"Байерн Мюнхэн" клуб "Барселона"-г 8-2 харьцаагаар бутниргэлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 улирлын шөвгийн наймын тоглолтууд коронавирусийн улмаас Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байгаа билээ. Шөвгийн дөрөвт үлдэх эхний хоёр баг тодорсон бол гурав дахь баг нь өнгөрсөн шөнө тодорлоо. Испаний алдарт "Барселона" болон Германы "Байерн Мюнхэн" клуб тоглож 8-2 харьцаагаар "Байерн" бутниргэлээ.

Тус тоглолт эхлээд удаагүй байхад Мюллер 4 дэх минутад салхийг нээсэн бол үүнээс гурван минутын дараа Алаба өөрийн хаалгандаа тэнцээний гоолыг оруулжээ. Үүний дараа Перишик 22, Гнабри 28, Киммич 63, Левандовски 82, Коутиньо 85, 89, минутад тус тус гоолджээ. Харин Барсаагаас Луис Суарес 57 минутад гоолджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.