• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сурталчилгаатай холбоотой заалт хэрэгжихгүй юм уу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх сарын 26-нд болно. УИХ-д суудал бүхий гурван нам тодруулбал, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвшсэн. Харин гурав дахь хүчин болох МАХН-аас  намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлсэн  авч СЕХ ял шийтгэлийнх нь хугацаа дуусаагүй тул нэр дэвших боломжгүй гэх хариуг өгснөөр хэсэгтээ л дуулиан шуугиан боллоо.
 
Тусгаар тогтнолын ордоноос эхэлсэн МАХН-ын шүгэлтэй жагсаал төрийн байгууллагын албан өрөөнд дайрч орох гэсэн тэмцэл болон хувирсан нь саяхных. Гэвч үнэн хэзээд ялдаг хойно МАХН-ынхан бууж өгч улмаар С.Ганбаатар гэгчид намынхаа нэрийг түрээслүүлсэн билээ. Гурван намын нэр дэвшигч эцэслэн шийдэгдэж, үнэмлэх авах эрх нь бүрдчихсэн. Тэдгээрийн үнэмлэхийг энэ сарын 24-нд СЕХ албан ёсоор олгохоо мэдэгдсэн билээ.
 
СЕХ бүртгэж, үнэмлэх олголоо гээд асуудал дуусахгүй. Нэр дэвшигч өөрийн сурталчилгааг, мөрийн хөтөлбөрөө албан ёсоор танилцуулах хугацаа ирэх зургадугаар сарын 05-наас эхлэх учиртай. Харамсалтай нь нэр дэвшигчид болон түүний ар талд ажиллаж байгаа нөхдүүд мөлхөө сурталчилгаагаа хэдийнэ хийгээд эхэлчихжээ.
 
Хаана л  олныг хамарсан уралдаан тэмцээн болно тэнд оччихсон нэр зүсийг нь ой санамжаасаа арчиж орхисон эртний анд нөхөр, танил талаа  гэнэт олж харсан дүр эсгэцгээж тэвэрч үнсэн сүйд болцгоох юм.  Бас телевизүүд тухайн нэр дэвшигчийн  хэдэн жилийн өмнө орж байсан нэвтрүүлгийг амралтын өдрүүдээр цацаж, тал алдахгүйг хичээж байгаа нь хэнд ч илхэн байна. Зарим нь бүтэн өдөржин шахуу телевизийн эфирээр нэвтрүүлэг хөтлөн өөрийгөө сурталчилж, тун гэмгүй аргаар хууль зөрчсөн нь худлаа биш. Ээжийгээ, эхнэрийгээ нэвтрүүлэгт оруулж, дунд нь өөрийгөө хавчуулахаа ч мартахгүй байгаа юм.
 
Р.Бурмаа нарын гишүүдийн боловсруулж батлуулсан хууль хэчнээн олон цоорхойтой байсныг энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн ил далд сурталчилгаа хангалттай харуулж байна. Сонин, телевизийн өргөн нэвтрүүлгийн цаг хугацаа, хэвлэлтэд анхаарснаас биш сошиал орчин, цаашлаад цахим сайтуудыг үл тоосон хуулийн цоорхойг зарим нэр дэвшигч тун ч овжин ашиглаж байгаа юм. Тухайн нэр дэвшигчийн пиарыг хийхээр гэрээ байгуулсан  сайтууд сошиал ертөнцийн хууль эрх зүйн орчин сул байгааг далимдуулан боломжит бүхий л хувилбаруудыг ашиглан нэр дэвшигчээ сурталчлах ажилдаа орцгоожээ. Үзэл бодлоо илэрхийлсэн нэрийн дор илтэд сурталчилгаа хийж байгаа.
...Сонгуулийн тухай хуулийн 68.2-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заачихсан. Гэтэл эдгээр нөхдүүд намын Бага хурлын босго давсныгаа нэр дэвших эрх хэмээн ойлгосон бололтой. Түүнчлэн дээр дурдсанчлан цахим ертөнцийг ашиглах тухайд ч Сонгуулийн тухай  хуульд   “70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах хориотой” гэж  хэнд ч ойлгогдохоор заачихсан юм билээ...
Эгэл иргэдийн үгийг дамжуулж байгаа нэрээр нэр дэвшигчийг магтан дуулах болжээ. Хамгийн сонирхолтой нь үүнийг зогсоох талаар хэн ч хуруугаа хөдөлгөхгүй байна. Нэр дэвшигчдийг дэмжигчдийн хуудас хэдэн арваар нь нээчихээд өрсөлдөгчөө намнах ажлаа улайран хийцгээж байх юм. Өмнө нь хэзээ ч ил гаргаж байгаагүй зургийн  цомгоо дэлгэн залуу халуун насны зургаа тавьж,  гэр бүлээ танилцуулан, энд тэнд амарч, салхилж яваа зургаа оруулан  гэр бүлсэг хүн болж жүжиглэх нь ичгэвтэр. Үүний нөгөө талд дэмжигч клубын нөхдүүд өрсөлдөгч нараа газар доогуур ортол нь элдвээр доромжилж, цусгүйгээр алалцаж эхэллээ.
 
Тухайлбал, МАН-аас нэр дэвшиж буй М.Энхболдын талаар  “М.Энхболдын хувьд өнгөрсөн сонгуулиар намаа ялалтад хүргэсэн гавьяатай хүн. Намаа ялалтад хүргэхэд түүний нөлөө их ч  улстөрчийн хувьд нэр цэвэр эсэх нь  эргэлзээтэй. М.Энхболд Нийслэлийн засаг даргаар 1999– 2005 онд, Монгол Улсын Ерөнхий сайдаар 2006-2007 онд, 2005- 2007 онд МАХН-ын дарга, 2008 онд Шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг Нийслэлийн засаг дарга байхдаа  олж авсан  газрын наймааны “автор”  өнөөдрийг хүртэл дагаж явдаг. Нийслэлийн Засаг даргаар Миеэгомбын Энхболд ажиллаж байх үед хотын төвийн ашигтай байршилтай газрууд эзэнтэй болж, тэр хэрээр газрын наймаа өргөжсөн. М.Энхболд бол төрөөс төрсөн тэрбумтан” гэх мэтээр түүнийг онцолсон сөрөг сурталчилгаа цахим орчинд тун хурдацтай хийгдэж байх аж.
 
Х.Баттулгын тухайд гэвэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэлгүй, удтал  шийрэгнэсэн УИХ-ын гишүүн асан, Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон.  Зураач, тамирчин, наймаачин хийж явсан Женко Х.Баттулга 1990 оны зах зээлийн давалгаанаас хамгийн их хожсон хүн гэж үргэлжлүүлэх жишээний.  Харин “Фэнг Шүй”, “босоо” гэх тодотголтой С.Ганбаатарын тухайд тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээс “Надад нэг төлөвлөгөө байна” лекцээрээ  улс төрд орон зайгаа хадгалах хүсэлтэй  байгаагаа илэрхийлсэн гэж хэлж болно. Ер нь түүний мөнгө төлж ажиллуулдаг дэмжигчдийн хуудас маш сайн ажиллаж буй юм билээ. Монгол босно гэх мэтээр мөрийн хөтөлбөрийг нь тавихаас л наагуур илт сурталчилгаа хийгээд эхэлчихсэн.
 
С.Ганбаатарыг онцолсон сөрөг сурталчилгаа мөн л боловсролгүй, популист, нам дамжсан худалч, хийрхэгч гэх мэтээр үргэлжилж байх аж. Мөн 2013 онд “PLAYBOY” сэтгүүлд өгсөн “Би 30 хүртлээ дандаа секс боддог” гэх ярилцлагыг нь  саяхан дахин нийтэлсэн нь түүнийг харлуулах гэсэн мессеж үү, эсвэл магтах гэсэн оролдлого уу гэдгийг ялгаж салгахад бэрх. Уншигч авхай та телевизийн мэдээ, цаашлаад твиттер хуудас, иргэдийн фэйсбүүк, цахим сайтуудын мэдээллийг тун гярхай ажиглаарай. 2016 оны өмнөх сонгуулийн дүр төрхийг сануулж буй юм шиг боловч Ерөнхийлөгчийн сонгуульд боловсролтой хүнийг дэвшүүлэх тухай далд утгатай сурталчилгаа саяхнаас телевиз болгоны оргил цагаар үзэгчдэд хүрч эхэлсэн байна.
 
Нэр дэвшигчийн боловсролтой боловсролгүйн тухай нийтлэл юм шиг боловч шууд утгаараа гүтгэсэн, доромжилсон мэдээллийг ч тэд хийцгээж эхэллээ. Гүйж харайснаа ил тод зарлаж, телевизийн камер хүртэл дуудчихаад сэлфи хийж байгаа нь шууд утгаараа сурталчилгаа гэдгийг бид ялгаад байх юм. Гэтэл үүнд хяналт тавих учиртай Харилцаа холбооны зохицуулах газар, СЕХ олж харахгүй баймааргүй. Сонгуулийн тухай хуулийн 68.2-т “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 20 хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана” гэж заачихсан. Гэтэл эдгээр нөхдүүд намын Бага хурлын босго давсныгаа нэр дэвших эрх хэмээн ойлгосон бололтой.
 
Түүнчлэн дээр дурдсанчлан цахим ертөнцийг ашиглах тухайд ч Сонгуулийн тухай  хуульд   “70.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах хориотой” гэж  хэнд ч ойлгогдохоор заачихсан юм билээ. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг нэр дэвшигчид болон түүний багийнхнаас шаардвал яадаг юм бэ. Бид чинь хуультай, журамтай улс байл­тай. Эсвэл Сонгуулийн хууль үйлчлэхээ больсон гээд ил тод зарлачихвал яадаг юм бэ.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Сурвалжлага
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
М.Даваажаргал, Д.Бямбадорж нар...
Монгол төгрөгөө хайрлахсан

Сурталчилгаатай холбоотой заалт хэрэгжихгүй юм уу

Чулуунцэцэг 2017-05-22

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

7 цагийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

7 цагийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

7 цагийн өмнө өмнө

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно

7 цагийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

7 цагийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

7 цагийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

8 цагийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

8 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

8 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

1 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

1 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

1 өдрийн өмнө өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

1 өдрийн өмнө өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

1 өдрийн өмнө өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

2 өдрийн өмнө өмнө

Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

МАОЭНХ болон БНСУ-ын хөрөнгө оруулалттай МУНТУСА ХХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2 өдрийн өмнө өмнө

Шүүхийн шийдвэрийнхэн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг төлүүл

2 өдрийн өмнө өмнө

Монголын охид Грекийг хожиж, олимпиадад 7-р байр эзэллээ

2 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Уулаараа ялимгүй хур тунадас орно

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

САНАЛ БОЛГОХ
2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-23 өмнө

О.Цогтгэрэл: “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна.

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-23 өмнө

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-23 өмнө

2026.09.22: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-23 өмнө

Засгийн газар "Гэрт ойрхон эмч, ойрхон эм" бодлого хэрэгжүүлнэ

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-23 өмнө

Зөвшөөрөл авахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах