“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ирэх он хүртэл хойшиллоо

“Катар-2022” хөлбөмбөгийн ДАШТ ирэх он хүртэл хойшиллоо

Дэлхий даяар тархаж буй "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын улмаас FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо, “AFC буюу Азийн хөлбөмбөгийн холбооны хамтын шийдвэрээр энэ онд болох байсан Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ болон 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд 2021 он хүртэл хойшиллоо. Энэ нь тамирчдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм. 

Ингэснээр Монголын үндэсний шигшээ багийн Тажикстан, Япон болон Киргиз улсуудын шигшээ багуудын эсрэг арав болон арваннэгдүгээр сард тоглох байсан тоглолтууд 2021 онд болно. FIFA болон AFC улс орон бүр дээр нарийвчилсан мэдээллийг үргэлжлүүлэн цуглуулж байгаа бөгөөд тун удахгүй тоглолтуудын товыг зарлах юм байна.

Эх сурвалж:Fifa.com       

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.