• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Гурван улсыг холбосон эдийн засгийн гүүр нээгдлээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдаан өнгөрсөн зургадугаар сард Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай болж өндөрлөсөн. Уг хуралдааны үеэр Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан билээ. Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах юм.
 
Хэлэлцээр ажлын хүрээнд гурван улсын тээврийн асуудал хариуцсан яамд хамтран “БНХАУ-ын Тяньжин боомт-Монгол Улсын Улаанбаатар хот- ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг 2016 оны наймдугаар сарын 13-25-нд зохион байгуулахаар болсон юм. Тэгвэл туршилтын тээврийн анхны цуваа өчигдөр Монгол Улсад ирж, тээвэрчдийг угтан авах үйл ажиллагаа боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга Ван Шао Пин, ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцлоо. Олон улсын дамжин өнгөрөх транзит тээвэр нь гурван улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой бөгөөд Монгол Улсын тээвэрчид, гуравдагч улс орнууд руу тээвэрлэлт хийх, дэлхийн зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх боломжийг олгож байгаагаараа онцлогтой.
 
Тус үйл ажиллагааг нээж, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Улс орнуудын оршин байгаа газар нутгийн байршлаас үл хамааран, улс  хоорондын эдийн засаг, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байна. Монгол, Орос, Хятад гурван улс хөгжлийн бодлогын гол зорилтуудаа нэгтгэн эдийн засгийн коридор байгуулахаар хамтран ажиллаж байгаа нь улс хоорондын худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд ихээхэн хувь нэмэр оруулах санаачилга юм. Бид энэхүү эдийн засгийн коридорыг байгуулснаар бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг гүнзгийрүүлэх, хөгжлийн бодлогыг уялдуулах болон дэд бүтцийн харилцан холбогдох нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тогтвортой орчин бүрдэнэ.
 
Цаашид тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” гурван улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 ондоо багтаан байгуулах нь зүйтэй. Мөн дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд үүсч болзошгүй саад бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэн тээвэрлэлтийн таатай нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал гэж үзэж байна. Эртний уламжлалт “Цайны зам”-ын дагуу эртний өв уламжлалыг орчин үеийн шинэ агуулгаар баяжуулж, автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл өнөөдрөөс бүрдлээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа БНХАУ, ОХУ-ын Тээврийн яамд болон бусад оролцогчдод талархлаа” гэв. Манай улс гуравдагч орнуудтай TИP конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулснаар гадаад худалдаа өргөжиж, эдийн засагт эерэгээр нөлөөлөх, Ази Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Нээлтийн үеэр ОХУ-ын Тээврийн яамны Төрийн бодлогын газрын дарга Бакерей Алексей Сергеевич “Энэхүү үйл ажиллагаа нь гурван улсын худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах чухал ач холбогдолтой.
 
Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэв. Гурван улсыг холбосон эдийн засгийн гүүр болж буй тээвэрлэлт Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Тяньжин, Новосибирьск-Барнаул-Горно Алтайск-Ташанта-Улаан байшинт-Ховд-Ярантай-Такашикэн-Өрөмч-Каши-Хонкираф, Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Зүүн хатавч-Си-Уджимчин-Ци-Улаанхад-Шилийн гол-Чаоянь-Чэндэ-Жиньжоу-Паньзинь-Тяньжин чиглэлд хийгдэнэ. Тус тээвэрлэлтийн хэлэлцээр хийгдвэл Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой. Тухайлбал, тээвэрлэлтийн чиглэл манай улсын хэд хэдэн сумыг дамжин өнгөрч байгаа аж. Иймээс зам дагуух сум орон нутгийн хөгжилд дэмжлэг болж, замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээний чанар нэмэгдэх давуу талтай байна. Түүнчлэн цаашид тээвэрлэлтийг амжилттай явуулахын тулд шийдэх асуудлууд бий гэдгийг албаныхан хэлж байлаа. Нээлтийн үеэр холбогдох албаны хүмүүстэй уулзаж, ярилцлаа. 
 
Ван Шао Пин: Гурван улсыг холбосон туршилтын тээвэрлэлт амжилттай болбол эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ
 
/БНХАУ-ын Тээврийн яамны газрын дарга/
 
-Монгол Улсын Засгийн газар 1991 онд БНХАУ-ын Засгийн газартай хоёр талын автотээврийн хэлэлцээр байгуулсан анхны хөрш орон юм. Энэ үйл явдлаас хойш 20 гаруй жилийн хугацаанд БНХАУ нь 15 оронтой олон улсын автотээврийн хэлэлцээр байгуулсан. Нийт 7,1 сая зорчигч, 37,4 тонн ачаа тээвэрлэсэн байдаг. Үүнээс  Монгол Улс нийт зорчигч тээврийн 31, ачаа тээврийн 60,2 хувийг эзэлдэг. Гурван улсыг холбосон туршилтын тээвэрлэлт амжилттай болбол цаашид эдийн засаг болон авто зам дахь ачаа тээвэрлэлтэд маш чухал ач холбогдолтой зүйл болно. Манай улс хамтарч ажиллахад таатай байх болно.
 
Д.Батбаатар: Тяньжинд сар хүлээгддэг ачааг гуравхан хоногт авч ирлээ
 
/Автотээврийн үндэсний төвийн дэд захирал/
 
-Транзит тээвэрлэлтийг хйиснээр далайд гарцгүй монгол орон гарц гаргаж байна гэсэн үг. Өмнө нь төмөр зам, агаарын тээвэр далайд гарц гаргаж байгаагүй. Бид яг далайн эрэг, боомтоос ачаа ачин туршлаа. Болж байна. Үүний үр дүнд гурван улсын транзит тээврийн хэлэлцээр арванхоёрдугаар сард батлагдахаар боллоо. Хэлэлцээрийн бэлтгэл ажлын хүрээнд юун нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг мэдэхийн тулд туршилт хийж байгаа юм. Тээвэрлэлт хийхэд машин болон жолооч нарт ямар шалгуур тавих вэ гэдгийг гаргаж ирсэн. Мөн татвар хураамж нь тухайн улсдаа ямар байх вэ гэдгийг шийдэх зорилготой. Транзит тээврийн хийж байгаа нь төрөөс бизнесийн байгууллагуудыг дэмжиж, дэлхийн зах зээлд нээж өгч байгаа нэг хэлбэр юм. Тяньжинд жилд 54 тонн ачаа буудаг. Тэдгээр ачааг хурдан тээвэрлэх шаардлагатай. Тэнд нэг сар болдог барааг бид гурав хоногт авч ирлээ. Нийт зургаа хоног л явсан. Дэлхийн жишигт нийцэхүйц тээврийн хэрэгсэлтэй болчихвол болж байна. Одоо манай тээврийн хэрэгсэл л гологдож байна. 
 
Ж.Энхбат: H3 хурдны замыг шинээр барихад анхаарах хэрэгтэй 
 
/Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын дарга/
 
-Гурван улсыг холбосон транзит тээврийн туршилт амжилттай болж байна. Цаашид транзит тээврийг явуулахын тулд анхаарах зүйлс бий. Тухайлбал, замын нөхцөл, замын тэмдэг тэмдэглэгээ, дайран өнгөрч байгаа улс орон бүрийн төлбөр хураамж, даатгалын байгууллага, бичиг баримтын асуудлыг анхаарах хэрэгтэй. Тиймээс нэгдсэн нэг шйидэлд хүрэхийн тулд туршилтын тээвэрлэлтийн ажиллагааг зохион байгуулж байна. Уг тээвэрлэлтийг хийхэд манай улсын хил гаальд ямарч асуудал байхгүй. Түргэн шуурхай үйлчилж байна. Бид цаашид H3 хурдны замыг шинээр бариулахад анхаарах хэрэгтэй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Нийтлэл
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Степпе Арена
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Видео мэдээ
ХУРААХ
Ж.Эрдэнэбат: Эрүүл мэндийн...
Чөлөөтийн дасгалжуулагчид...

Гурван улсыг холбосон эдийн засгийн гүүр нээгдлээ

Батзаяа 2016-08-22

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ
Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө
Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

17 цагийн өмнө өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

17 цагийн өмнө өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

17 цагийн өмнө өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

17 цагийн өмнө өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

17 цагийн өмнө өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

17 цагийн өмнө өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

17 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

1 өдрийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

1 өдрийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

1 өдрийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

2 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

2 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

САНАЛ БОЛГОХ
2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2026-11-11 өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-11 өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-11 өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-11 өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-10 өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

2 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах