Монгол Улс юугаар баян бэ гэвэл, малаар баян улс. Малын тоо толгой 60 сая хол давсан. Энэ тоо цаашид ч өснө. Гэвч махны үнэ магнагт хүрсэн нь үнэн. Сүүлийн хоёр жил өвчинтэй малтай, өөдөлдөггүй экспорттой гэж шүүмжлүүлээд байгаа. Үнэндээ малын гоц халдварт өвчин гараагүй аймаг тун ховор. Баруун аймгуудад л халдварт өвчин гараагүй гэдэг юм билээ. Мал өвчлөх хэд хэдэн шалтгаан бий. Наад захын жишээ гэхэд олон жил цэвэрлээгүй хашаа хорооны бөөгнөрсөн хог, ноос өтгөснөөс мал өвчилдөг гэж учир мэдэх хөгшид ярьдаг. Дээр нь малын тоо толгой ихэдсэнээс болж бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтэрснээс болж нутаглах нутаг үгүй, өвөлжөөндөө дөрвөн улирлаа үздэг малчид ч бий. Дээрээс нь газрын гарц ховордож өвс, ургамал муудаад ирэхээр мал өвчлөх нь ихэсдэг ч гэх юм билээ.
Үнэнийг хэлэхэд, малчид малынхаа тоо толгойд анхаарахаас чанарт нь анхаарахаа больсон цаг дор амьдарч байна. Сум орон нутагтаа мянгат малчин гэсэн нэр хүртэж, улсдаа сайн малчин гэсэн цолоор өргөмжлөгдөх гэж улайран, малынхаа тоо толгойгоор уралдаж амьдардаг болж. Гэтэл амьдрал дээр бүл хүч муутай малчид малынхаа боол болж байгаа нь үнэн шүү дээ.
Нөгөөтэйгүүр мянгат малчид баян байдаг гэх ойлголт бий. Баяжих тусам хорголоо тоолж, хот дүүрэн хонин дотроос нь идэх хоол ч олдохоо больдог гэх. Мал ихтэй баячууд жил өнжиж хотондоо эцэг малаа тавьж төлөө авдаг бол, зарим шуналтай малчид жилд хоёр удаа малаа төллүүлдэг гэнэ. Жилд хоёр удаа хээлтүүлсэн малаас бие давжаа төл гардаг нь малын удмын сан, угшил, чанарт сөргөөр нөлөөлдөг байна. Социализмын үед Монгол Улс малынхаа тоо толгойг тодорхой тоонд барьдаг байжээ.
Хэт олон тоо толгойгоор өсгөхгүй, харин ч малын мах, түүхий эд, сүүний чанарт нь анхаарч чанаржуулдаг байсан гэдэг. Тэгвэл одоо цагт малын тоо толгой хэрээс хэтэрсэн байна. Дээрээс нь өвчтэй малын махаа ил далдаар ямар ч хамаагүй аргаар Нийслэлд оруулж ирж махны ченжүүдэд шахах, мөн туранхай эцэнхий малдаа тарга хүч тэнхээ оруулдаг тариа тариад удалгүй түүнийгээ нядалж махыг нь зарж борлуулах зэрэг зөрчлүүд мэр сэр гарсаар байна. Мал эмнэлгийн эмчийн ярьж буйгаар тарга хүч тэнхээ оруулдаг тариа тариулсан малыг доод тал нь 20 хоног байлгаад муулж болдог. Гэтэл малчид тариа тариулаад хоёр хоноод л малаа алдаг аж.
Хэдхэн хоногийн өмнө фэйсбүүкт “Хархорин” захаас худалдаж авсан хааны махны завсраас ногоон туяатай идээ бээр гарсан талаар нэгэн залуу бичлэг хийгээд олон нийтийн сүлжээнд тавьж, лобарторид шинжлүүлэхээр болсон гэдгээ бичсэн байсан. Малчид, махны ченжүүд биднийг ингэж л хуурч хулхидаж байна. Энд эрүүл малын мах биш, өвчтэй, эсвэл тариа тариулсан малын мах байхыг үгүйсгэхгүй юм.
Өнгөрсөн жил гэхэд “Хүчит шонхор” зах дээр тариа хэрэглэсэн малын мах оруулж ирж зарж байна гэсэн мэдээллийг шалгаж, махыг нь тус захын лобарторид шинжлүүлэхэд ивомикийг зөвшөөрөгдөх хэмжээнээс 15 дахин их хэмжээтэйгээр тарьсан байсан. Малын мах, сүү, сүү бүтээгдэхүүн дэх эмийн бодис биднийг хот, хөдөө гэж ялгахгүй хорт хавдар болон бусад өвчний эх үүсвэр болно гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байсан удаатай.
Тэгвэл Үндэсний аюулгүй байдал гэх ойлголтод малын мах, сүү, цагаан идээг огт оруулалгүй олон жил явж ирсний эцэст өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр малчдын хотноос гарч байгаа мал, мах хэрэглэгчдийн гар дээр очих хүртэл хяналтын бүх үйлчилгээг төрийн Мал эмнэлгийн байгууллага хянахаар болсон. Өөрөөр хэлбэл, малынхаа эрүүл ахуйд онцгой анхаарал хандуулж, элдэв өвчингүй эрүүл малын мах, сүү, цагаан идээг хэрэглэгчийн гар дээр хүргэх, мөн гадагшаа экспортлох юм байна.
ХХААХҮ-ийн сайд Батзориг “Малын вакциныг олон улсаас авдаг байсан. Тэгвэл эл байдлыг цэгцэлж, төр хяналтдаа авч, нэг тогтолцоотой болъё. Ийм шийдвэр гаргаснаар мал чанаржина. Мөн малаас гарч байгаа түүхий эд, мах, сүү цагаан идээний чанар сайжирна. Манайд бол малынхаа эрүүл мэндийн асуудлыг хяналтандаа авах бүрэн боломж бий” гэсэн юм.
Тэрнээс гадна малчид өөрсдийнхөө ухамсраар малынхаа тоо толгойг тодорхой хувиар бууруулж, эрүүл малын махаа экспортод нийлүүлж, малаа чанаржуулах хэрэгтэй. Нөгөө талаар төр засгаас малын хөлийн татварыг нэмэгдүүлэх нь зөв ч гэж үзэж буй. Тооны араас хөөцөлдөх бус чанарт нь анхааръя. Ядаж л амт шимтэй, элдэв өвчингүй мал өсгөх хэрэгтэй байгаа юм даа.
О.Онон
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.