• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ш.Пүрэвсүрэн: Гацууртын ордын хүнцлийн хэмжээ стандартаас 8000 дахин их байна

Ноён уулын шүүх хурал уржигдар товлогдсон ч дахин хойшилсон. Энэ үеэр Ноён уулыг ухуулахын эсрэг тэмцэж байгаа эрдэмтэн, доктор Ш.Пүрэвсүрэнтэй ярилцсан юм.

-Ноён уулыг ухуулахгүй гэдэг байр суурийг та бүхэн тууштай барьж байгаа. Үүнээс гадна Гацууртын орд орчимд байгаа хүнцлийн талаар таны яриа сонирхол татаж байна?

-Гацууртын ордыг одоогоор 50 тонн цэвэр алтны нөөцтэй гэдэг боловч цаашдаа 100 тонноор тогтохгүй нөөцтэй гэж судлаачид үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд Ноён уул дахь Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцэл гэгч аймшигтай хорны хэмжээ 50000 мг/кг хүрч байна. Өөрөөр хэлбэл, манай улсад мөрдөж буй стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг. Мөн судалгаанаас үзэхэд Гацууртын голын ёроолын шавраас авсан дээжинд хүнцлийн хэмжээ 136мг/кг байна. Ноён уулаас эх авдаг Гацууртын голын дагуух шороон ордыг Монголын “Гацуурт” компани анх 1990-ээд оны үед ашиглаж  алт угааж авах үед голын ёроолын лаг шавраас их хэмжээний хүнцэл ялгаран голын ус болон ойр орчим нь хордсоныг дээрх баримт өгүүлдэг.  “Бороо Гоулд” уурхайн хаягдлын санд хүнцэл 2820 мг/л  буюу усанд байвал зохих хэмжээнээс 300-400 дахин их байгаа нь хүний аминд хүрэх өндөр тун. Хүнийг хүнцлийн хордлогын үхэлд хүргэх тун нь 130 мг/л байдаг ба усанд 2.2 мг/л хүрэхэд л хүний бие организмд хордлого мэдрэгдэж эхэлдэг.  Хүнцлийн ангидрид дээр туршсан судалгаануудаас үзэхэд молтогчин туулайг 14-30 мг/кг, нохойг 30-70 мг/кг  тунгаар хордуулахад л шууд үхдэг болохыг тогтоосон. 

Хүнцэл ихтэй учир уг голын дагуу амьдардаг айлуудыг “Бороо Гоулд” компанийнхан зөөврийн усаар хангадаг талаараа одоогоос есөн жилийн өмнө гүйцэтгэх захирал ноён Казаков олны өмнө өөрөө ам алдан ярьж байсныг ТВ-9 телевизээр хэд хэдэн удаа харуулсан юм шүү дээ. Өнгөцхөн шороон ордыг нь ашиглахад ийм их хүнцэл ялгарч байгаа юм чинь төслийн баримт бичигт дурдсанаар хэдэн зуун метр гүн ухаж, үндсэн ордыг нь дэлбэлэн хүнцэлтэй хүдрийг нь ил гаргаад эхэлбэл юу болох бол. Энэ бол алтны төлөө үхэлдэж байгаа шуналдаа шартчихсан мунхагуудад зориулан булшилсан байгаль эхийн тэсрэх бөмбөг юм. Өвөг дээдэс маань онголсон шарилаа хөндүүлэхгүйн тулд оролдсон хэн бүхэнд үхэл дагуулах энэ уулыг сонгосон нь юутай ухаалаг шийдэл байж вэ.

-Хүнцэл гэдэг тийм аюултай бодис уу?

 -Монгол Улсын стандартаар  нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл 6мг-аас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө 2мг/л байхад л хортой гээд тогтоочихсон байдаг юм. Одоо ашиглалт нь дууссан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь “Бороо Гоулд”-ын уурхайн хаягдлын нуурын лаг  шаварт агуулагдах хэмжээ нь 4419мг/кг-д хүрчихсэн байгаагаас үзэхэд ямар их хор тэнд агуулагдаж байгааг төвөггүй ойлгож болно.

ОХУ-ын эрдэмтэн С.Чалов нарын 2012 онд хийсэн судалгаагаар Заамарын уурхайгаас жилд 30 тонн хүртэл хүнцэл Туул гол руу орж, Сэлэнгэ мөрний сав газрыг  бохирдуулж байна гэсэн бол Германы эрдэмтэн Хофман нарын 2013 онд хийсэн судалгаагаар Хараа гол руу ордог хүнцлийн хэмжээ жилээс жилд ихэсч, 3.3 тоннд хүрсэн гэж дүгнэжээ.  

Дээрх ноцтой асуудлуудыг ул суурьтай судалж үзэлгүйгээр 50-хан тонн алтанд нь шүлэнгэтэж, харийнхны гар хөл болох зүрх сэтгэл өнөөгийн энэ эрхтэн дархтануудад байгааг хараад үнэхээр жигшиж байна. Хүнцэл аюулгүй гэж яриад ард олны тархийг угаагаад байгаа хүмүүст хандаж жишээ дурдахад, хүнцэлтэй хуурай сүү хэрэглэсний улмаас  Японд 12000 гаруй хүүхэд  хордож, 120 нь нас барсан харамсалтай тохиолдол гарч байв. Хүнцлийн  хордлого 1998 онд  Энэтхэгийн Бенгал мужид гарч ундны усанд хүнцэл хэт ихэссэнээс 200 мянган хүн хордож, дараа нь хөрш Бангладеш улсад үүнээс том хэмжээний хордлого гарч байлаа.

– Байгаль орчны үнэлгээ болон бусад судалгаа хийгээгүй гэж байсан?

-2012 онд УИХ-аар батлагдсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 7.1.2-д заасны дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэж, уг үнэлгээндээ мэргэжлийн байгууллагаар дүн шинжилгээ болон хянан магадлагаа гаргуулаагүй ямар ч аж ахуйн нэгжид ашиглалт олборлолт явуулах эрх олгох ёсгүй юм.  Гэтэл ийм юм огт хийгээгүй “Сентерра Гоулд” компанид  ашиглалтын лицензийг шууд олгочихсон юм билээ. Энэ талаар надад хангалттай баримтууд байгаа. Мөн “Ашигт малтмалын тухай” хуулийн 39.7-д зааснаар нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд дараагийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байхаар заасан. Эдгээр хуулийн дагуу “Сентерра Гоулд”-ынхан хаана ч олборлолт явуулах эрхгүй. Өнөөдөр тэд Ноён уулыг ухан алттай хүдрээ “Бороо Гоулд”-ын ашиглаж байсан үйлдвэр рүүгээ зөөн тэнд тээрэмдэж угаахаар бэлтгэлээ базаачихсан.  Тэр үед  уурхайн хаягдлын далангийн хүнцлээр бохирдсон шавартай ус хэд дахин нэмэгдэнэ. Энэ даланг анх 2000-аад оны үед барихдаа Их Даширын нуруунаас 10 тн алт ялгаж авах хүдрийг угаасан хаягдлыг хуримтлуулахаар тооцож барьсан. Одоо дахиад үүнээс тав дахин их алт авахаар сая сая тонн хүдрийг тээрэмдэн цианаар  угааж, энэ нуур руу асгахад хаягдлын далангийн хаалт ачааллаа дийлэх үү. Энэ талаар хийсэн эрсдэлийн тооцоо судалгаа тэдэнд огт байдаггүй юм.

Монгол орон бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсд багтдагийг хэн хүнгүй мэддэг болсон. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ойрхон болж, жилд 400-500 том жижиг чичирхийлэл бүртгэгдэж байна. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр уурхайн хаягдлын далан сэтэрч, нуурын хэдэн сая тонн циан болоод хүнцлээр бохирдсон их шавартай ус алдагдвал Бороо, Хараа гол, Сэлэнгэ мөрөн цаашлаад Байгаль далай хордож, байгаль орчинд онц ноцтой хор нөлөө үзүүлбэл хариуцлагыг нь хэн үүрэх вэ.  Үндсэн чулуулгийг дэлбэлэн ухаж ил гарган олборлолт явуулснаар газрын гүнд байгаа их хүнцэл агуулсан эрдсүүд наранд ил гарч, бороо цасны устай холилдон исэлдэж, усанд уусамтгай нэгдлүүд үүсгэн орчноо бохирдуулна. Бохирдсон  Гацуурт голоор дамжин  Бороо, Хараагийн гол, Сэлэнгэ мөрөн хүнцлээр цалгилж эхэлбэл зөвхөн нутгийн иргэд мал амьтнаар тогтохгүй, тэнд ургасан тариа ногоо, малынх нь мах сүүг хэрэглэдэг хэнбугайд ч энэ асуудал хамаатай болно. Энэ бол цөөхөн монголчуудын ч асуудал биш. Яагаад гэвэл Байгаль далайн 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр тэжээгддэг. Цаашлаад Байгаль далайн их ус Ангар, Енисей мөрнөөр дамжин Хойд мөсөн далай хүрснээр дэлхий нийтийн байгаль орчны асуудал хөндөгдөх нь гарцаагүй.  

-“Сентерра Гоулд” компани Киргиз улсад том орд эзэмшдэг гэдэг?

-Тиймээ. Тэнд 700 тонн алтны нөөцтэй том орд эдний эзэмшилд байдаг юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Тяншаны нуруун дахь Сентерра Гоулдын “Кумтора майнз” уурхайг зогсоохын тулд цус асгаруулсан мөргөлдөөн болж, цагдаа цэргийнхэн оролцож байж босогчдыг тараасан. Кумторын ордын авилгаас  үүдэн Кыргизийн анхны ерөнхийлөгч Акаев унаж, эх орноосоо дутаасан. Энэ асуудлаас үүдэн  Бакиев гэгч дараагийн ерөнхийлөгч нь эх орондоо гишгэх газаргүй болж хөөгдсөн. Одоо тэрээр Беларусь улсад орогнож байгаа. Ер нь алттай оролдсон хэн бүхний амьдрал нь орвонгоороо эргэдгийг хүн бүр ойлгох цаг нь болсон баймаар.

– “Бороо Гоулд” компани  Сэлэнгэ аймгаас 50 тонн алт олборлосон гэдэг. Тэр газраа нөхөн сэргээлт хийгээд дуусчихсан уу? 

-Алтны ордыг ашиглах үед хөрс хуулалтын том овоолго үүсэн байгаль орчинд х сөрөг нөлөө үзүүлдэг. “Сентерра Гоулд”  нь Бороогийн ордоос 60 гаруй тонн алтыг аль хэдийнэ аваад явчихсан. Харин бидэнд энэ хэмжээний их овоолго, онгойсон том хар нүх л үлдлээ. Арван хэдэн жилийн өмнө анх амлаж байсан шигээ Их Даширын нурууг маань эргээд босгодоггүй юм аа гэхэд тэнд тэсэлж дэлбэлээд ухчихсан ангал хар нүхээ бүрэн булж, ядаж малын бэлчээрт ч болов  ашиглахад аюулгүй болгоосой. Мөн хаягдал нууранд агуулагдах тэр их хүнцлийн асуудлаа өнөө хүртэл шийдээгүй байгаа. Тэсэлж дэлбэлж, байгаад авсан алтаа татвар төлбөргүйгээр гадагш нь гаргачихаад олборлолт хийсэн  талбайдаа онгойсон том хар нүх үлдээж орхичихоод одоо “Ноён уулыг” чинь ийм болгоно хэмээн дайрч байгаатай монголчууд хэзээ ч эвлэрч болохгүй.

 – Тэнд байгаа Хүннүгийн үеийн булш бунхан болон цэвдгийн талаар нарийн судалгаа хийсэн юм болов уу?

-Атилла хааны үеийн хэдэн зуун булш бунхныг агуулдаг газар өнөөдөр дэлхийд Монголоос өөр хаа ч байхгүй. Энэ талаар археологич гавьяатнууд тайлбарлах байх. Харин Хүннүгийн үеийн Монголоос аваачсан олдвороороо Санкт-Петербургийн Эрмитаж өнөөдөр Парижийн Лувраас дутахгүй алдаршиж байгааг л би мэдэх юм.

2016 онд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгээс хэвлүүлсэн “Монгол орны Цэвдгийн тархалтын шинэхэн зураг­лалыг” авч үзвэл Ноён уул орчмын бүс нутаг нь цэвдгийн  тар­халттай гэсэн ангилалд багтсан байдаг юм. Үүнтэй хамаагүй оролдвол энэ хавийн нутгийн ой ургамлын сан хөмрөг дахин нөхөн сэргээгдэхгүй болтлоо эвдэрч сүйрч нүцгэн цөл болно гэсэн үг. Мөн энэ хүрээлэнгээс хийсэн хөрсний судалгаанаас харахад хүнц­лийн агууламжийн дундаж хэмжээ дээр дурдсан Монгол Улсын стандартаас хавьгүй өндөр байгааг тогтоосон байдаг. Байгалийн ерөнхий фон нь хүнцэл ийм өндөр агуу­ламжтай байгаа нь аливаа ашигт малт­малын олборлолт явуулах гэж байгаа бол энэ орчмын гол горхи, гүний болон гар худгуудад хүнцлийн агуу­ламжийг бүр нарийвчлан судлах шаард­лагатай. Гэтэл ийм судалгаа хийгд­сэн юм огт байхгүй, хийхээсээ ч “Сен­терра Гоулд”-ынхан айгаад  байгаа юм.  

Эцэст нь хэлэхэд ийм нарийвчилсан су­­далгаа үнэлгээгүйгээр уул уурхайн том төсөл хэрэгжүүлнэ гэж муй­хар­лан зүтгээд суугаа сайд, дарга нарт алсдаа эх орон ард түмэн зон олны өмнө хүлээх үүрэг хариуцлага хатуу нэхэлтэй гэдгийг дахин сануулмаар санагдана. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа
Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ
А.Амбасэлмаа: Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Засгийн газар
  • •Гэмт хэрэг
  • •Намууд
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Халуун сэдэв
  • •Хөлбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
ХУРААХ
“Иогийн дасгалыг буруу хийвэл...
Х.Баттулга: Дотоодын ажиллах...

Ш.Пүрэвсүрэн: Гацууртын ордын хүнцлийн хэмжээ стандартаас 8000 дахин их байна

2019-08-08

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа
Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа
Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ
А.Амбасэлмаа: Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
28 минутын өмнө өмнө

Засаг дарга Д.Сумъяабазар Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкийг хүлээн авч уулзлаа

1 цагийн өмнө өмнө

Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, прокурорт буцаалаа

1 цагийн өмнө өмнө

Өмнөговь аймгийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ

1 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Өргөжүүлсэн тандалтад хамрагдсан зургаан хүнээс халдвар илэрсэн

2 цагийн өмнө өмнө

Онцгойгийн алба хаагчид “Старекс” автомашиныг бүрэн тоноглож, дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ

2 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

2 цагийн өмнө өмнө

Өдөртөө 16-18 градус хүйтэн байна

21 цагийн өмнө өмнө

Ц.Туваан: АН-ын өмнөх даргад биш шинэ даргад тамгаа хүлээлгэж өгнө

21 цагийн өмнө өмнө

Б.Баатархүү: Цагдаагийн байгууллагаас "Шөнийн цагаар хүүхэд уйлсан, үймүүлсэн" гэж хариуцлага тооцож байгаагүй

21 цагийн өмнө өмнө

“Pfizer” вакцин тариулсан 23 хүн нас баржээ

21 цагийн өмнө өмнө

Нэг сарын хугацаанд нийслэлд 1 сая 463 мянга гаруй иргэн QR код уншуулжээ

21 цагийн өмнө өмнө

Бэн Симмонс трипл дабл гүйцэтгэж баг нь хожлоо

22 цагийн өмнө өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэн эх орондоо ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Доха Мастерс 2021 тэмцээний цэвэр ялалтуудын бичлэг

1 өдрийн өмнө өмнө

Монгол эрдэмтэд эдгэрсэн иргэнд дархлаа тогтсон эсэхийг шинжлэх оношлуур бүтээжээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Найдалаа ХҮН-ын даргаасаа бууж, Т.Доржхандыг сонгожээ

1 өдрийн өмнө өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртсэн бичлэг

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

1 өдрийн өмнө өмнө

Шинжилгээний цаг авах заавар

1 өдрийн өмнө өмнө

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

1 өдрийн өмнө өмнө

Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

1 өдрийн өмнө өмнө

QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

1 өдрийн өмнө өмнө

Дуудлага худалдаагаар борлуулах азын дугааруудыг зарлажээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

“Сахилгын хорооны гишүүдийг УИХ томилсноор шүүх засаглал хараат болно”

1 өдрийн өмнө өмнө

Сургуулийг хаасан нь эцэг эхчүүдийн ажилгүйдлийг нэмэгдүүлсэн

1 өдрийн өмнө өмнө

“30 настай Ш.Урьханы бүтээл удахгүй уншигчдад хүрнэ”

1 өдрийн өмнө өмнө

Залруулга: Монгол Улс Рио Тинтогийн зэсийн төслийг зогсоохоор сүрдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй харагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 18-20 градус хүйтэн байна

САНАЛ БОЛГОХ
2021-01-10 өмнө

М.Уранцэцэг Гинессийн номонд бичигджээ

2021-01-09 өмнө

Т.Аюурсайхан: ШҮҮГЧДИЙН НӨЛӨӨ ХҮЧТЭЙ Ч 32:33 САНАЛЫН ЗӨРҮҮГЭЭР ЛОББИГ НЬ УНАГАВ

2021-01-09 өмнө

Ч.Хүрэлбаатар: Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу

2021-01-09 өмнө

Такси компаниуд 500-700 төгрөгийн төлбөртэй дугаар ашиглаж байгаа нь илэрлээ

2021-01-11 өмнө

Д.Сумъяа тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-11 өмнө

НИЙСЛЭЛЭЭС ГАРАХ, ОРОХ ХӨДӨЛГӨӨНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2 өдрийн өмнө өмнө

Б.Энх-Амгалан: Аж ахуй эрхэлж байсныхаа оронд хөлсний ажилчин болсон нь дээр юм байна

2021-01-13 өмнө

Сиксерс нэмэлт цагт Хитийг буулгаж авлаа

2021-01-09 өмнө

А.Амбасэлмаа: Ачтан эмнэлгийн голомттой холбоотой тохиолдлын тоо 45 болжээ

2021-01-11 өмнө

М.Уранцэцэг “Доха Мастерс 2021”-аас хүрэл медаль хүртлээ

2021-01-11 өмнө

Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү

2 өдрийн өмнө өмнө

Жеймс Харден: Гэвч нөхцөл байдал буруугаар эргэчихээд байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

УЕПГ: С.Баярын АНУ дахь хөрөнгийг хураан авах ажил үргэлжилж байна

2021-01-11 өмнө

МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө барилдана

2021-01-11 өмнө

“Доха Мастерс 2021” эхний өдөр манай улсаас хоёр тамирчин медалийн төлөө өрсөлдөнө

2021-01-11 өмнө

Ё.Басхүү В хэсгийн аваргын төлөө БНСУ-ын бөх Ан Баултай барилдана

2 өдрийн өмнө өмнө

Хакүхо М.Даваажаргал эдгэрч эмнэлгээс гарчээ

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 16854 хүнд PCR шинжилгээ хийхэд 12 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн

2021-01-11 өмнө

Г.Хэрлэн С хэсгийг тэргүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Г.Алтанабагана торгуулийн тойрогт барилдана

2021-01-13 өмнө

ХСҮТ мэс засалд ашиглах өндөр үнэтэй хэрэгслийн өртгийн 25 хувийг иргэдээс авах шийдвэрээ цуцаллаа

2021-01-11 өмнө

Ё.Басхүү торгуулийн тойрогт ОХУ-ын бөх Арам Григорянтай барилдана

2021-01-09 өмнө

ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ХЯЗГААРЛАХ 18 САЛБАР, ЧИГЛЭЛ

2021-01-11 өмнө

Лос Анжелес Лейкэрс өрнөд бүсийг тэргүүлж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдаваа: Ардчилсан намд түр зуурын үл ойлголцол л үүсээд байна

2021-01-12 өмнө

Г.Одбаяр дэлхийн аварга Японы Соичи Хашимотод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

2021-01-13 өмнө

Өнөөдөр Дохагийн дэвжээнд манай улсаас хоёр тамирчин барилдана

2021-01-09 өмнө

Голдэн Стэйт Уорриорс 22 онооноос эргэн ирж хожил байгууллаа

2021-01-09 өмнө

Леброн Жеймс MVP жагсаалтыг тэргүүллээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах