• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цэргийн албан хаагчид амиа алдсаар л байх уу

Сенсаацийн эргэн тойронд 
 
“Монголын мэдээ” сонин энэ удаагийн “Онцлох хуудас” булангаараа Батлан хамгаалах салбарт өрнөж буй асуудлыг хөндөж байгаа юм. Мэдээж энэ салбарт сайн сайхан зүйлс бишгүй бий. Түүний хажуугаар янз бүрийн шалтгааны улмаас хугацаат цэргийн албан хаагчид амиа алдаж байгаа тохиолдол ч олон гарч байна. Тэр дундаа 2017 он гарсаар олон ноцтой хэрэг гарч, цэргийн албан хаагчид амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа билээ.
 
Ээлжийн ахлагчдаа шийтгүүлсэн цэрэг хөлийн есөн хуруугаа тайруулжээ
 
2017.01.17: Энэ оны эхээр буюу дөрөвдүгээр сард нэгэн цочирдом мэдээлэл гарсан нь цэрэгт алба хааж байсан залууг ээлжийн ахлагч нь дарамталж, хөлийг нь хөлдөөснөөс болж есөн хуруугаа тайруулсан тухай байсан юм. Энэ талаар мэдээллийн сайтууд “2016 оны 5 сард Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогтийг 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ээлжийн ахлагч нь өвлийн хүйтэнд шөнийн 2-3 цагийн үед түүнийг болон бусад дөрвөн цэргийн хамтаар  дарамталж, нүцгэлэн цээж рүү нь хүйтэн ус цацаж, хүйтэн цементэн дээр хөл нүцгэн зогсоожээ. Үүний улмаас хөл нь хөлдөж, хөлнийхөө 9 хуруугаа тайруулжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр түүнийг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч нь шийтгэсэн байна” хэмээн мэдээлж байлаа. 
 
Гранат дэлбэрч, шинэ цэрэг хоёр гаргүй болжээ
 
2017.02.15: 2017 он гарахтай зэрэгцээд л батлан хамгаалах салбарт, тэр дундаа цэргийн ангиудад янз бүрийн хэрэг гарч эхэлсэн. Тэр дундаа гранат дэлбэрсэн хэрэг гарсан юм. Энэ талаар мэдээллийн сайтууд “Зэвсэгт хүчний 186 дугаар ангид гранат дэлбэрч, улмаар цэрэг хүнд бэртсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус цэргийн ангид өнгөрсөн хавар татагдан очсон шинэ цэрэг гранат цэвэрлэж байтал  дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн улмаас түүний хоёр нүд хараагүй болж, хоёр гараа тайруулсан аж. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ. Зэвсэгт хүчний 186 дугаар анги нь Эрдэнэт хотод байрладаг бөгөөд 80 гаруй жилийн түүхтэй юм” хэмээн мэдээлж байлаа.
 
Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдлаа
 
2017.04.11: Гранат дэлбэрсэн нэг хэргийн асуудал замхраагүй байхад дахиад гарав. Тэгэхдээ бүр хоёрын хоёр албан хаагчийн амь нас хохирсон юм. Энэ талаар мэдээллийн хэрэгслүүд “Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Саяхан Цэргийн төв госпиталаас эмнэлэгийн баг ослын газрыг зорьсон байна. Эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байжээ. Уг хэрэг өнөөдөр 18:00 цагийн орчимд гарсан бөгөөд тэд хээрийн сургуулилтын бэлтгэлд гарч байгаад осолд орсон нь энэ аж” хэмээн мэдээлж байлаа.
 
Ж.Бадамбазар: Бид хариуцлагаа үүрэхэд бэлэн
 
2017.04.12: Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй хүмүүс хэрэг гарсны дараахан мэдээлэл хийж, хариуцлагаа үүрэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн. Тэрбээр “Бэлтгэлийг амь эрсэдсэн алба хаагч ахмад Б.Мөнгөншагай өөрөө ахалж, удирдан явуулж байсан. Хээрийн сургуулилалтын үеэр гранат шидэх бэлтгэлээ хангах үед дэлбэрэлт болсон. Төв аймгийн цагдаагийн хэлтэс болон хууль хяналтын байгууллагаас шалгаж байна. Үнэхээр гранатыг өөрсдөө алдсан уу, эсвэл хөндлөнгийн хүн оролцсон уу гэдгийг хуулийн байгууллага тогтооно. Хууль хяналтын байгууллага ослын шалтгааныг тогтоовол бид хариуцлах хүлээнхэд бэлэн байна. Ямар шалтгаан байсныг бид хэлж мэдэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага эцэслэн тогтооно” хэмээн ярьсан билээ. 
 
Амиа алдсан цэргийн алба хаагчдын ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ
 
2017.04.24: Гранат дэлбэрсэн хэрэгтэй холбоотойгоор ангийн захирагчид хариуцлага тооцсон. Энэ талаар мэдээллийн хэрэгслүүд “Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. Уг осолтой холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, дөрөвдүгээр сарын 21-ний дотор илтгэх” үүрэг өгсөн. Тэгвэл энэ сарын 21-ний өдөр ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ” хэмээн мэдээлж байлаа.
 
Цэргээ зодож, хөлийн хуруу нь тас хөлдөөсөн ахлагчид ял оноожээ
 
2017.06.28: Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч Э нь цэргүүдээ зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргийг шүүх шийдвэрлэжээ. Шүүхээс ахлагч Э-г цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, цэргүүдээ зодож, хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.  Ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус ангийн Хүрээ 1,2 дугаар байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай дүрмийн бус харьцан, нүцгэлэн цээж рүү нь ус цацах, сүмбэ бүсээр ороолгон зодож, хөл нүцгэн гүйлгэн хэрцгий догшин аварласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон байдаг.
 
Гурван цэрэг Ховд голд живж, амиа алдлаа
 
2017.08.28: Батлан хамгаалах салбар, тэр дундаа цэргийнхний дунд шүглэсэн чөтгөр арилаагүй л байна. Өчигдөрхөн гурван цэрэг Ховд голд живж амиа алдсан мэдээлэл гарлаа. Энэ талаар хэвлэлүүд “Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний  123 ангийн гурван  байлдагч өчигдөр Ховд голд осолдож,  амь эрсэдсэн байна.  Тэдний цогцсыг хайхаар өнөөдөр өглөө 09:00 цагт Онцгой байдлын зургаан  аврагч Ховд аймаг руу нисчээ.   Хугацаат цэргийн албан хаагчид Увс аймгийн харьяат бөгөөд өнгөрсөн хавар цэрэгт татагдсан юм байна. Тэд Ховд голын эрэг орчимд хадлан хадаж байжээ. Тэгвэл хамт хадлан хадаж буй цэргүүдийн өгсөн мэдээллээр,  Ховд гол маш их үертэй байхад усанд орох зөвшөөрлийг  ротын дарга нь өгсөн бололтой.  Хэргийн талаар холбогдох албаныхан маш их нууцалж байгаа юм байна” хэмээн мэдээлсэн билээ. 
 
Сэтгүүлчийн өнцөг
 
Одоо Б.Бат-Эрдэнэ сайд огцрох байлгүй дээ
 
Зэвсэгт хүчний тэддүгээр ангид тийм ч хэрэг боллоо, ингэж ч цэрэг бэртлээ, эрүүл мэндээрээ хохирлоо. Дарга нар нь байлдагчаа дарамталж, хөл гарыг нь хөлдөөлөө. Амиа хорлоход хүргэлээ.  Энэ мэдээллийг бид хэчнээн ч жил сонсч байна даа. Яах вэ, сүүлийн жилүүдэд цэргийн албанд очиход дарга нар нь дарамтлаад, зодож нүдээд байх явдал арилсан гээд байгаа.  Нэг үеэ бодвол Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг болсон. Эцэг, эхчүүд ч үр хүүхдийнхээ араас санаа тавьж, цэрэгт очоод бэртэж гэмтэж, эрүүл мэндээрээ хохирвол гомдол нэхэж, хариуцлага шаарддаг болчихоод байгаа. Тиймдээ ч цэргийн дарамт багассан. Гэхдээ л огт алга болчихоогүй байгааг цөөнгүй жишээ харуулж байна. 
 
Байлдагчаа өвлийн хүйтэнд цементэн шалан дээр зогсооно гэдэг чинь одоо балиар дарамт биш үү. Нэг сайхан залуу хөлгүй болоод, насаараа тахир дутуу үлдэж байна. Эх орныхоо төлөө цэргийн албанд татагдаад шүү дээ. Гомдолтой л хэрэг. Дээрээс нь хээрийн сургуулилтын үеэр гранат дэлбэрч байх жишээтэй. Шинэ цэргээр гранат цэвэрлүүлж байгаад өнөөх нь дэлбэрээд л. Байлдагч шинээр очиж байхад гранат цэвэрлүүлнэ гэж юу ч гэсэн үг юм.
 
Сонирхолтой байгаа биз дээ. Одоо бүр сүүлдээ цэргүүд голд живж амиа алдаж байна. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагчид. Гурвуулаа Увс аймгаас очиж алба хааж байсан юм билээ. Өмнө нь ч энэ ангид нэг байлдагч амиа хорлож байсан удаатай. 2013 онд. Ер нь баруун аймгуудад байрлах цэргийн ангиудад үе үе хэцүүхэн хэрэг гардаг. Хөвсгөлийн хэдэн цэрэг яасан билээ. Эцэг, эх нь өчнөөн гомдол нэхэж явсан ч Монголын төр тоогоогүй. Батлан хамгаалах салбар нэг иймэрхүү л байна. 
 
Гэтэл салбарын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл зөөлөн суудалдаа заларсаар л. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эрхэм сайдыг огцруулах саналыг хүргүүлж байсан. Гэвч түүнд хариуцлага тооцоогүй. Уг нь салбарынхаа болж бүтэхгүй болгоныг засч, залруулахын төлөө чөмгөө дундартал ажиллах ёстой биз дээ. Чадахгүй бол ёс зүйтэйхэн шиг ажлаа өгөх л ёстой. Хэдэн цэрэг санаандгүй байдлаар усанд осолдсоны төлөө сүржигнэлээ гэж зарим нь өмөөрч магадгүй. Зөвхөн 2017 онд ямар ямар хэрэг гарав. Юу, юу болов гэдгийг л эргээд нэг харчих. Ноцтой гэснийг нь дээр дурьдлаа. Үүнээс гадна гарсан хэрэг алийг тэр гэхэв. МАН Боловсролын сайдаа шалгалтын материал задарснаас болоод огцруулаа биз дээ. Тэгвэл Батлан хамгаалах салбарт олон үйл явдал өрнөж, цөөнгүй цэрэг амиа алдчихлаа. Шалгалтын материал задрахаас л дор байв гэж. 
 
Тийм болохоор сайдтан өөрийнхөө хүсэлтээр огцорчихсон нь нэр хүндтэй биш үү. Тэгээд цаашид цэргийн ангиуд, тэр дундаа алслагдсан аймаг, орон нутагт байрладаг Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг маш сайн хянаж байх хэрэгтэй байна. Хэдий болтол бид энх цагт улс орны ирээдүй болсон залуучуудынхаа амь насыг эрсдүүлсээр байх юм бэ.  Хэдий болтол олон сайхан аавын хөвгүүд ааш нь эвдэрсэн дарга, захирагчийн дарамтаас бол эрүүл мэндээрээ хохирч байх ёстой гэж.
 
Цэрэгт очсон залуучуудыг цэцэрлэгийн хүүхэд шиг бөөцийл гээгүй. Тэд бэлтгэл сургуулилт хийгээд, цэргийн зохих мэдлэгтэй болох ёстой. Бие бялдрын хувьд чийрэгжиж, үзэл бодол төлөвших хэрэгтэй. Жинхэнэ эр хүн болох ёстой юу гэвэл тийм. Гэхдээ сургаж, хүмүүжүүл, чийрэгжүүл гэж цэрэгт явуулдаг болохоор хөлийг нь хөлдөө, өвлийн хүйтэнд дэглэ гэж явуулдаггүй л байх шүү. Үүнийг ч салбарын сайд нь мэдэж байгаа байлгүй. Нэг хэрэг болохоор л дунд шатны хэдэн хүнийн ажлыг “булаагаад”, өөрөө ард нь үлдээд байх муурхай биш үү. Тэдэндээ ч хариуцлагаа тооц, өөрөө ч бас үүрэлцэх хэрэгтэй байх аа. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Азийн АШТ
  • •Фото мэдээ
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
  • •Чуулган
  • •Байнгын хороо
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •E-Sport
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Техаст нүүрлэсэн үер нефтийн...
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн...

Цэргийн албан хаагчид амиа алдсаар л байх уу

Пунцагболд 2017-08-29

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Аймгууд өвөлд бэлэн үү
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

1 өдрийн өмнө өмнө

Т.Ариунзаяа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

70 кг-д ОУХМ У.Анужин хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

Сонгомол бөхөөр Г.Ганхуяг Азийн наадмын медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

1 өдрийн өмнө өмнө

Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

1 өдрийн өмнө өмнө

Хөгжлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн төслүүдээ урагшлуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

1 өдрийн өмнө өмнө

Аймгууд өвөлд бэлэн үү

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-30 өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

САНАЛ БОЛГОХ
2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-29 өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-28 өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-29 өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2026-09-29 өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2026-09-29 өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-30 өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

2026-09-30 өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

2 өдрийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

2026-09-30 өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

2026-09-30 өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-30 өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

2026-09-30 өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

2026-09-30 өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

2026-09-28 өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-30 өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

2026-09-30 өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

2026-09-29 өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

2026-09-28 өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах