• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрүүгийн хууль алдаатай болсон, болоогүй

О.Баасанхүү: Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учирлаа

/УИХ-ын гишүүн/

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд аюул учирлаа гэж үзэж байна. УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн 19.1 заалтад “Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдалд зэвсэгт халдлага мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл эсвэл бүх насаар нь хорино” гэж заасан.

Энэ нь эх орноосоо урвах гэдэг заалтыг соёлтойгоор байхгүй болгож байна гэв. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байсан. Энэ хоёр заалтыг харьцуулан харвал шал өөр.

Мөн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон хамтран ажилласан гадаадын иргэн байгууллагад шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаатай мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жилээр ял шийтгүүлнэ” гэдэг заалт шинээр батлагдсан нь маш ноцтой. Монгол Улсын төрийн нууцыг задруулсан бол найман жилийн л ял авах юм байна.

Ийм л аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байна. Хувийн сургууль төгссөн Х.Нямбаатар гээд хүүхэд ажлын хэсэг ахалсан нэртэйгээр Эрүүгийн хуульд янз бүрийн заалт оруулж байна. Ерөнхийлөгчийн сонгууль гээд хэрүүл хийж байх хооронд чинь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаа юм биш үү, үүнийг эсэргүүцсэн хүнийг хэн ч биш болгодог, ганцаардуулах гэсэн технологи руу оруулж ирж байна.  Энэ тухай би Тагнуулын ерөнхий газрын даргатай уулзаж, хэлсэн. Үе, үеийн Тагнуулын газрын дарга байсан хүмүүсийг дуудаж уулзаж, долдугаар сарын 1-ээс хууль хэрэгжихээс урьтаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна.

Б.Энхбаяр: Эрүүгийн хуулиас эх орноосоо урвасан зүйл заалтыг хасаагүй

/Хуульзүй дотоод хэргийн дэд сайд/

-Эрүүгийн хууль материаллаг хууль. Ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцох вэ, тэрэнд ямар шийтгэл ногдуулах вэ гэдгийг л зохицуулдаг. Монголын төрөөс гэмт хэрэгтэй тэмцэх бодлогоо Эрүүгийн хуулиар дамжуулан тодорхойлж байгаа. Шинээр батлагдсан Эрүүгийн хууль хоёр гол онцлогтой. Нэгдүгээрт, авлига албан тушаал, эдийн засгийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийн бодлогыг эрс чангалсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэй хайр найргүй тэмцэхээ Засгийн газар, УИХ хэлж өглөө.

Одоо байгаа хуулиар албан тушаалаа урвуулсан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс дээш хохирол шаарддаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянга гэж тооцохоор 12 сая төгрөгөөс дээш хохиролтой гэмт үйлдлийг гэмт хэрэгт тооцдог байсан. Одоо бол татвар төлөгч болон улсын мөнгөнөөс нэг төгрөг хулгайлсан бол гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр болж байгаа.

Мөн шинэ хуулиар хохирлыг заавал барагдуулна. Хоригдох юм чинь хохирлыг барагдуулахгүй байсан ч яадаг юм гэсэн байдлаар ханддагаас маш олон хүний хохирол төлөгддөггүй. Тэгвэл энэ асуудлыг цэгцэлж, хэрвээ хохирлоо төлсөн бол ялыг нь хөнгөлдөг байх заалт оруулсан. О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасчихсан байна гэж ярьсан. Тийм зүйл байхгүй. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн эх орноосоо урвах зүйл ангид дайны байдлын үед дайсны талд элссэн, хамтарч ажилласан, Монгол Улсад тагнуул хийсэн, Монгол Улсын иргэн гадаадын тусгай албанд элссэн, хамтарч ажилласан, улсын нууц задруулсан үйлдлийг бүгдийг нь нэг гэмт хэрэгт багтаан бичсэн байдаг. Өнгөрсөн парламент хууль батлахдаа үүнийг дөрвөн гэмт хэрэг болгосон байдаг.

Нэгдүгээрт, эх орноосоо урвах, хоёрдугаарт, гадаад улсын тагнуулын байгууллага, иргэнтэй хамтарч ажиллах, гуравдугаарт тагнуул хийх, дөрөвдүгээрт, улсын нууц задруулах гэх дөрвөн гэмт хэрэг болгосон. Үүнийг шинэ хуульд огт хөндөөгүй. Гэтэл О.Баасанхүү гишүүн өмнөх парламентын үеийн асуудлыг одоо яриад байгаа юм. Энэ Засгийн газар, Их хуралтай ямар ч хамаагүй. Хоёрдугаарт, О.Баасанхүү гишүүн эх орноосоо урвах үйлдэлд зөвхөн дайны байдалд хамаарч байна. Энхийн цагт дайсны талд орохыг мөн оруул гэж яриад байгаа. Дайсан гэдэг ойлголт зөвхөн дайны үед яригддаг ойлголт. Энхийн цагт аль нэг улстай дайтаагүй үед аль нэг улсыг дайсан гэж зарлаж болохгүй. Эх орноосоо урвахыг гэмт хэрэгт тооцохоо больсон зүйл огт байхгүй. Үнэхээр тэгсэн бол хууль тогтоох байгууллага юу хийж суух билээ. Улсын нүд чих болсон тагнуулын байгууллага ч юу хийж суух билээ. Нийтийн дунд ташаа мэдээлэл түгээж байгаа учраас хэлэхгүй байх арга алга.

Сэтгүүлчийн дүгнэлт

Туршлагагүй “бацаан”-ууд төрийн хуулийг самарч гүйцлээ

УИХ-д Х.Нямбаатар гэдэг ганцхан гишүүн байдаг бололтой. Өөрөөр хэлбэл, хууль шүүхийн салбарын талаар түүнээс илүү мэдлэгтэй улстөрч энэ парламентад байдаггүй аж. Уул нь парламентад сууж буй УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь хуульч, үлдсэн хэсэг нь эдийн засагч мэргэжилтэй.

Бүр хууль шүүхийн байгууллагад өмгөөлөгчөөр, хуульчаар, сайдаар ажиллаж байсан хүмүүс олон байгаа. Хуульзүйн сайдаар ажиллаж байсан, төрийн бүх хуулийг цээжээр мэдэх шахуу туршлагажсан Ц.Нямдорж гишүүнийг нэрлэж болж байна. Насаараа төр түшилцэж, хууль боловсруулах, батлах бүх үйл явцыг “ба, бэ”-гүй судалчихсан Д.Лүндээжанцан, Хуульзүйн сайдаар өдгөө ажиллаж буй С.Бямбацогт, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Занданшатар гэх мэтээр хуульч гишүүдийн жагсаалт хөвөрч гарна.

Гэтэл сүүлийн үед УИХ-аар хэлэлцэж буй бүх хуулийн төслийн автор нь Х.Нямбаатар гишүүн болжээ. Х.Нямбаатарт хувийн сургуульд багшилж байснаас өөр туршлага байхгүй. Гэтэл хүний эрхийн асуудлыг тусгасан, хууль шүүхийн байгууллагын анхаарал татсан хуулийг боловсруулж, өргөн барьж хэлэлцүүлж, бантан хутгаж байгаа нь шүүмжлэл дагуулах болов. Өмнөх парламентын үед хэрэгжиж байсан хуулийг нэг л өдөр хэлэлцэж, боловсруулаад оруулж ирсэн тохиолдол ч гарлаа.

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэг өдрийн дотор өргөн барьж, Ц.Даваасүрэн гишүүнээр загнуулаад амжсан. Туршлагагүй атлаа төрийн хууль самарч байгааг нь эрхэм гишүүн хатуухан хэлсэн ч тоосон шинжгүй зүтгүүлсээр хэлэлцүүлж дөнгөсөн билээ. Үнэхээр туршлагатай бол залуу хэмээн голох шаардлага байхгүй. Гэвч эрхэм гишүүний хэлэлцүүлж буй Эрүүгийн, Зөрчлийн, Хууль тогтоомжийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх зэрэг хуулийн төслүүдэд дандаа маргаан дагуулсан зүйл заалт агуулсан, хүний эрхийг ноцтой зөрчсөн заалтууд тусгасан байгаа юм.

Д.Пүрэвдорж гишүүний хэлсэнчлэн завхарсан хуулийн төслүүд учраас МАН-ын луухгарууд дараа нь баалуулахгүйн тулд хойш сууж, харин залуу, туршлагагүй гишүүд нь бамбай болоод давхиж явна. Тухайлбал, Х.Нямбаатар нарын бантан болгосон Зөрчлийн тухай хуулийг экс гишүүн Х.Тэмүүжин сайд байх үедээ боловсруулж, “шоронжсон” бодлогыг зөөллөж, хэрэг үүсгэж шоронд хорих шаардлагагүй зарим асуудлыг зөрчил гэж тооцож албадан ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, мөнгөн торгууль ногдуулах гэх мэтээр зөөллөх бодлого баримтлах тухай тусгасан байсан. Гэвч МАН-ын үед энэ хууль орж ирэхдээ жинхэнэ утгаараа бантан болж хувирлаа. Хатуухан хэлэхэд, мөнгө босгох, ард түмнийг зөрчил гэсэн зүйл заалтаар дарамтлах хууль болж хувирчээ. Тийм зөрчил гаргавал тэдэн саяар торгох гэдэг зүйл заалтад л анхаарснаас биш “шоронжсон” бодлогыг арилгах, хүний эрхийг хангах тухай ширхэг ч заалт тусгаагүй байх юм. Х.Нямбаатар үүнийгээ зайлшгүй тохиолдолд баривчлахаас өөр аргагүй хэмээн өмгөөлөөд сууж байна. Үндсэндээ зөрчлийн хууль бага хэмжээний “Эрүүгийн хууль” болсон нь худлаа биш. 

Нохойд барьдаг мод гэдэг шиг парламентын гишүүнээр сонгогдоод дөнгөж нэгхэн жил болж буй залуу гишүүдэд хуулийг даатгаж орхисноор энэ мэт хуулиуд завхарч, эргээд засах тухай, нэмэлт өөрчлөлт оруулна хэмээн маргаж сууна. Нөгөөдүүл нь ч үнэхээр дүрдээ итгэчихсэн. Хуулийн төслийн жинхэнэ зорилгыг алдагдуулж, жинхэнэ утгаар нь самарчихснаа гавьяа байгуулчихсан аятай өмөөрөөд сууж байх юм.

Х.Нямбаатар гэх залуу улстөрчийн нэр хүнд ч авах юмгүй боллоо. Улстөрчдийн гар хөлд гүйж явдаг “бууны нохой” аятай л болохгүй хуулиар оролдож баахан загнуулж байгаа нь худлаа биш. Эрүүгийн хууль ч эндээс хол зөрсөнгүй. Алдаа дутагдлыг нь ил хэлсэн нь О.Баасанхүү болохоос биш төрийн хуулийг өмнөхөөс дээрдүүлж чадсангүй. Төрийн өндөр албан тушаалтанд тал зассан, 10 сая төгрөгийн хохирол учруулаагүй бол барьж хорихгүй ээ хэмээн бантан хутгасан зүйл заалт оруулсан атлаа ядарсан иргэнээ 300 мянган төгрөг хумсалсан хэмээн дарамталж шоронд хийхээр тэд улайрч байгаа нь худлаа биш. Нөгөөтэйгүүр, энх цагт эх орноосоо урвахыг хуульд тусгаагүй гэх О.Баасанхүү гишүүний яриад буй асуудал ч үнэний ортой.

Үнэхээр өмнөх хуульд энэ мэт алдаа байсан бол шинэчлэхдээ залруурах нь яагаа вэ. 2015 оны хуульд тусгачихсан юм аа, бидний буруу биш хэмээн хайцаалсаар суух хэрэг үү. Хуулийг засч, шинэчилнэ гэдэг өмнөхөөс сайжруулна гэсэн үг. Гэтэл О.Баасанхүү өмнөх хуулиар биднийг шантаажиллаа, тэр үедээ ярихгүй яагаа вэ гэсэн “гэнэн” хариулт өгөөд сууж боломгүй байлтай. Өмнөх алдааг засах гэж өөрчлөлт оруулаагүй бол өөр ямар асуудлыг шинэчлэх гэж яаран сандран хэлэлцэж байгаа нь хардлага төрүүлж буй юм. Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн эдгээр хуулиуд эхнээсээ л алдаа дутагдалтай батлагдаж байна. Тун удахгүй эдгээр хуулиудыг шинэчлэхээр өргөн мэдүүлнэ гэдэгт мөрийцсөн ч бэлэн байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Чуулган
  • •Степпе Арена
  • •Халуун сэдэв
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Эрүүл мэнд
  • •Сурвалжлага
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Өмнөд Солонгосын шинэ...
Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс...

Эрүүгийн хууль алдаатай болсон, болоогүй

Өнөртогтох 2017-05-16

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд
“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Бөөрөлжүүт цахилгаан станцын 3,4-р блокын яндангийн бүтээн байгуулалтын ажил дууслаа

10 цагийн өмнө өмнө

Монголын и-спортын баг хүрэл медаль хүртлээ

10 цагийн өмнө өмнө

АҮЭБЯ: Талоноор шатахуун олгож байгаа нь иргэдэд хүндрэл үүсгэж байна

11 цагийн өмнө өмнө

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд газар хөдөлжээ

12 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа

13 цагийн өмнө өмнө

К.Ёолк Азийн наадмаас алтан медаль хүртлээ

13 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

13 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр хөгжсөнөөр хүлээгдэл, хөдөлгөөний ачаалал буурах боломжтой

13 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй шар бич өдөр

13 цагийн өмнө өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ

1 өдрийн өмнө өмнө

Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж

1 өдрийн өмнө өмнө

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

“Чингис хаан” нисэх буудлын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарт агуулахын цогцолбор байгуулахыг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөв

1 өдрийн өмнө өмнө

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх барьцаа нь “Меланж”-ийн уурхай

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2 өдрийн өмнө өмнө

Мөрөөдөл биелэх - Мөсөн өргөө 6 жилийн өмнө

2 өдрийн өмнө өмнө

Дорнод аймгийн Матад суманд хээрийн түймэр гарчээ

2 өдрийн өмнө өмнө

Сонсголоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

2 өдрийн өмнө өмнө

2026.09.28: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй хур тунадас орно

2026-09-28 өмнө

Бусдыг барьцаалж, заналхийлэн 1.3 тэрбум төгрөг авахыг завджээ

2026-09-28 өмнө

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

2026-09-28 өмнө

“Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ

САНАЛ БОЛГОХ
2026-09-24 өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-24 өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-24 өмнө

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын 174 тэрбумын өрийг нь цайруулах уу?!

2026-09-25 өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

2026-09-25 өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

2026-09-24 өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-25 өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

2026-09-26 өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

2026-09-26 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

2026-09-26 өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

2026-09-24 өмнө

Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ

2026-09-27 өмнө

Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

2026-09-24 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-27 өмнө

“Night Marathon Ulaanbaatar 2026”-д 9 мянга орчим хүн оролцож байна

2026-09-24 өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-27 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс руу албан ёсны айлчлал хийхээр мордлоо

2026-09-26 өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

2026-09-24 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2026-09-24 өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2026-09-25 өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

2026-09-28 өмнө

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

2026-09-24 өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2026-09-24 өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2026-09-24 өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2026-09-25 өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

2026-09-25 өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

2 өдрийн өмнө өмнө

AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 нас хүрлээ

2026-09-26 өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

2026-09-25 өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-26 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах