Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болно

Лхагва гараг бүр Засгийн газрын хуралдаан болдог. Хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хүүхдийн мөнгө олгох шинэ журам болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Энэ сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжих тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ. Энэ оны эхний хагас жилд 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм.

Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах, үлдсэн 50 мянган төгрөгийг авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч САР БҮР сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан. Дараах сонголтуудыг ашиглан саналаа өгөх боломжтой:

1. www.ehalamj.mn цахим хуудас
2. Ebarimt гар утасны аппликейшн
3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.

Удахгүй И-Монгол мэдээллийн системд мөн хөгжүүлэлт хийнэ. 

"Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно. Та хүсэлтээ илэрхийлж амжаагүй бол таны хүүхдийн мөнгө шууд нэрийн дансанд нь холбогдон, та хүлээн авах боломжгүй болох юм. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно" гэж ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлсэн юм.

Хэрэв та хүүхдийн мөнгөө одоогийн хэлбэрээр хүлээн авах бол и-баримт аппликейшнээ шинэчилсний (update) дараа дараах зааврын дагуу хүсэлтээ илгээгээрэй.

  

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.