• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Я.Соронзонболд: Хүүхдийн автобусанд шалгалт хийнэ

Оюутан сурагчдын хичээл эхлэхэд долоо хоногийн хугацаа үлдсэн. Үүнтэй зэрэгцээд хөдөө орон нутгаас нийслэлийг зорьсон замын хөдөлгөөн нэмэгддэг. Тиймээс Улаанбаатар Замын цагдаагийн газрын ахмад Замын Цагдаагийн газрын УСОНХХ-ийн цагдаагийн мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболдоос зарим зүйлийг тодрууллаа.
 
-Зам тээврийн осол өдөр бүр гарч байна. Саяхан гэхэд Зунжингийн замд их том осол гарлаа шүү дээ. Энэ зун хэчнээн зам тээврийн осол гарсан бэ?
 
-Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт эхний долоон сарын байдлаар нийт 47 мянган зам тээврийн ослын дуудлага бүртгэгдлээ. Үүнээс зам тээврийн гэмт хэрэгтэй холбоотой 1027 дуудлага хүлээн авсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.8 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн жилийн эхний долоон сарын байдлаар нийт 1250 дуудлага бүртгэгдсэн. Мөн зам тээврийн гэмт хэргийн улмаас 708 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.
 
Энэ нь өнгөрсөн оны долдугаар сартай харьцуулахад 11.8 хувиар буурсан байгаа юм. Харин зам тээврийн ослоор нийт 198 хүн нас барсны дийлэнх нь буюу 144 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амиа алдсан. Үүний 28 нь бага насны хүүхэд байна. Нийт нас барсан хүүхдийн 24 нь мөн л орон нутгийн замд амиа алдсан. Ер нь нийт бүргэгдсэн 47 мянган дуудлагыг харахад дийлэнх нь нийслэлд гарсан байдаг. Учир нь эд материалын хохиролтой осол их гардаг юм. Харин зам тээврийн ослын улмаас нас барсан хэрэг хөдөө орон нутагт их гардаг. Нас барсан тохиолдлын ихэнх нь хөдөө орон нутгийн замд гарсан осол байдаг.
 
Орон нутгийн замд нас баралт ихсэж байгаа нь нөгөө л замын нөхцөлд хурдаа тохируулж яваагүй, хэт ядарсан үедээ автомашин жолоодож яваад нойрмоглодог, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ өөдөөс ирж байгаа тээврийн хурдыг тооцоолоогүйтэй холбоотой. Мөн жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож байгаад олон хүний амийг хохироодог. Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь онхолдсон байдаг.
 
-Оюутан, сурагчдын хичээл орж буйтай холбогдуулан орон нутгийн замд шалгалт хийж байгаа гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
 
-Замын цагдаагийн газраас хичээлийн жил эхлэхтэй хол­боо­той хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөв­лө­сөн. Тэдгээр ажлын нэг нь “Оюутан тээвэр” шалгалт юм. Наймдугаар сарын 21-нд  хяналт, шалгалтын ажлыг эхэл­сэн. Шалгалт есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэ­хүү ажлыг Нийслэлийн Мэр­гэж­лийн хяналтын газар, Авто тээв­рийн үндэсний төвтэй хам­тарч зохион байгуулж байна. Шал­галтыг нийслэлээс гадагш орон нутаг руу чиглэсэн гурван постон дээр хийж байгаа. Тухайлбал, Төв аймгийн Лүн сум, зүүн чиглэлийн замд буюу Чонжинболдогийн тэнд, хойд чиглэл буюу Дархан, Сэлэнгийн замд 24 цагийн хөдөл­гөөнт шалгалт хийгээд эхэлсэн. “Оюутан тээвэр” хя­налт, шалгалтын ажлыг жил бүрийн хавар болон намрын ули­ралд хийдэг. Намар оюут­нуу­­дын хичээл эхэлдэг учраас нийс­лэлийг чиглэсэн замын хөдөл­гөөн ихэсдэг.
 
Энэ үеэр хүн тээ­вэр­лэх, ачаа тээвэрлэх жур­мыг зөрчих тохиолдол гар­даг. Мөн хулгайн тээврийн асуу­дал яригддаг. Насжилт нь дуус­сан, бүрэн бус тээврийн хэрэгс­лээр эсвэл согтуугаар хүн тээ­вэр­лэдэг. Жолоочийн үнэм­лэх­гүй байж, хүн тээвэр­лэж байгаад осол гарган хүний амийг хохироох асуудал гардаг учраас “Оюутан тээвэр” шалгалтыг зохион байгуулдаг. Мөн есдүгээр сарын 1-нтэй холбоотойгоор энэ сарын 25, 26-нд Дүнжингарав төв дээр нийслэлийн хэмжээн дэх хүүхдийн автобусанд шалгалт хийхээр төлөвлөөд байна. Хүүхдийн автобусанд тавигдах MNS:64442014 гэсэн стандарт бий.
 
Тэр стандартын дагуу насжилт нь хэтэрсэн үү, техник бүрэн аюулгүй байна уу, суудлын тоо нь ямар байна гэх мэтчилэн зүйлд хяналт тавьж ажиллана. Энэхүү ажлыг Нийслэлийн тээврийн газар, Боловсролын газартай хамтарч зохион бай­гуу­лахаар төлөвлөсөн. Одоо­гийн байдлаар дүүрэг болон сургуулийн хүүхдийн автобусны материалыг хүлээж авч байгаа.
 
-Нийтийн тээвэрт явж байгаа автобусаар ч гэсэн бага насны хүүхэд үйлчлүүлдэг шүү дээ. Тэгэхээр нийтийн тээвэрт ч гэсэн шалгалт хийнэ гэсэн үг үү?
 
-Үгүй. Нийтийн тээврийн автобусанд шалгалт хийхгүй. Учир нь нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус жилд хоёр удаа оношлогоонд ордог. Шаардлагатай тохиол­долд гурван ч удаа оруулдаг. Ний­тийн тээвэрт хяналт тавьдаг бай­гуул­лагууд бий. Өглөө бүр тухайн жолооч согтуу байна уу, тех­ник нь бүрэн бүтэн үү гэдэгт хяналт тавьдаг хүмүүс байдаг тул шалгалт хийхгүй. Зөвхөн хүү­хэд тээвэрлэдэг автобусанд л шалгалт хийнэ.
 
Мөн Замын цаг­даа­гийн газар Монголын сурагч­дын холбоотой хамтран сурагч­дыг баруун гарын цац­руу­лагч­тай болгох ажлыг эхлүүлэхээр болсон. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэдэг “Батзүү”, “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Өүлэн менч”, “Скайтел”, “Доктор авто сервис” зэрэг компанитай хамтран гэрэл цацруулагчтай ханцуйвч хийж бага насны хүүхдүүдэд тараана. Урьд нь хүүхдүүдийн цүнхэн дээр цацруулагч хийж өгсөн. Тэр цацруулагч зөвхөн орой гэрэлтэх үүрэгтэй.
 
Харин баруун гарын цацруулагч нь өглөө, өдөр, шөнө гэрэлтдэг. Хүүхдүүд ханцуйвчаа баруун гартаа өмсч, замын хөдөлгөөнд оролцохдоо баруун гараа өргөх юм. Ингэснээр өөрийн аюулгүй байдлыг хангана. Уг ажил нь “Хэрвээ би замын хөдөлгөөнд оролцохдоо баруун гараа өргөж оролцохгүй бол жолооч надад зам тавьж өгөхгүй. Би зам тээврийн осолд өртөнө” гэдэг ухамсрыг л хүүхэд бүрт суулгах зорилготой. Ер нь 10 хүртэлх насны хүүхдийг бие дааж замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон шүү дээ. 
 
-Тараах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?
 
-Эхний удаа 20-30 мянган ширхэг ханцуйвчийг үнэгүй тараана. Дараагийн удаа хэвшээд ирэхээр нь эцэг, эхчүүд өөрсдөө авна. Эхний удаа үнэгүй авчихаад хаясан бол дараа нь өөрсдөө худалдаж авах юм. Ямар ч байсан эхний удаа хийлгэх нь чухал. Хийсний дараа тараах учиртай. Хэрвээ тараах бол багш нарт нь хүүхдийнх нь тоогоор өгөх үү, эсвэл сурагч бүрт өөрт нь хариуцуулж өгөх үү гэдгийг тухайн үед шийднэ. Мөн бид нэгдүгээр курст орж байгаа оюутан болон бага ангийн хүүхдүүдэд “Замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох вэ” сэдэвт хичээл заахаар төлөвлөөд байна.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
ХУРААХ
Оюутны сургалтын төлбөр...
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Я.Соронзонболд: Хүүхдийн автобусанд шалгалт хийнэ

Батзаяа 2016-08-25

Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ
Үс засуулбал эд, мал арвижна
Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна
Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

16 цагийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

16 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

16 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах