УИХ-ын дарга М.Энхболд гэх ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр удирдуулсан чуулганд суухгүй, түүнийг огцрох ёстой гэж 40 гишүүн гарын үсгээ зурсан тухай Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ. Тэд Засгийн газрыг огцруулах бичгийг хүлээн авсан УИХ-ын дарга өөрөө ЗГ-ыг огцруулна гэж байгаа нь зохисгүй, ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байгаа аж.
Цаашилбал, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөх хүртэл бид байр сууринаасаа ухрахгүй. Энэ шаардлагаа УИХ-ын даргад гардуулж өгөх болно гэлээ.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Бид ардаа сонгогчидтой тангараг өргөсөн гишүүд. Өнөөдөр Монголын төрийг МАН, АН засаглаж чадахгүй байна харин хэдхэн компанийн гар хөл болсон хүмүүс удирдаж байна. Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дээр хөхө тэнгэр биш М.Энхболдын өмнө хүчин мөхөсдөж байна. М.Энхболд гэдэг хүнд шаардлага тавьсны төлөө Засгийн газар огцрох дээрээ тулж байна.
Л.БОЛД:
-Ардчилсан намын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Үүнийг зөв гэж бодохгүй байна. Харин Ж.Батзандан гишүүн бид хоёр УИХ-ын дарга М.Энхболд хууль зөрчсөн тул ажлаа өгөх ёстой гэж шаардлага тавьж байгаа юм. М.Энхболд даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандсан. Гэтэл Цэц хэлэлцсэнгүй. Байдал ийм л байна. Тиймээс бид нар өнөөдөр мэдэгдэл хийж байна.
Ж.БАТЗАНДАН:
-УИХ-ын 40 гаруй гишүүн М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өг гэж шаардаж гарын үсгээ зурсан. Удахгүй энэ шаардлагаа өөрт нь гардуулж өгнө. Ийм УИХ-ын даргатай цааш явахгүй гэж Ардчилсан намын гишүүд ч үзэж байна. Иймд УИХ-ын дарга ажлаа өгөх хүртэл 40 гаруй гишүүн бойкот хийж хуралд суухгүй.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.