ТЦА: Хүй 7 орчмын замаар цааш дамжин өнгөрөх боломжгүй

ТЦА: Хүй 7 орчмын замаар цааш дамжин өнгөрөх боломжгүй

Өнөөдөр Хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх Хүй 7 худаг орчмын замын хөдөлгөөний мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. 

Энд замын хөдөлгөөн хэвийн, түгжрэлгүй үргэлжилж байгаа ба зогсоол 5-10 хувийн дүүргэлттэй байна гэв. /Өглөө 08:30 орчимд/ Гэхдээ цаашдаа хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай ялангуяа хурдны морьд зурхай руу эргэх үед ихэсдэг байна. Энд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна гэв.

Харин Хүй 7 худгийн зам руу салж эргээд цааш дамжин 61-ийн гарам гэх мэт чиглэлд нэвтрэх боломжгүйг анхаарууллаа. Мөн Элсэн тасархай, Лүн хүртэл түгжрэл үүссэн гэсэн мэдээлэл яваад байгаа нь ташаа гэдгийг мэдэгдлээ. 

Наадамчин олныг бие биеэ хүндэтгэн, цагдаагийн алба хаагчдын шаардлагын дагуу, нөхцөл байдлыг ойлгож хүлээцтэй хандан, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриаллаа. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ