“PGL Astana 2026” тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байна

“PGL Astana 2026” тэмцээн Монгол Улсаас хоёр баг оролцож байна

Электрон спортын "Counter Strike-2" төрлийн “PGL Astana 2026” тэмцээн тавдугаар сарын 9-17-ны хооронд болно. Тус тэмцээнд Монгол Улсаас "The Mongolz" болон "The Huns Esports" багууд өрсөлдөж байна. 

Тус тэмцээнд 16 баг оролцох бөгөөд "The Mongolz" эхний тоглолтоо Европын шалгаруулалт гарч ирсэн ОХУ-ын "Magic" багтай 16:00 цагаас тоглох бол Азийн шалгаруулалтаас гарч ирсэн "The Huns Esports" баг ОХУ-ын "Spirit" багтай 19:00 цагаас тоглохоор болжээ. 

"The MongolZ" багийн бүрэлдэхүүнд ахлагч Blitz /Б.Гарьдмагнай/, Techno4k /М.Содбаяр/, 910 /Б.Өсөхбаяр/, Mzinho /Б.Аюуш/, "Cobrazera" У.Анарбилэг, дасгалжуулагчаар Maaraa /Б.Эрдэнэдалай/ нар оролцож байна.

"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал-'carnage', ахлагч Г.Есөнтөмөр-'nin9', Б.Баатархүү-'Bart4k', Б.Өсөхбаяр-'controlez', Э.Мөнхтогтох-'xerolte', Б.Тэнгис-'sk0R' нар тоглож байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ