үгүй бол бүгд парламентын гаднаас тавигдаж савлаад байсныг засах гэж байна. Засгийн газрын бодлогын дөрвөн яамыг УИХ-ын гишүүд хариуцаад тогтворгүй байдлыг хангах болж байна. Үүнээс гадна шударга ёсны илэрхийлэл болсон шүүхийн шинэчлэлд дэвшил гарсан гээд олон зүйлийг дурдаж болно. Одоо л Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлуулж авахгүй бол цаашид лоббид автсан 20 гишүүн хууль батлах, бүх сайд давхар дээлтэй байх, шүүхийн хариуцлага, хараат бус байдал баталгаагүй гэх мэт зүйл үргэлжилсээр л байна шүү дээ. Тиймээс л ард нийтийн санал асуулгыг ирцтэй, амжилттай болгож, Үндсэн хуулийн өөрчлөлтөө батлуулахын тулд МАН-ын 64 гишүүн эрсдэл гаргаад УИХ-аа тарааж, сонгуулиа давхар явуулъя гэсэн санал гаргаад байгаа юм.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.