• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Батхуяг: СЕХ-ны удирдлагууд сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа

АН-ын Хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, хуульч  Б.Батхуяг өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдлүүдэд шүүхийн шийдвэрээр батлагдсан болохыг мэдээллээ. Мөн сонгуулийн өмнө шуугиан тарьсан МАН-ын 60 тэрбумын асуудлаар ч мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм. 
 
-МАН-ын нэр бүхий дарга нар албан тушаал наймаалж, 60 тэрбум төгрөг босгохоор ярьж байгаа бичлэгийг хууль хяналтын байгууллагаас хуурамч гэж үзэж, эрүү үүсгэхээ татгалзсан. Тэгвэл танай нам энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
 
-Та бүхэн мэдэж байгаа байх. Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөл хуралдаж, онцгой комиссыг байгуулсан. Миний бие тэрхүү Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм. Бид сонгуультай холбоотой болон бусад асуудлуудыг хянаж үзэж байгаа. МАН-ынхан 2016 сонгуулийн үеэр албан тушаал наймаалцаж, 60 тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон гэх асуудал өнөөдрийг болтол маргаан дагуулж байгаа шүү дээ.
 
Та бүхэн мэдэж байгаа, МАН-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга болоод түүний зөвлөхийн хоорондоо ярилцсан бичлэг олон нийтэд хүрсэн. Энэхүү бичлэгийг МАХН-ын дэд дарга Ж.Эрдэнэжамъян гаргаж тавьсан. Энэ асуудал олон нийтэд хүрсний дараа манай намаас хууль зөрчсөн байна гэж үзэж Улсын Ерөнхий прокурор, АТГ-т хандсан. Гэтэл энэ сарын 2-ны өдөр нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор энэхүү хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.
 
Ийм шийдвэр гарсан учраас манай намын зүгээс гомдол гаргаж байна. Намын санхүүжилт босгохоор ярилцаж байгаа 60 тэрбумын асуудлыг ярьж байгаа бичлэг цацагдсаны дараа нийслэлийн МАН-ын дарга “Дотроосоо мэдээлэл алдсан этгээдийг бид хайж байгаа. Намын дотоод асуудлыг гадагш нь алдсан байна” хэмээн мэдээлэл хийж, энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн. Тийм байтал Нийслэлийн прокурор энэ хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Энэ асуудал цаашид шалгагдаад явах байх. Бид хуульд заасан үндэслэлээр зохих газарт нь гомдлоо гаргаж байгаа. 
 
-Сонгууль будилаантай болсон гэсэн гомдол маш их ирж, шүүхийн шийдвэрүүд гарсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль будилаантай болсон талаар гомдлууд гарсаар байгаа. Өнөөдөр дээд болон  хяналтын шатны шүүхээс шийдвэрүүд гарчихсан байна. Тухайлбал, Орхон аймгийн хяналтын шатны шүүхээс 29 нэр дэвшигчийг дахин сонгуульд өрсөлдүүлэхээр шийдвэр гарчихаад байгаа. Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан учраас СЕХ, аймаг орон нутгийн удирдлагууд, сонгуулийн хороонд хандаж, дахин сонгууль явуулах шаардлагыг тавина. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг бүртгээгүй улмаас Дээд шүүхийн шийдвэр гарч, дахин сонгууль явуулахаар болсон. Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Сүхбаатар аймгийн Иргэдийн хурал хууль бус шийдвэр гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл анхан шатны шүүхийн шийдвэр гарч, сонгуулийн эцсийн дүн гараагүй байхад аймгийн Иргэдийн хуралд хуралдсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Мөн аймгийн Иргэдийн хурал хуралдаж, Засаг даргыг томилсон гэх мэт зургаан тогтоолыг хүчингүй болгосон. Энэ мэтээр цааш цаашид орон нутагт гарсан тодорхой зөрчлүүдийг бид цаг тухайд нь мэдээлнэ. Бид мөн СЕХ-ны удирдлагуудтай холбоотой асуудлуудыг  танилцуулж байсан. Энэ гомдлуудыг одоо нэгтгэж байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад ТЕГ болон АТГ-т гаргаж өгөх болно. 
 
-Чухам ямар хууль бус үйлдэл гаргасан гэж үзээд байгаа юм бэ?
 
-СЕХ-ын удирдлагууд захир­гаа­ны акт гаргах журмаар сон­гуулийн дүнд нөлөөлсөн гэж бид үзэж байгаа. Жишээлбэл, саналын хуудсыг сонгогчдын тоогоор 21 аймаг, есөн дүүрэгт бүрэн хүргэсэн гэж чиг үүргийн удирдлагууддаа мэдэгдсэн байдаг. Гэвч бодит байдал дээрээ зарим газарт  саналын хуудсыг 80 орчим хувьтай л хүргэсэн. Түүнээс гадна саналын хуудас дутсан газруудад  саналын хуудсыг хэвлэж авах захиргааны акт гаргасан байж байгаа. Ингээд саналын хуудсыг хэвэлж эхэлсэн. Гэвч саналын хуудас хэвлэх ажиллагаа нь буруу байна гэсэн акт гаргачихсан. Үүнийг бид СЕХ-ны удирдлагууд сонгуулийн дүнд нөлөөлөх гэсэн арга хэмжээ байсан гэж үзэж байгаа юм. Бидэнд УИХ-ын болоод аймаг, нийслэлийн ИХ-ын сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл гаргасан талаарх гомдол маш их ирж байгаа. Өнөөдрийн байдлаар 450 орчим гомдол ирчихээд байгаа. Бид энэ гомдлуудыг цэгцлээд, хууль зөрчсөн нотолгоотой баримтуудыг энэ мэтчилэн мэдээлж байх болно. 
 
-Өмнө танай намаас энэ бичлэг үнэн бодит байна аа гэсэн дүгнэлт Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гарсан гэж мэдээлж байсан. Гэтэл одоо болохоор проку­ро­роос хуурамч гээд мэдэгд­чих­лээ шүү дээ. Одоо давж заал­дах боломж байгаа юм уу?
 
-Нийслэлийн прокуророос гаргасан шийдвэрт хуульд заасан гомдол гаргах эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. Тийм болохоор бид хуульд заасны дагуу дээд шатны прокурорт гомдлоо гаргана. Бичлэгийг эвлүүлэг биш гэж үзсэн Шүүх шинжилгээний албаны дүгнэлтийг эцсийн байдлаар гаргаагүй байгаа. Бид гомдол гаргах явцдаа Шүүх шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлтийг гаргаж танилцуулах болно. 
 
-Танай намаас хууль хяналтын байгууллагад хандлаа л гэдэг. Гэвч хууль хяналтын байгууллагаас эрх баригчдад үйлчилсэн шийдвэр гаргаад байгаа юм биш үү. Дахиад хуулийн байгууллагад хандаад, өнөөх л эсрэг шийдвэрүүд гарвал цаашид яах вэ?
 
-Сонгуулийн үеэр болон дараа нь намайг намын гишүүд, нэр дэвшигчдийн гаргасан өргөдөл гомдолд бид маш нухацтай хандаж, хууль хяналтын байгууллагад өгч байгаа. Цагдаагийн байгууллага, шат шатны шүүхэд хандсан. Гэтэл хууль хяналтын байгууллагууд өрөөсгөл дүгнэлт хийж байгаа талаар манай гишүүд маш олон гомдол санал ирүүлж байна. Ирж байгаа тэр материалуудыг нэгтгэж үзээд, хууль хяналтын байгуулагуудын албан хаагчдын нөлөөлөл байгаа эсэхийг тодруулж байгаа. Хэрвээ байвал багцлаад гомдол гаргах чиглэлийг барьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ямар нэг хууль хяналтын байгууллагын ажилтан ийм нөлөөллийн улмаас хэрэг шийдэхэд оролцсон байна гэсэн нотолгоо алга. Гэхдээ хүмүүсийн ирүүлсэн гомдлыг нэгтгэх ажлыг хийж байна. 
 
-Сүхбаатар аймгийн Захиргааны хэргийн шүүхээс АН-ын талд шийдвэр гаргасан гэсэн. МАН-ынхан давж заалдсан юм болов уу. Энэ талаар мэдээлэл өгөөч?
 
-Сүхбаатар аймгийн сонгуульд хоёр намаас нэр дэвшигчид адил 16 суудал авсан. Нэг нэр дэвшигчийн асуудал маргаантай үлдсэн. Энэ нэр дэвшигчийн асуудлыг дахин сонгууль явуулж шийдэх ёстой байсан боловч Сүхбаатар аймгийн МАН-ынхан хуралдаад, хууль бус шийдвэр гаргаад явчихсан. Өнөөдөр Сүхбаатар аймгийн АН шүүхэд гомдол гаргаад, ялалт байгуулсан. Цаашид Сүхбаатар аймгийн МАН-ынхан гомдол гаргах эсэх нь тэдний эрхийн асуудал учраас бид хараахан хэлж мэдэхгүй байна. Одоохондоо бол гомдол гаргаагүй байгаа юм билээ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Ярилцлага
  • •Үндэсний спорт
  • •Видео мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
ХУРААХ
М.Энхболд: Ээлжит бус чуулганаар...
Д.Энхцэцэг: Өдөрт 500 иргэн гадаад...

Б.Батхуяг: СЕХ-ны удирдлагууд сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үзэж байгаа

Пунцагболд 2016-08-23

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа
C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

16 цагийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

16 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

16 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

16 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах