Идэр ес эхлэх болоогүй байхад хүйтний эрч чангарч, улаанбаатарчууд утаатайгаа золгоод нэлээдгүй хоночихлоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын бусад байгууллагууд Улаанбаатарын утааг гамшгийн хэмжээнд хүрснийг нэлээн хэдэн жилийн өмнөөс л зарласан. Өнөө жил ч тэр дүгнэлтээ хийсэн. Ингэхдээ агаарын бохирдол өмнөхөөсөө улам ихэссэн талаар онцолж байгаа.
АЧИ хэмээх агаарын бохирдол хэмжих багажаар Улаанбаатарын утааг хэмжихэд тухайн цэгээс хамаарч 200-740-г зааж байгаа. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас
50 буюу түүнээс доош гэж заахад хүний эрүүл мэндэд хор учруулахгүй гэж үздэг ба түүнээс дээш үзүүлэлтийг хортой гэж үздэг. Харин 500-гаас дээш бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд, хөгшдийг гэрээс гарахгүй байхыг зөвлөдөг байна. Өөрөөр хэлбэл гамшгийн хэлбэрт шилжсэн гэж үздэг байна.
Гэтэл өчигдөр Улаанбаатар хотын зарим газруудад АЧИ 740-г заасан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, Бөхийн өргөө орчимд энэ үзүүлэлт 740-д хүрсэн бол 100 айл орчимд 587-д хүрчээ.
Угаасаа ч гэрээсээ гарав уу, үгүй юү хоолой загатнаж ханиалган, толгой өвдөж байна. Оройхон болоход жолооч нар урдах машинаа харахад хэцүүхэн нөхцөлд замын хөдөлгөөнд оролцож байгаа нь үнэн. Өмнөх өмнөх жилийнхээс аймар болчихоод байхад зарим эх сурвалж АЧИ-гийн заалт хоёр дахин бага зааж байна хэмээн мэдээлж байна. Гэхдээ АЧИ буруу заасан байхыг үгүйсгэхгүй. Харин утаа багасаагүй улам ихэссэн гэдэгтэй хүн бүр санал нэгдэх биз.
Монголчууд бид яаж амьдраад байна вэ. “Цэвэр агаар”, ”Агаарын бохирдлыг бууруулах төсөл” гэх зэрэг төслийн мөнгөнүүд хаан, юунд зарцуулагдаж байсан болоод өнөөдөр бидний эрх ингэтлээ зөрчигдөж байна вэ. Үндсэн хуулиар олгогдсон бидний эрх зөрчигдөөд энэ түшээдийн дунд дуугарах, ажлаа хийх хүн алга гэж үү. Үнэхээр харамсалтай.
Шинээр төрсөн 1000 нярай тутмын 73 нь агаарын бохирдлоос болж эндэж байгааг өнгөрсөн жил судалгаагаар гаргасан байсан. Энэ аймшигтай тоо биш гэж үү. Одоо ч гэсэн хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй. Нэг орон дээр хоёр хүүхэд, зарим нь бүр коридорт хэвтэн эмчлүүлж байна. Энэ бол гамшиг биш гэж үү.
Утааны, ухамсрын бохирдлоосоо бид хэзээ сална аа. Шийдэж чадахгүй юм бол ядаж, сэргийлэх арга хэмжээг төр засгаас аваад өгөөч ээ. Сургууль, цэцэрлэгээ амрааж, гадаа нөхцөлд ажилладаг хүмүүсийн ажлын цагийн багасгая. Маск зүүгээгүй хүмүүсийг торгоё. Яадаг юм. Өөрсдийнх нь төлөө гэдгийг тэд ойлгоно.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.