• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Тэмүүлэл: Бид олон зүйлээр анхдагч болсон үндэсний компани

Социализмын үеийн үйлдвэрийг хувьчлал нэрээр аваагүй бүхнийг өөрийн гараар бий болгож, бүхэл бүтэн үндэсний үйлдвэрийг босгосон “Монфрэш сүү” компанийн гүйцэтгэх захирал Ж.Тэмүүлэлийг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буланд урилаа. “Монфрэш сүү” компани дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг хангахаас гадна бүтээгдэхүүнээ экспортод гаргах оролдлогыг хийгээд эхэлчихсэн амжилттай яваа манай цөөн хэдэн үйлдвэрийн нэг юм.

-Хүүхдүүд бол сүү, жүүсийг нь уудаг болохоор “Монфрэш”-ийг андахгүй. Зарим нь бүхэл бүтэн жилийн турш савыг нь цуглуулж хөөрхөн хөөрхөн бүтээл урлаж, уралдаанд оролцдог юм билээ. Гэхдээ мэдэхгүй зүйл бас зөндөө. Тухайлбал, танай компани ямар хөрөнгө оруулалтаар яаж хөл дээрээ боссон юм бол гээд асууж сонирхох зүйл олон?

-“Монфрэш сүү” компанийн  маань тулгын чулуу 1998 онд тавигдсан. Түүнээс хойш 20 жилийн ойтойгоо золгох гэж байна. Бидний бас нэг онцлог бол бусад үйлдвэрүүд шиг социализмын үеийн хөрөнгийг хувьчилж аваагүй. Өөрийн хөрөнгөөр, нүцгэн гараараа бүхнийг бий болгож босгосон үндэсний цор ганц үйлдвэр гэдгээрээ бахархдаг. Манай компанийн хувьд өнөөдөр ч бүх зүйлийг дотоод нөөц бололцоогоороо хийж байгаа. Ямар нэгэн гадаад эх үүсвэр тухайлбал, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэргээс нэг ч төгрөг, нэг ч центийн зээл тусламж авч байгаагүй амжилттай яваа дотоодын цөөн компанийн нэг. Өр зээлгүй, дотоодын эх үүсвэрээрээ явж байгаа цор ганц компани. Ер нь үндэсний үйлдвэрүүд гэж яригддаг ихэнх компани хуучны барилга ч байдаг юм уу, үйлдвэрийг хувьчилж аваад явж байгаа. Тэгээд тэр хувьчилж авсан объектоо магадгүй өр зээлдээ өгчихсөн байдаг. Зарим нь өнөөг хүртэл хувьцааг нь эзэмшээд явж л байна. Харин “Монфрэш сүү” компанийн хувьд 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай. Анх бид “Таван эрдэнэ” компанийн хашаанд жижигхэн талбай түрээслээд л ажлаа эхлүүлж байлаа. Цэвэр өөрсдийн хичээл зүтгэлээр босгож ирсэн компани даа.

-Монголд анх удаа тетрапак савалгааг нэвтрүүлж байсныг чинь мэднэ. Үүнээс гадна ямар технологийн хувьсгалыг нэвтрүүлж, эх орныхоо хөрсөнд нутагшуулж байж энэ амжилтыг бүтээв?   

-Манай компанийн хувьд Монголд анх удаа буюу 1998 онд тетрапак савалгааг нэвтрүүлсэн. Анхны бүтээгдэхүүн маань, одоо ч зах зээлд байгаа 250 мл-ийн “Монфрэш шүүс”. Дараа нь нэг литрийн савалгаатай болгож бүтээгдэхүүнээ гаргасан. Тэгээд тетрапак технологио ашиглан сүүний зах зээлд хөл тавьсан юм. Манай компанийн хийж бүтээсэн томоохон ажлын нэг нь 2011 оноос эхлээд сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоог өөрийн хөрөнгөөрөө буюу ямар ч зээл тусламжгүйгээр эргүүлж сэргээсэн. Өмнө нь социализмын үед улсын үйлдвэр болох “Сүү” компанийн сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоо байсан ч зах зээлийн шуурганаар нуран унасан байлаа. Гэхдээ бид энэ тогтолцоог эргэж сэргээхдээ инновацийг ашигласанаараа онцлогтой. Хөргөлтийн төв гэхэд өмнө нь зүгээр л хүйтэн усаар хөргөдөг байсан бол одоо ариун цэвэр шинэ төвшинд гарч, бүх зүйл нь автоматжсан жижиг үйлдвэр маягтай болж өргөжсөн байгаа. Ер нь хүний гар оролцохгүйгээр анхан шатны дамжлага буюу сүүгээ шүүх, цэвэрлэхээс эхлээд бүх зүйл автоматжсан. Үүгээрээ давуу талтай юм.

-Өндөр технологи нэвтэрч, үйлдвэр хөгжихийн хэрээр иргэдийн соёл, ухамсар ч арай ондоо болох ёстой болов уу. Гэтэл улсын нийслэл рүү задгай сүү оруулахгүй гэдэг журам уг нь байдаг. Гэвч олон айлын эзэгтэй өнөөдөр “Сүүгээ аваарай” гэж хашгирах дуунаар сэрдэг нь нууц биш. Бүр зарим томоохон дэлгүүр, хар захын лангуун дээр ч задгай сүүг зарж л байдаг. Ээж, эмээ нар хуруугаараа долоож үзээд л авч байгаа харагддаг. Эрүүл ахуй талаасаа энэ нь хэр зохимжтой гэж та үздэг вэ?

-Хүнсний аюулгүй байдлаа бодож үзвэл гар дээрээс шингэн сүү худалдах нь тохиромжгүй. Энэхүү журам ер нь хэрэгжихгүй байгаа. Тийм учраас л өнөөдөр вагоноор сүү зөөж, ариун цэврийн горим алдагдсан бүтээгдэхүүнийг зарим иргэн хэрэглэж байна шүү дээ. Үүнийг бид тогтолцоогоор нь шийдэхгүй бол нэг дүрэм журам гаргаад л нэг газар нь мөрдөхгүй яваад байдаг. Үүний эсрэг бид инновацижуулсан үйл ажиллагаа явуулж нийт 70 хөргөлтийн төвийг Улаанбаатар хотыг тойруулан байгуулж, бэлэн болгочихсон байгаа. Ингэснээрээ манай компани “Өүлэн”, “Биеэ бодоорой”, “Шоколадтай сүү” гээд  бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнээ эрүүл ахуйн шаардлага, горимд нийцсэн шингэн сүүгээр үйлдвэрлэж байна.

-Гэхдээ уучлаарай, манай иргэд, хэрэглэгчдийн дунд “Манай сүүний үйлдвэрүүд урд хөршөөс хуурай сүү импортолж, түүгээрээ шингэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм билээ” гэдэг амнаас ам дамжуулсан ойлголт яваад байдаг шүү дээ. Тэгэхээр танай компани ямар үүлдрийн хэчнээн үнээтэй вэ. Өөрсдийн гэсэн малчин, саальчин байна уу. Аль эсвэл тэр, энэ гэхгүй малчдаас ирсэн сүүг зохих үнийг нь төлөөд авчихаж байна уу?

-Манай компани малчидтайгаа харилцаж, тэдний гар дээрээс сүү авдаг. Гэхдээ бид бас өөрийн гэсэн фермтэй. Хажуу талдаа сүү хөргүүрийн төвтэй юм. Тэндээ сүүгээ хүлээн авч хөргөөд анхан шатны боловсруулалтаа хийчихдэг. Мөн тэжээлээ тарих талбайтай. Үйлдвэртээ чанартай сүү нийлүүлэх боломжийг ингэж бүрдүүлж, бүгдийг цогц байдлаар шийдсэн. Төв аймгийн Батсүмбэр сумын Өдлөг баг дээр манай үнээний ферм байна. Одоогоор 200 канад үнээтэй. Манай монголчууд хар тарлан гэж ярьдаг даа. Сүүний чиглэлийн үнээнүүдээ өсгөж үржүүлээд, гарсан төлийг нь малчдадаа бартераар борлуулдаг. Өөрөөр хэлбэл, тугал бяруугаа малчдад тарааж өгөөд оронд нь жилийн дөрвөн улирлын туршид сүү нийлүүлэх гэрээ хийдэг юм. Энэхүү төсөл маань үр дүнгээ өгч байгаа. Ингэж цогц байдлаар үйлдвэрлэлээ хөгжүүлж байна, манай компани. “Хотод ойрхон” гэж бид ярьдаг ч Улаанбаатараас 210 км зайтай байрладаг Мөнгөнморьт сумаас л нийслэлийн хэрэглэгчид сүүгээ авдаг шүү дээ. Тийм учраас бид бас холыг бодох хэрэгтэй байна. Өнөөдөр нэг сая үнээний дэлэн дэх сүү саагдахгүй яваад байгаа. Тэр сүүг ашиглах зорилгоор дараагийн алхамуудаа хийж байна.

-Ямар төсөл хэрэгжүүлэх бол гээд дараагийн алхам чинь харин сонирхолтой байна. Магадгүй хуурай сүүг эх орондоо хийх гэж байгаа ч юм билүү. Хуурай сүүний технологийг монголчууд анх гаргасан гэдэг яриа ч бий. Тэр үед цэрэг дайн, аян замд авч явахын тулд сүүгээ хатааж нөөцөлдөг байсан гэж сонсч байлаа. Харин өнөөдөр манай үйлдвэрүүд тухайлбал, “Монфрэш сүү” компани хуурай сүү үйлдвэрлэж байна уу?

-Манай фермерүүд томорч, үйлдвэрүүд хөгжиж байж манай улсад хуурай сүү үйлдвэрлэдэг болно. Бидний төвшин хараахан энд  хүрээгүй байгаа. Саалтуур, аппарат гээд бүх шат дамжлага гар ажиллагаагүй болох ёстой. Тэгээд эрүүл ахуйн горимоо чанд мөрдөж, гаргасан дүрэм журмаа ягштал биелүүлдэг байх, малын өвчингүй, үхэр тугал цоо эрүүл байх гээд бүхий л зүйлийг хамарч байж цэвэр хуурай сүү үйлдвэрлэнэ. Энэ бол дараагийн шатны асуудал. Хэрэв бид өнөөдөр хуурай сүү үйлдвэрлэвэл эрүүл ахуйн чанар, стандартыг бүрэн хангаж хараахан чадахгүй. Манай компани хуурай сүү үйлдвэрлэх туршилтыг ч хийсэн. Гэтэл нийт фермийн дунд сайн сүү үйлдвэрлэдэг масс маань санасан хэмжээнд хүрээгүй. Хуурай сүү маш их эрчим хүч зарцуулдаг. Ийм учраас хуурай сүү үйлдвэрлэхэд өндөр технологи шаардлагатай. Энэ нь манай нөхцөлд эдийн засгийн үр ашиггүй гэдэг тооцооллыг бид гаргасан.   

-Тийм үү, тэгвэл манай нөхцөлд хуурай сүү үйлдвэрлээд ямар ч ашиггүй гэсэн үг үү?   

-Импортлоод ч ашиггүй. Яагаад ч юм, манай иргэд хуурай сүүнд ам муутай байдаг. Өнөөдөр долларын ханш өндөр, нэг ам.доллар 2500 төгрөгт хүрчихсэн байгаа. Тэгэхээр ийм өндөр ханшаар хуурай сүү худалдаж аваад шингэлж бүтээгдэхүүн хийхээр ашиггүй. Тэгээд ч валютын ханш бараг 40  хувиар өсчихсөн байхад хуурай сүү худалдаж авах үндэсний үйлдвэр ховор шүү дээ. Харин үүнийхээ оронд малчдаас сүү авч байгаа. Энэ нь ч эдийн засагт эерэг хөшүүрэг болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, уг нь хуурай сүүг ад үзэх шаардлагагүй л дээ. Яагаад гэвэл, шингэн сүү байхгүй үед хуурай сүүг хэрэглэх л болно. Шингэн болон хуурай сүү хоёр хоорондоо ялгаатай гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ үндсэн бүрэлдэхүүн хэсэг дэх биологийн идэвхт бодис буюу хүний биед хэрэгтэй бактери, эсүүдийг хуурай сүү ч агуулж л байдаг. Шингэн сүүнд 200 гаруй нэр төрлийн ашигтай бактери агуулж байдаг бол хуурай сүүнд 10 гаруй нь л байдаг юм. Гол ялгаа нь энэ. Гэхдээ үндсэн бүрэлдэхүүн хэсэгт агуулагддаг кальци, уураг нь хуурай сүүнд ч байж л байгаа. Шингэн сүүг хэрэглэхэд үүсдэг нөгөө нэг давуу тал нь хор тайлах, кальци нь хүний биед хамгийн сайн шингэдэг зэргээр бүх үйлчилгээгээ 100 хувь үзүүлж чаддаг.

-Ингэхэд тетрапак технологи савалгаанаасаа ямар ялгаатай юм бол. Ойролцоо сонсогддог болохоор хүмүүс их андуурдаг?   

-UHD технологиор хэт өндөр температурт буюу 137 градуст сүүг буцалгаад маш богино хугацаагаар буюу гуравхан секунд болгоод авч ариутгадаг. Энэ технологийг Европын орнуудад маш өргөн ашигладаг. Ийм технологоор боловсруулсан сүүг л  сургуулийн үдийн цайнд хэрэглэх заалттай байдаг юм. Учир нь энэ технологиор сүүг боловсруулах явцад шүлхий, бруцеллёзын нян, бактери бүрэн устдаг. Бид сүү нийлүүлэх ийм тогтолцоог нэвтрүүлсэнээр халдвартай сүү хүлээж авахгүй болж байгаа. Иж бүрэн лабораторитой учраас нийлүүлж буй сүүг шалгадаг. Зундаа Монголд нийт сүүний 80 хувь нь гардаг. Үүнийгээ ашиглахдаа манайхан дандаа буруу тээвэрлэж, вагоноор зөөвөрлөдөг. Үүн дээр нэмээд мал эмнэлэг хувьчлагдсанаас хойш чанартай эм тарианы асуудал хөндөгддөг болсон. Мөн малдаа вакцин тариулснаас хойш 14 хоногийн дотор сүүгээ нийлүүлэхгүй байх ёстой. Энэхүү эрүүл ахуйн горим зарим малчны хотонд зөрчигдөж байна. Зарим нь зөвхөн мөнгө олохын төлөө л явж байгаа нь үнэн учраас малчид үйлдвэрт сүүгээ нийлүүдэг болж хэвших хэрэгтэй. Мөн төмөр зам, мэргэжлийн хяналт гээд бүхий л байгууллага хамтраад гаргасан дүрэм журмаа биелүүлдэг баймаар байна. Магадгүй өнөөдөр гар дээрээс зарж байгаа шингэн сүүг аваад уусан хүн шүлхий тусахгүй гэх баталгаа байхгүй. Шүлхий малаас хүнд, хүнээс малд, тэр байтугай удам дамждаг аюултай өвчин. Тийм учраас европт шүлхий туссан малыг шууд устгалд оруулдаг. Гэтэл манайд энэ асуудал их эрсдэлтэй төвшинд байна. Улмаар хүнсний аюулгүй байдалд заналхийлж байгаа. Тийм учраас малчид маань үнээгээ саахдаа гараа сайн угааж хэвшихээс эхлээд сүүгээ зөвхөн үйлдвэрт нийлүүлдэг болох хэрэгтэй байгаа юм.

-Тетрапак технологиор сүүг хэт өндөр температурт халааж хөргөөд савладаг юм байна. Гэхдээ уламжлалт ойлголтоор бол ахуйн нөхцөлд буюу гэрт сүүг удаан буцалгадаггүй шүү дээ. Нэг удаа л дөвийлгөөд авахад болно. Удаан буцалгавал кальци нь байхгүй болчихно гээд байдаг?

-Сүүг ахуйн нөхцөлд хөөрүүлэх нь өөр ойлголт. Сүү 190 градуст жаахан буцалдаг. Гэтэл бруцеллёзын бактери буцалгаснаас хойш таван минут болж байж үхдэг.  Үүний  дараа л хүн хэрэглэж   болно.  Харин   бидний нэвтрүүлсэн UHD технологийн 137 градуст ариутгасан сүүнд ямар ч эмгэгтөрөгчгүй байдаг учраас бид 100 хувийн баталгаа өгч байгаа. Сүүг үйлдвэрлэлийн аргаар бэлдэнэ гэдэг ойлголт ахуйн нөхцөлөөс арай өөр байгаа биз. Тиймээс манай иргэд гар дээрээс задгай сүү худалдаж авахгүй байх хэрэгтэй. Ахуйн нөхцөлд уламжлалт арга технологийг үгүйсгэх аргагүй. Сүүг хэт буцалгавал кальци, сүүний уураг нь алга болно гэж хөгшчүүл ярьдаг. Бидний ярьдагаар бол биологийн идэвхт бодис нь байхгүй болохоос л сэргийлээд байна аа даа. Тиймээс UHD технологийн 137 градуст гуравхан секунд болгодог гэдгийг л ойлгох ёстой. Энэ нь дэлхийд шалгарсан технологи. Ингэж маш хурдтайгаар ариутгаснаар сүүн дэх ашигтай биологийн идэвхт бодисуудыг авч үлдэж чадаж байгаа юм. Энэ технологийн давуу тал ерөөсөө л энэ. Дээрээс нь бактеригүй болсон сүү удаан хадгалагдана. Мөн манай тетрапак савалгаа долоон давхар байдаг. Энэ савалгааны онцлог нь гаднах температурыг харьцангуй бага мэдэрнэ. Харин сүүний шимт чанарыг хадгалж чаддаг дэлхийн шилдэг технологи нь тетрапак юм. Өнөөдөр ч нам температуртай бусад компанийн үйлдвэрлэдэг сүү зөвхөн цаасан савлагаатай л байгаа. Тиймээс үүнийг манай компанийн улсдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт гэж би хувьдаа боддог.

-Сүү, ундаа, бяслаг гээд ер нь танай компани хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна вэ?

-Сүүн төрлийн 20 орчим бүтээгдэхүүн, шүүсэн төрлийн 30 орчим бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийтдээ 50 орчим төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж байгаа. Сүү нийлүүлэх тогтолцоог бий болгосноор манай компани бүх бүтээгдэхүүнээ шингэн сүүгээр үйлдвэрлээд зогсохгүй анхны экспортын бүтээгдэхүүнийхээ дээж буюу 500 гаруй кг бяслагийг Япон руу гаргасан. Одоо туршилтын шатандаа явж байна. Өөрөөр хэлбэл, бид дотооддоо үйлдвэрлэдэггүй буюу импортыг орлох бүтээгдэхүүнийг өөрсдөө бий болгох зорилгыг тавьж ажиллаж байгаа. Ингэж дотоодын нөөцөө ашиглах бүрэн боломжтой. Бидэнд бүх зүйл байна. Сүү бий. Ус бий. Тэр бүгдээ бид амжилттай ашиглах ёстой. Гэтэл бид гадаадаас 17 тэрбум төгрөгийн үнэ бүхий 900 тонн бяслаг оруулж ирээд хэрэглэдэг. Харин бид үүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол энэ чинь импортыг орлох бүтээгдэхүүн мөн биз дээ.

-Таны яриа үнэхээр сонирхолтой байна. Эцэст нь Монголын бизнесийн орчин ч бас үнэхээр гайхалтай юм даа гэж өөрийн эрхгүй дуу алдмаар юм. Бяслаг экспортлох туршилтыг танай компани хийж байгаа нь Монгол Улсын нэг иргэний хувьд надад маш их таалагдаж байна. Гэхдээ ямар ч бодлого зохицуулалтгүй замаар ямар зоригтой явдаг юм бэ. Өнөөдөр манайд цөөнгүй сүүний үйлдвэр бий. Дээрээс нь гар дээрээс худалдаалж байгаа задгай сүүнүүд ч байна. Гэтэл дэлгүүрийн лангуун дээр импортын сүү байж л байдаг. Ер нь манай улсын сүүний зах зээлийн хэдэн хувийг импортын сүү эзэлдэг юм бол. Сүүний асуудлаа бүрэн шийдэж чадаагүй улсад экспортын бяслагийг зөвхөн бизнесмэн хүн л ярьж чадах юм даа. Үнэхээр гайхалтай?

-1990-ээд оноос үйлдвэрүүд зогсч, манай улс үйлдвэрлэгч компанигүй болсон шүү дээ. Энэ үед иргэдийн ярьдагаар шар сүү буюу ОХУ-аас импортолдог сүү дэлгүүрийн лангуугаар дүүрэн байлаа. Тэгээд 1997 оноос хойш л үндэсний үйлдвэрүүд хөгжиж, “Монфрэш сүү”, “Сүү” зэрэг компаниуд ашиглалтад ороод одоо бол импортын сүү манай зах зээлийн 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Бусад буюу 90 хувийг дотоодын үйлдвэрлэгч нар эзэлж байна. Гэхдээ энэ дунд байгаа задгай сүү худалдаалагч нарыг болиулах хэрэгтэй. Ер нь хүнсний аюулгүй байдалд харанга дэлдсэн ийм үзэгдэл UHD технологи хөгжсөн орчин үед байх нь зөв биш шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ
Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой
Таван шар мэнгэтэй шар бич өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Гадаад харилцаа
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Ярилцлага
ХУРААХ
Анагаахаар овоглосон хүн бүрийн...
ТАВИЛАН - Онгоцны ослоос амьд...

Ж.Тэмүүлэл: Бид олон зүйлээр анхдагч болсон үндэсний компани

Ганчимэг 2017-07-06

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ
Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой
Таван шар мэнгэтэй шар бич өдөр
Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

4 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

4 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

4 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

5 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

7 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

7 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

7 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

7 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах