• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Засаг даргаас Ерөнхий сайд

“Монголын мэдээ” сонин “ Хэн нь хэн бэ” булан энэ удаагийнхаа дугаарт  Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг онцолж байна. Дашрамд өгүүлэхэд, дараагийнхаа дугаарт түүний танхимын гишүүдийг  танилцуулах болно. 
 
Дээлийнхээ шинэ дээр төрийн сэнтийд заларсан улстөрч 
 
С.Баяр нэгэнтээ “Яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн залуус биш харин шинэ ёс суртахуунтай, бие нь ч нэр төр нь бүтэн  шинэ үеийг гаргаж ирэх цаг болсон”  хэмээн хэлсэн нь бий. Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын тухайд монгол түмнийг тийм хүний  эрэлд хатаасан  улс төрчийн нэг уг нь.   Учир нь түүний нэр хүнд улс төрийн тавцанд  аль ч талаараа бүтэн яваа юм, өнөөдрийн тухайд.  Хувь хүн талаасаа ч нийгэмд аядуу зөөлөн, ядарч яваа нэгний үгийг бөхийгөөд сонсчих ухаантай нэгэн харагддаг. Хойшид хэрхэн  үнэлэгдэх тухайд  өөрөөс нь, танхимынх нь нөхдөөс шалтгаална.
Алсын аянд ямархан хүлэгтэй мордсоныг нь, хэний хүүтэй ханьссаныг нь цаг хугацаа  харуулах нь дамжиггүй. Гагцхүү хонины арьс нөмөрсөн чоностай бага таараасай билээ.  Нөгөөтэйгүүр,  Ж.Эрдэнэбат улс төрд ороод төдийлөн удаагүй тодруулбал, УИХ-д хоёр дахь удаагаа л сонгогдож буй  түшээ.  Сэлэнгэ аймгийн  Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан найман жилийг улс төрийн албан тушаал гэдгээр нь  авч үзвэл  өмссөн дээлнийх нь ар тал  л дээд хэсгээсээ гандах  маяг орж яваагаас элэгдэж хуучрах тухайд яагаа ч үгүй  шинээрээ шахам яваа улстөрч.  
 
Гэвч тэр дээлийнхээ шинэ дээр олон арван гандсан дээлтэй акалуудыг ардаа орхиж,  Монгол Улсын Ерөнхий сайд гэх төрийн  өндөр сэнтийд заларч чадсан  азтай нөхөр.  Тэрбээр богино  хугацаанд хэдий ч Сангийн сайдаар ажиллаж,  Монгол Улсын төсвийг зангидаж явсан санхүүч. Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудал ногоон гэрлээр шийдэгдсэн. Түүн шиг  УИХ-ын чуулганы хуралдаанаар  ннийт гишүүний 97.1 хувийн саналаар дэмжигдэж батлагдсан Ерөнхий сайд хэд билээ дээ. Миний санах нь ганц энэ нөхөр.  Тэр бас 41 насандаа монгол төрийн сэнтийд заларсан хамгийн залуу Ерөнхий сайдуудын нэг.  
 
Дашрамд сонирхуулахад, хамгийн залуудаа буюу 35 настайдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайд болж байв. Түүнээс өмнө 1996 онд М.Энхсайхан 41 настайдаа,  Ж.Наранцацралт агсан 1998 онд  мөн 41-тэйдээ насандаа Монгол Улсын Ерөнхий сайд болж байсан байх юм. 
 
Албан тушаал өвлөөгүй  хөдөөгийн багшийн хүү 
 
Өнөө цагт удам  дамжсан улстөрч, үе дамжсан дарга нар их болж.  Томоохон албан тушаалд насаараа наалдаж,  төрийн зөөлөн суудалд тухалсан өвгөн дарга нар хүүхдүүддээ өвлүүлэх холгүй цаг дор та бид амьдарч буй.   Эсвэл яам, тамгын газар, агентлагийг шилж сонгож байгаад залгамжлагчдаа ажиллуулдаг. Тэр бүү хэл, хүүдээ УИХ-ын гишүүний суудлыг  худалдаж авч өгч эрхлүүлэх нь бий.  Тэгвэл Ж.Эрдэнэбат хэн нэгэн  нэр нөлөө бүхий улстөрчийн хүү биш. Түүний аав   Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх тосгоны уугуул. Тосгоны сургуулийн багш өвгөн.  Алдар нь Билээгийн Жаргалтулга.  Монголчууд мөрөөрөө нэгэн гэж ярьдаг даа.  
 
Удмаараа тийм л хүмүүс.  Өвгөн эцэг н.Билээ нь  биеэ сайхан авч явдаг,  нуруу өндөр, нимгэн цагаан царайтай нэгэн явсан  тухай,  жаал ноён буюу Баатар ван Наваан- Юндэнгийн дэргэд шадарлаж, бийр янтай өвөртөлсөн  бичгийн хүмүүн  байсан  талаар Минжийн хангайн /Зүүнхараагийнхан/   хууччуул  ярьцгаадаг. Монголын түүхийн музейд Билэг агсны хөрөг  “ Монгол өвгөн” нэртэйгээр өнөө хэр хадгалагдаж буйг дуулгахад таатай байна.    Б.Жаргалтулга агсны  тухайд   ч Хараагийнхны, Хэрх тосгоныхны хайр хүндлэлийг хүлээсэн багш, захирал  байсныг нь ч би гуай ч мэднэ.
 
Цагтаа  үндэсний бөхөөр хөөрхөн барилдчихдаг,  аймгийн хурц арслан цолтой бөх явсан нэгэн. Аймгийнхаа наадамд хоёр удаа түрүүлж байсан гэнэлээ.  Улсын гарьд Пунцагийн Сүхбат агсны багш гэдгээр нь олон түмэн анддаггүй юм билээ.  Өвгөн захирлыг алба хашиж явах үед Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны найман жилийн сургууль дэргэдээ  мал аж ахуй, газар тариалангийн туршилтын талбайтай  гэдгээрээ БНМАУ-д үлгэр жишээ болж явсан билээ.  
 
Харин тэднийх гурван үеэрээ  боловсролын салбарт сэтгэл оюунаа зориулсан эгэл  жирийн багш нар. Эмэг эх Хандсүрэн нь гэхэд Сэлэнгэ аймгийн анхны багш нарын бөгөөд шинэ цагийн крилл үсгийг багачуудад заасан алдарт сурган хүмүүжүүлэгч.  Ерөнхий сайдын ээж Л.Пүрэвдулам гэж  сумынхаа зоотехникчээр бүхий л насаараа ажилласан буянтай буурал.   Монгол Улсад газар тариалангийн салбар өвдөг сөхөрхөд энэ хүн өөд татахын төлөө зүтгэн газар тариалан, мал аж ахуйн чиглэлийн   “Сүүтэй” компанийг байгуулсан байдаг.   Түмэнд  хүндлэгдсэн буурал эдүгээ үр ачаа тойруулан жаргаж суугаа.  
 
Байцаагчаас Засаг дарга 
Монгол Улсын Ерөнхий сайд  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг  санхүүч мэргэжлээр дүүргэсэн нэгэн. 1997 онд  Сэлэнгэ аймгийн  Санхүүгийн хянан шалгах хороонд шалгалт өгч тэнцсэнээр  түүний  Монголын төрд сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулахын эхлэл тавигдсан аж.  Нөгөөтэйгүүр, түүний хэн болохыг олж хаж, итгэл хүлээлгэн  улс төрд хөтөлсөн  хүн нь  Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэн гуай. Тэр утгаараа түүнийг 2000 онд байцаагч хийгээд  харайлгаж явахад нь  дэргэдээ авч аймгийнхаа санхүү, төсвийг хариуцуулсан нь оносон тухайгаа эдүгээ хуучилж суусан.
 
Аймгийн санхүү албаны даргаар найман жил ажиллах хугацаандаа  мэддэг, чаддаг бүхнээ нутгийн зон олондоо харуулж, тэр хэрээр итгэлийг нь олж чадсан учраас түүнийг  Залуучуудын холбооны тэргүүнээр баталсан төдийгүй 2008-2012 онд сэлэнгэчүүд санал нэгтэйгээр Засаг даргаараа  сонгож, хувь заяагаа даатгажээ. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажилласан он жилүүдэд Сэлэнгэ аймаг улсад ажил үйлсээрээ жил дараалан шалгараад зогсохгүй “Атрын III аян”-ыг амжилттай хэрэгжүүлсэн тул  Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд Сүхбаатарын одонтой аймаг хэд билээ дээ.  
 
Миний мэдэхийн ганцхан  Сэлэнгэ  шүү дээ.  Үнэндээ түүнийг ажил хүлээж авахад сэлэнгэчүүд эргэлтийн талбайнхаа дөнгөж 30 хувьд нь үр тариалдаг байсан бол дөрвөн жилийн дараа буюу УИХ-д сэлэнгэчүүдээ төлөөлөн суухаар мордоход дээрх үзүүлэлт 100 хувьд хүрсэн байх жишээтэй. Засаг даргаар ажилласан хугацаанд  сэлэнгэчүүд  халтар нүүрээ зад угаасан хүүхэд шиг л аймгийнхаа  төвийг өөд татаж хөгжүүлсэн гэж хэлж болно.  Эдүгээ түүнийг   Монгол Улсаа хөгжлүүлэх  асар хүнд  итгэл найдвар хүлээж буй. 
 
Ерөнхий сайдын багийнх нь нэр Эдка   
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  дөрвөн хүүхэдтэй айлын хөвгүүдийн том нь.  Түүнийг  хүүхэд байхын л аядуу зөөлөн зантай, чих зөөлөнтэй, эмэгтэй хүүхэд адил ар гэрээ авч явдаг  хүү байсан талаар авга эгч  Б.Мөнгөнцэцэг нь нэгэнтээ хуучилсан. Ерөнхий сайдын багын нэр нь Эдка.  Эдка дээрээ нэг эгчтэй, доороо  хоёр эрэгтэй дүүтэй.  
 
Тэднийхэн бүгдээрээ эцэг өвгөдийнхөө нутагт аж төрж буй. Том эгч Ж.Соёл- Эрдэнэ нь  Мандал  сумынхаа нэгдсэн эмнэлэгт уламжлалын эмчээр ажилладаг бол  дүү Ж.Эрдэнэцогт нь сумынхаа ЗДТГ-т Нийгмийн даатгалын тасгийн дарга, дүү Ж.Эрдэнэтөгс нь ээжийнхээ байгуулсан “Сүүт” компанийг авч яваа.
 
Монгол Улсын Ерөнхий сайдын гэргийг Тунгалаг гэдэг. Залуус дээд сургуулийн нэг ангийн оюутнууд гэхээр зах зээлийн эдийн засагч мэргэжилтэй байж таарах нь.  Ханиа дагаад Мандал суманд ажиллаж, үнээ тугалтай ч ноцолдож үзсэн ажилсаг бүсгүй бий. Эдүгээ санхүүгийн байгууллагад алба хашиж яваа.   Тэднийх   ам бүл тавуул.  Том охин нь “Мон Турк” дунд сургуульд, дунд охин нь “Хобби” дунд сургуульд, бага хүү нь цэцэрлэгт явдаг.
                            
Ерөнхий сайд дөрвөн компанид хувь эзэмшиж, нийт 99 саяын орлоготой 
 
АТГ-т өнгөрсөн онд мэдүүлсэн төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдүүлгийг сонирхож үзлээ. Тэрээр нийт 99 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн байна. Гурван орон сууцтай бөгөөд дөрвөн компанид хувь эзэмшдэгээс нэг нь 100 хувь Ерөнхий сайдынх юм байна. “Toyota Land cruiser 105”-1, “Toyota highlander”-1, “Lexus-570”-1 гэсэн гурван автомашинтай, нийт 116 сая төгрөгтэй тэнцэх малтай юм байна. 
 
Түүний ажлын туршлага нь:
1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч,
1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,
2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,
2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,
2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар томилогдон ажилласан.
Ж.Эрдэнэбат 2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Улмаар 2014 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар томилогдон ажиллаж байжээ.
 
Боловсролын байдал нь:
1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,
1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,
1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт,
2002-2004 онд Удирдлагын академи,
2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр, англи хэлтэй.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Степпе Арена
  • •Уул уурхай
  • •Сагсанбөмбөг
  • •Үндэсний спорт
  • •Ярилцлага
  • •Бөхийн төрлүүд
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •Сурвалжлага
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Эри Тосака чөлөөт бөхийн...
Кубын волейболын шигшээг яллана

Засаг даргаас Ерөнхий сайд

Чулуунцэцэг 2016-08-18

Сэдвүүд : #Хэн нь хэн бэ  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн
Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

16 цагийн өмнө өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

16 цагийн өмнө өмнө

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Говийн усны асуудлыг нэн тэргүүнд тавина

16 цагийн өмнө өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ

16 цагийн өмнө өмнө

З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

17 цагийн өмнө өмнө

Их цас орно, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 3 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Хөөрөг 20, даалин 10 гэх мэтийн хохирогч иргэд тогтоогдоогүй байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн биед тохирсон ширээ, сандлын хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгая

1 өдрийн өмнө өмнө

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

1 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр – Монгол Улсыг Дэлхийтэй холбосон 15 жил

1 өдрийн өмнө өмнө

Химийн иж бүрэн кабинет байгуулж хүлээлгэн өглөө

1 өдрийн өмнө өмнө

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-рт эрэмбэлэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Comeup 2026” олон улсын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг гурван стартап тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 6-8 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна

2 өдрийн өмнө өмнө

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг засгийн газар дэмжлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангаж ажиллахыг анхааруулав

2 өдрийн өмнө өмнө

Хүннү эйр компанийн хамт олонд 15 жилийн ойн баярын мэнд хүргэе

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

САНАЛ БОЛГОХ
2026-11-07 өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

2026-11-07 өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

2026-11-07 өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

2026-11-07 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

2026-11-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-08 өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

2026-11-08 өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

2026-11-08 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

2026-11-08 өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан гарц байгуулна

2026-11-08 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-08 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ

2026-11-09 өмнө

“Сайншанд” агаарын навигацийн төвийг ашиглалтад оруулахыг үүрэг болголоо

2026-11-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2026-11-09 өмнө

"The Mongolz" баг "IEM Beijing 2026" тэмцээний 2-р байрт орлоо

2026-11-09 өмнө

“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт дорноговийн сайншанд суманд боллоо

2026-11-10 өмнө

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026-11-09 өмнө

Хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр

2026-11-09 өмнө

Л.Оюун-Эрдэнийн үед АТГ-ын мөрдөгчийн магадгүй “хууль зөрчин” гаргуулсан татварын байцаагчдын дүгнэлт бусдыг яллах баримт болжээ

2026-11-09 өмнө

С.Амарсайхан: Иргэдээ даапаалж, төрийн тэргүүнээрээ даажигнасан засгийн газар

2026-11-09 өмнө

Цас орохгүй, өдөртөө 2-4 хэм дулаан байна

2026-11-10 өмнө

С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

2026-11-10 өмнө

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

2026-11-10 өмнө

Шинэ гарди М.Лхагвагэрэл “Чингис хаан” цом гардлаа

2026-11-10 өмнө

Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлаа

2026-11-09 өмнө

“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

2 өдрийн өмнө өмнө

“Оюу толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

2026-11-10 өмнө

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах