• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна

2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардуулсан билээ. Тухайн үед 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртсэн анхны залуу бөх нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байсан гэдэг. Түүнээс хойш олон олон барилдаанаар монголчуудаа баярлуулсаар ирсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сарын барилдаанд түүнийг давахад япончууд “Монгол руугаа зайл” хэмээн хашгирч дургүйцлээ илэрхийлсэн нь тухайн үедээ л шуугиан тарьж байсан гэдэг. Харин өнгөрөгч тавдугаар сарын башёг тэрбээр 12 даваа гурван унаатайгаар өндөрлүүлсэн билээ. Ингээд түүний “taishu.jp” сайтад нийлэгдсэн ярилцлагыг орчуулан хүргэе.

-Харүбашёгийн дараа  нутаг буцаж, өвдөгөө эмчлүүлсэн гэсэн үү?

-Харүбашёгийн дараа хоёр долоо хоног орчим хугацаагаар Монголдоо очиж эмчилгээ хийлгээд ирсэн. Тэгсний ачаар биеийн байдал дээрдэж байна. Хоолны дэглэм барьж, хөнгөн дасгал хийж байгаа. Одоогоор 11 кг орчим  жин хаясан.  Харүбашёгийн дараа алхаж ч чадахгүй байсан учраас өвдгөндөө  хэт ачаалал авахгүйн тулд жин хасах зорилго тавьсан байгаа.

-Өмнөх башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Готошёогикүтэй барилдаж давсан. Тэр үед үзэгчид янз бүрийн үгээр доромжлон хашгирч байлаа. Гэтэл та башёгийн сүүлийн өдөр хоёр дараалж унасан байдаг. Тухайн үед гэмтлийн талаар нэг ч удаа  дурсаагүй шүү дээ?

-Би одоо юу ч ярьсан бай шалтаг төдий болох учраас тэр талаар ярьмааргүй байна. Өөрөө л муу барилдсан учраас тэр талаар ярих шаардлагагүй байх. Одоо ярих зүйл гэвэл өмнөхөөсөө сургамж авч, цаашид илүү хичээх юм. 2015 оны зуны башёд сэкивакэ цолтойгоор анх удаагаа түрүүлж, ёкозүна болсон. Түүнээс хойш дээд зиндаанд барилдаж байгаад 2016 оны  нацүбашёд хоёр удаа даваад 13 дараалж унасан. Тэр үед яаж ч хичээгээд сайн барилдаж чадаагүй юм. Тиймээс энэ удаа янз бүрээр хэлүүлсэн ч гэсэн аль болох олон унахгүйг л хичээсэн.

-Башёгийн сүүлийн өдөр дэвжээнд байхад чинь  “Монгол руугаа зайл”  гэх зэргээр үзэгчид хашгирч байсан. Та түүнийг сонссон уу?

-Башё дууссаны дараа хэвлэл мэдээллээс л сонссон. Тэр талаар заавал ярих хэрэгтэй гэж үү. /хэсэг чимээгүй болов/. Ний нуугүй хэлэхэд, сонссон.

-Дэвжээнд барилдах танд амаргүй байсан байх. Үүнээс гадна, бие махбодио ч бүрэн бэлтгэж чадаагүй байсан уу?

-13 дахь өдрийн барилдаанд /какарютай/ хуучин гэмтлээ сэдрээсэн нь миний хариуцлагагүйнх. Ийм зүйлийг хүмүүсийн өмнө ярих шаардлагагүй гэж бодсон. Тэгээд л одооноос бие махбодьдоо анхаарч байгаа хэрэг.

-Тийм байх нь ээ. Таны энэ шийдвэрт яг юу нөлөөлсөн юм бэ?

-Озэки болсноос хойшхи  хоёр дахь башёд /2015 оны намар/  Кисэносатотай барилдах үедээ баруун хөлнийхөө өвдгөө гэмтээсэн. Тэр л нөлөөлсөн хэрэг.  Бэртэл авах хүртлээ “яаж ч барилдсан ялах” юм шиг сэтгэж явлаа.  Бие бялдар, дасгал сургуулилтдаа эрдэж, зоригтой барилддаг байсан  юм.  Харин тэр барилдааны дараа “за болохгүй болж байгаа юм байна шүү” гэсэн анхны мессежээ авсан.  Гэмтэл, бас өөрийн сүмо дахь үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй бол болохгүй нь гэж бодсон хэрэг. 

-Цол нэмэх үедээ, нэрээ “Тэрүнофүжи” болгож өөрчилсөн байх аа?

-Шёовагийн ёкозүна “Тэрүкүни” болон багшийн “Асафүжи”-гийн нийлбэр. Үүний ачаар л дараа жилийнх нь харүбашёд сүмо бөхийн хамгийн дээд зиндаанд орж барилдаж чадсан гэж боддог шүү.  Тэр жил анхныхаа башёд /нэгдүгээр сар/ анхны барилдаанаа ахлах сургуульд манай доод анги байсан Ичиноёотай хийж билээ. Ичиножёо  нацүбашёд /тавдугаар сар/  сайн барилдаж, намрын башёд /есдүгээр сар/ зиндаа өгсөн гарч ирсэн. Дараа нь Эндо. Ичиножёогоос нэг башёгийн сүүлд гарч ирээд л ижил зиндаанд барилдаж эхэлсэн. Сүмо бөхтэй холбоотой бүхий л мэдээлэл зөвхөн тэдний тухай байв уу гэмээр л гайхалтай байсан.

-Танд гомдолтой байсан уу?

-Тийм зүйл огтхон ч  бодоогүй. Хөөрхөн дүү минь юм чинь /инээв/. Гэхдээ Ичиножёо /1993/, Эндо /1990/ нарыг сүмогийн дэвжээнд хүч түрж гарч ирсэнээс хойш тэднийг хүчтэй сүмочид гэж харах болсон.  Дараа нь Такаясү бас гарч ирсэн. 1991 онд төрсөн Такаясү жьюрёо зиндаанд гарч ирсэнээс хойш бид хамтдаа бэлтгэл сургуулилт хийх болсон юм.  Нарүто дэвжээ чанга дэгтэй, хүнд бэлтгэн сургуулилттай  гэдгээрээ танигддаг. Тийм ч учраас Харүбашёд 12 даваад озэки цол авах болзолоо хангасан байх. 1990-ээд оноос хойш төрсөн хэн ингэж зиндаа өгсөж байсан юм бэ.

-Тийм үү. Та ч гэсэн тогтмол сургуулилт хийсний дүнд 2015 оны харүбашёд шинээр гурван зиндаа өгссөн. Тэр башёд эхний өдрөөс нь эхлэн долоо дараалан давсан байдаг?

-Аминишики озэки ч гэсэн долоо дараалан түрүүлж байсан шүү дээ.  Сайн, муу янз бүрийн л зөвлөгөө авч байлаа. Тухайн үед тэр эрчээрээ хамтдаа ялаад байвал болохоор юм шиг санагдаж байв. Гэтэл найм дахь өдрийн барилдаанд Аминишики озэки Кафүсэкид, харин би Кисэносатод ялагдсан. Маргааш өглөө нь сургуулилт хийж байхдаа  “Аминишики озэки ялагдчихаар нь  би ч гэсэн ялагдсан” гээд тоглоом шоглоом болгон ярьж билээ. Гэтэл 10 дахь өдрийн барилдаанд Аминишики баруун өвдгөө гэмтээж, тэр даруйдаа эмнэлэгт хүргэгдэж, маргаашнаас нь башёг өнжсөн дөө. Тэр үед Аминишикигийн төлөө яасан ч ялагдахгүй юм шүү гэж бодсон. Тэр эрчээрээ барилдаад 13 дахь өдрийн барилдаанд Хакүхо аваргыг анх удаа давсан.  Энэ башёд 13 давсан маань Аминишикигаас урам зориг авсны ач юм болов уу гэж боддог.

-Тэгээд дараагийнх нь башёд 12 даваа гурван унаатайгаар анхныхаа ялалтыг аваад, озэки болсон биз дээ?

-Дэвжээний багш, хамт суралцдаг нөхөд минь бэлтгэл сургуулилт сайн хийлгэснийх байх аа. Ичиножёо, Эндо хоёрын сүүдэрт сайн нуугдсан нь ч болсон юм уу /инээв/.  Ямар ч гэсэн тэр башён дараа “Озэки болно” гэсэн зорилго тавьж байсан ч,  дэвшсэн зиндаандаа Гойэдод ялагдсан нь хамгийн харамсалтай барилдаан байсан. Одоо ч мартагддаггүй юм.

-Энэ зуны башёд таныг ямар барилдаан үзүүлэхийг үзэгчид хүлээж байгаа байх?

-Гэмтлээс хойш тогтмол амжилт гаргаж чадахгүй байгаа. Юун түрүүнд амжилт гаргахыг л хүсч байна. Саяхан сүмо барилдсан чинь үнэхээр хөгжилтэй байсан шүү. Өмнө нь ингэж ер бодож байсангүй. Магадгүй ойрд барилдаагүй учраас тэр байх. Намайг озэки болоход хэвлэл мэдээлэлийнхэн гээд  маш олон хүмүүс дэмжиж байсан. Гэмтэл авсны дараа эргэн тойрны хүмүүс.... Намайг энэ үед ч гэсэн дэмжиж байсан хүмүүсээ би хэзээ ч мартахгүй, үргэлж санаж явах болно. Тэдгээр хүмүүсийнхээ төлөө илүү сайн хичээж барилдах болно. Өөрийгөө хэр хол явахыг харахыг хүсч байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
Хөххотын Гран прид манай 25 жүдоч...
Ши Жинпин Хонконгод анх удаагаа...

Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна

Даваахүү 2017-06-30

Сэдвүүд : #Ярилцлага   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзыг хожиж, хасагдах шатанд шалгарлаа
Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно
Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

3 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

3 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

3 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

3 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

4 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

4 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

4 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

21 цагийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах