Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

Хувийн хэвшилтэй хамтарч шатахууны агуулах сав барих ажил эхэллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж байгаа төслүүдийн бүтээн байгуулалтын явц шалгалаа.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 2024-2028 онд шатахууны нөөц хадгалах агуулах савны хүчин чадлыг 3-6 сараар нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд багтаан хувийн хэвшлүүдтэй хамтарч улсын хэмжээнд 150 мянган м/кубээр хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 2027 оны 8-р сар гэхэд 300 мянган м/кубийн хүчин чадлыг бий болгоно.

Үр дүнд улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг хадгалах чадалтай болно.

2028 он гэхэд улсын ердийн хэрэглээний 3 сар хүртэл хугацааны нөөц хадгалах чадалтай болно.

Бүтээн байгуулалтын ажлууд стратегийн гол байрлалууд болох Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Орхон аймаг, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ