2000 гаруй саналын хуудас хүчингүй болжээ

2000 гаруй саналын хуудас хүчингүй болжээ
 “Шударга сонгуулийн төлөө” иргэний нийгмийн хяналт сүлжээний 202 ажиглагч УИХ болон ИТХ-ын  сонгуулийн үйл явцыг хянаж, ажиглалт хийсэн байна. Тэгвэл өнөөдөр ажлын хэсгийн төлөөллүүд “Нээлттэй нийгэм форум” төвд ажиглалтын дүнгээ танилцууллаа.
 
Энэхүү ажиглалтыг “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд”,”Бодлогод залуучуудын хяналт”, “Өөрчлөлтийн салхи” зэрэг төрийн бус байгуулагууд хамтран хийжээ.  
Ажиглалтыг санал авах байр, орчин, санал хураах болон тоолох үйл явц, техникийн тооллого зэрэгт хийсэн юм байна. Ажиглагчдын ирүүлсэн мэдээллийг нэгтгэхэд,  УИХ  болон ИТХ-ын сонгуулийн санал хураах,  тоолох явц хуулийн хүрээнд явагдсан. Тиймээс сонгуулийн дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй ч зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай жижиг зөрчлүүд илэрсэн байна. 
 
Тодруулбал, хэд хэдэн хэсгийн хороо санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр байрлуулснаар саналын нууцлал алдагдах эрсдэлийг бий болгосон.  Мөн зарим хэсгийн хороон дээр согтуу сонгогчид бөөн бөөнөөрөө ирж үймүүлэхэд хамгаалалтынхан ойр байгаагүй, сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод  дутмаг байсан гэх мэт зөрчлүүд гарчээ. 
 
Түүнчлэн санал тоолох үйл явцыг төрийн бус байгуулагын 101 ажиглагч биечлэн ажигласан бөгөөд ажиглалт хийсэн 100 гаруй хэсгийн хороод дээр нийт 2000 гаруй саналын хуудас хүчингүй болсон гэдгийг албаныхан хэллээ. 
 
Х.Наранцацрал 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.