• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Дунд хуруу”-тай мэтгэлцээн

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Энэ удаагийн УИХ ард түмний саналд үндэслэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж ярилцаж байгаа. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч туссан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал энэ удаад яригдсан юм биш. Дөрвөн ч удаа УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг өөрчлөхөөр санал өргөн барьсан. Түүнчлэн, Засгийн газар эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар орон даяар судалгаа явуулсан. Улс төрийн намын оролцоогүйгээр зохион байгуулсан энэ арга хэмжээнд түүврийн аргаар сонгогдсон иргэдийн төлөөллүүд хэлэцүүлэг өрнүүлж, байр сууриа илэрхийлэн, санал асуулгад хамрагдсан.

УИХ-ын даргын захирамжаар 26 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. 2013 оноос хойш улс орны улс төр нийгмийн амьдралд тулгамдаж буй олон асуудлаар бид зөвшилцөл хийсэн. Энэ удаад ч улс төрийн намуудтайгаа зөвшилцлийн ширээний ард сууж байна” гэв. Хэлэлцүүлэгт МНН-ын дарга О.Бум-Ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, МСДН-ын дарга А.Ганбаатар, дэд дарга Д.Энхзаяа, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай, ТТЭНН-ын дарга Г.Уянга, Эх орончдын намын дарга Д.Ганбат нарын парламентад суудалгүй намын дарга нар болон парламентад суудалтай намын нөлөө бүхий улстөрчид оролцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан түүврийн санал асуулга, мөн Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгээс гарсан үр дүн, УИХ-д хүргүүлсэн зөвлөмжийн талаар ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан тайлбар өглөө. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтэц бүрэлдэхүүнийг томилох асуудлыг шийдэх, УИХ-ын 76 гишүүний 19 буюу 4-ний 1 нь Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал тавьбал огцруулах, УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүдийн 3/2 нь үзсэн бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргана гэх мэт асуудлыг зөвшилцжээ.

Мөн УИХ-ын анхдугаар чуулган хуралдсанаас 30 хоногийн дотор, эсвэл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсноос 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол УИХ-ыг тараах зарлиг гаргахаас гадна таван яамны нэрийг Үндсэн хуульд тусгах санал олон хүний дэмжлэг авчээ. Засгийн газар нийт 12-13 яамтай байх нь зөв гэж Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар зөвшилцөлд хүрсэн иргэд зөвлөмждөө тусгасан байна. Хэлэлцүүлгийн шатанд нэлээд шүүмжлэл өрнөв.

Мөн парламентад суудалгүй улс төрийн намуудын дарга нар хоорондоо маргалдаж, Төрийн ордонд дунд хуруугаа гаргаж танхайрав. МНН-ын дарга О.Бум-Ялагчтай МСДН-ын дэд дарга Д.Энхзаяа гэх бүсгүй маргалдаж, улмаар Төрийн ордоны танхимд дунд хуруугаа гаргаж танхайрлаа.

Энэ нь өчигдөр цахим ертөнцөд шүүмжлэл дагуулж, улс төрийн соёл, төлөвшил байхгүй энэ мэт хүмүүс Үндсэн хууль өөрчлөх тухай яриад сууж байж болох уу гэх хэлэлцүүлэг ч өрнөөд амжсан юм. Мөн өөрчлөх нь зөв буруу гэсэн маргаан ч гарлаа. Тухайлбал, ММН-ын дарга О.Бум-Ялагч үндэсний зөвшилцөл хууль зөрчиж явагдсан учраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэв. Нөгөөтэйгүүр, эхлээд дордохын долоон заалтаа өөрчилчихөөд дараа нь өөрчлөлт ярих ёстой. Нийгэм эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг Үндсэн хуулиа өөрчлөөгүйгээс болсон гэж би итгэхгүй байна хэмээлээ. Хэлэлцүүлгийн үеэр намуудын дарга нар байр сууриа илэрхийллээ.

Д.Хаянхярваа: Аль нэг намын эрх ашигт захирагдахгүй

/УИХ дахь, МАН-ын бүлгийн дарга/

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль нэг улс төрийн нам, хэн нэг албан тушаалтны эрх ашигт захируулж хийх ёсгүй. Энэ асуудалд ихээхэн ултай суурьтай хандаж, олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, гарсан санал бодлыг анхаарч судлах болно.

Б.Цогтгэрэл: Засч залруулах зүйл байгаа

/МҮАН-ын дарга/

-Нэг нам УИХ-д 65 суудал авсан энэ үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь түүхэн боломж. Энэ бол эрх баригч намын боломжоо ашиглаж хийх ёстой том ажил. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Олон жил ярьсан ч өнөөдөр боломж гарч ирэв үү гэж харж байгаа. Засч залруулах зүйл байгаа. Давхар дээлний асуудлыг ярих ёстой. Энд эрх баригч нам анхаарах байх.

Л.Гүндалай: Таван яамыг нэрлэх нь зөв

/Ард түмнээ хайрлая намын дарга/

-Тодорхой сэдвийн хүрээнд өөрчлөлт хийнэ гэвэл дэмжинэ. Таван яамыг Үндсэн хуульдаа тусгаж нэрлэх нь зөв гэж бодож байгаа.  Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байх нь хэр оновчтой вэ. Үүнийг дахин ярилцаж, анхааралдаа авах хэрэгтэй. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд мэргэжлийн хүнийг сайдаар томилдог болох хэрэгтэй. Манай нам зарчмын зургаан сэдвийг дэмжиж байна. Уг нь ийм асуудлыг санал асуулгаар шийдэж болохгүй л дээ. Удирдаж байгаа бол удирдсан шиг удирдаад, шийдээд явах ёстой юм.

Г.Уянга: Өөрчлөхийг дэмжихгүй

/ТТЭНН-ын дарга/

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран хийж болохгүй. Ард нийтийн санал асуулга явуулахыг ч дэмжихгүй байгаа. Үнэхээр өөрчлөхийг хүсч байгаа бол сум дүүрэг, хорооноос Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг сонгох ёстой. 500 гаруй депутат цуглана гэсэн үг. Тэгж байж л өөрчлөх тухай ярьж болох юм. Цаг хугацаа ч байгаа. 2020 он хүртэл Үндсэн хуулийг өөрчлөх бүрэлдэхүүнийг эхлээд сонгох болно.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй
ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Аймгуудын мэдээлэл
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Засгийн газар
  • •Байнгын хороо
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Олимпизм
  • •Намууд
  • •Сонгууль
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Буцалтгүй тусламж буруу гараар...
Трамп ОХУ-д нууц мэдээлэл...

“Дунд хуруу”-тай мэтгэлцээн

2017-05-17

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй
ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
34 минутын өмнө өмнө

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

41 минутын өмнө өмнө

Лос Анжелес Клипперс 13 дахь хожлоо байгуулж өрнөд бүсийг тэргүүлж байна

54 минутын өмнө өмнө

Цагдаагийн ерөнхий газраас С.Ганбаатарт мэдэгдэл хүргэжээ

1 цагийн өмнө өмнө

Шинэ орон сууцны үнэ дунджаар 2.450.855 төгрөг байна

1 цагийн өмнө өмнө

Суурьшил ба хуулбар, “Цаасан хот”-ын нисдэг хуулиуд

1 цагийн өмнө өмнө

Ө.Шижир: УИХ-аас АТГ-ын даргыг томилвол авлигатай тэмцэж чадахгүй

1 цагийн өмнө өмнө

11:00 цагийн мэдээнээс хойш нийтийн байрнаас зургаа нэмэгдлээ

1 цагийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: 7065 хүнд шинжилгээ хийхэд 16 хүнээс халдвар илэрсэн байна

2 цагийн өмнө өмнө

Д.Сумъяабазар байгууллагуудын албан хаагчдыг ПСР шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо

4 цагийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

4 цагийн өмнө өмнө

НӨАТ: Нэг сая төгрөгийн 264 азтан тодорлоо

4 цагийн өмнө өмнө

ШӨХТГ: Төр сугалаа явуулдаг нь бид ч явуулах үндэс гэж тайлбарлаж байна

5 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг өнөөдөр байнгын хороогоор хэлэлцэнэ

5 цагийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй харагчин тахиа өдөр

5 цагийн өмнө өмнө

Өдөртөө 13-15 градус хүйтэн байна

17 цагийн өмнө өмнө

Дайэйшо макүүчи зиндааны анхны түрүүгээ хүртлээ

18 цагийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

18 цагийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

20 цагийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн албан хаагчид үйлчилгээний байгууллагуудтай хамтран халдвараас сэргийлэн ажиллаж байна

20 цагийн өмнө өмнө

Он гарсаар 590 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулав

21 цагийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-24)

23 цагийн өмнө өмнө

Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

23 цагийн өмнө өмнө

Хоёр ч удаа цаг сунгаж Денвер Наггетс баг Финикс Сансыг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын фото

1 өдрийн өмнө өмнө

А.Амбасэлмаа: Баянзүрх дүүргийн нийтийн байрнаас 9 тохиолдол бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй хар бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 7-9 градус хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнөөдрийн шилдэг 10 үзүүлбэр (21-01-23)

САНАЛ БОЛГОХ
2021-01-21 өмнө

Ц.Ганзориг: Ерөнхий сайдын дэргэд хүмүүжсэн залуу насны минь чухал үе байлаа

2021-01-18 өмнө

Ч.Сайханбилэг: “Оюу Толгой” төслийн ЗГ-ын ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, эрхэм дүү Б.Солонгод эргэцүүлэн дайх үгс

18 цагийн өмнө өмнө

УБ хотоос аймагтаа очсон иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа буюу 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд буцаж гарах боломжгүй

4 цагийн өмнө өмнө

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЭХЭЛЛЭЭ

2021-01-21 өмнө

Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн зохион байгуулсан мэт мэдэгдэл хийсэнд туйлын харамсалтай байна

2 өдрийн өмнө өмнө

НОК: Дараах салбарт хязгаарлалтын дэглэм үргэлжилнэ

18 цагийн өмнө өмнө

УОК: Халдварын хавьтал болсон хүмүүс байршлаа хэлэхгүй байх, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч байна

2021-01-20 өмнө

Я.Содбаатар: УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь уучлал хүсэж байна

2021-01-18 өмнө

Өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох Ерөнхийлөгчийн төслийг МАН-ын бүлэг дэмжлээ

2021-01-19 өмнө

COVID-19: Шинэ хувилбарын B.1.1.7 вирус судлаачдыг айлгаж байна

2021-01-19 өмнө

МУИС-ИЙН ЗАХИРАЛ, ОЮУТАН ХОЁРЫН МЭДЭГДЭЛ

2021-01-22 өмнө

Ерөнхийлөгчийн “Энтертайнмент” гэв үү?!

2021-01-21 өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө

2021-01-18 өмнө

МОНГОЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТУХАЙ БАРИМТ

2 өдрийн өмнө өмнө

Ж.Чинбүрэн: Надад сайд болох хувийн сонирхол алга

2021-01-18 өмнө

Ц.Ганзориг: Энэ сарын сүүлээр буюу 31 нд БНСУ-аас 2 удаагийн нислэгээр иргэдээ татан авах хуваарийг баталсан

2021-01-20 өмнө

У. Хүрэлсүх: Бүх шатны ажил хариуцсан хүмүүст хариуцлага тооцно

2021-01-21 өмнө

Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүх ерөнхийлөгч болох гэж хариуцлагаас зугтаж байна

2021-01-19 өмнө

Дохагийн тэмцээнээс юу харагдав

2021-01-22 өмнө

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ийн нэг ажилтан, бусад нь өмнө батлагдсан хүмүүсийн ойрын хавьтал болсон хүмүүс байна

2021-01-18 өмнө

Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ

2021-01-20 өмнө

Т.Мөнхсайхан НЭМГ болон Нэгдүгээр төрөхийн даргыг ажлаас чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

2021-01-18 өмнө

Бие даасан хараат бус шүүх засаглал баяртай!

2021-01-19 өмнө

Өрсөлдөөнийг хянадаг Б.Бат-Эрдэнэ тендер зарладаг компанийн ТУЗ-ийн дарга болсон нь ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотоос орох гарах хөдөлгөөнийг хааж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо

2021-01-18 өмнө

Ц.Эрдэнэбаяр: АИ92 бензиний үнийг өсгөхгүй, тодорхой хугацаанд нэг түвшинд барина

2021-01-18 өмнө

А.Амбасэлмаа: "Монос"-ын 25 дугаар эмийн санд батлагдсан тохиолдлоос 4 илэрлээ

2021-01-22 өмнө

Н. Алтанхуяг: Ерөнхий сайд ил хэлж чадахгүй хэцүү байдалд орчихож, бууж өгч байгаад нь харамсаж байна

2021-01-22 өмнө

Кайли Женнер амралтанд авахуулсан бикинитэй зурагаа тавьжээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах