Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллалаа

Д.Амарбаясгалан Говь-Алтай аймагт ажиллалаа
МАН-ын Ерөнхий нарийн бич­гийн дарга Д.Амар­баясгалангаар ахлуулсан ажлын хэ­сэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Говь-Алтай аймаг, Тайшир суманд ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,  БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр, Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон бусад албаны хүмүүс багтсан бөгөөд тэд орон нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгчээ.
 
Говь-Алтай аймгийн хөдөлмөрчидтэй уулзах үеэр иргэд хөдөө, орон нутагт тулгамдаад байгаа  ажилгүйдэл,  ядуурлыг бууруулах, боловс­ролын системийн чанарыг сайж­руулах талаар ямар ажил хийгдэж байгааг асууж тод­руулан, холбогдох албан тушаалт­нуудаас хариулт авсан бай­на. Түүнчлэн УИХ гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дар­га Ш.Раднаасэд  өнгөрсөн саруу­дад баталсан хуулиудаа иргэдэд танилцуулж, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хэд хэдэн асуудал бодит ажил болсоныг дуулгажээ. Тэр­бээр “Иргэдийн амьдралд үр өгөө­жөө өгөх, бодит үр дүнг харуу­лах хуулиудыг өнгөрөгч намрын чуулганы үеэр баталж чадсан.
 
Тухайлбал, жилийн дөрвөн улиралд хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг малчдынхаа тэтгэвэрийн насыг таван жилээр наашлуулж чадлаа. Ахмадууддаа насны хишиг олгохоор болж, ээжүүдийгээ цалинтай болгосон гэх мэт гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц хуулиудыг баталсан. Тун удахгүй та бүхэн үүний үр шимийг хүртэж эхэлнэ” хэмээсэ байна. Харин иргэдийн хувьд “МАН-ын гишүүд өмнөх Засгийн газрын хийсэн буруу шийдвэрүүд болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилсан асуудлыг зориг гарган шийдвэрлэж, саашаалтай зөв үйлээр үлгэр жишээ харууллаа” хэмээн талархал илэрхийлээд цаашид ч ард түмнийхээ төлөө тууштай, шантралгүй ажиллахыг захисан байна.
 
Ийнхүү Говь-Алтай айм­гийн иргэд хөдөлмөрчидтэй уулз­саны дараа албаныхан Тай­шир суманд ажлын айлчлалаа үргэлж­лүүл­жээ. Тайшир сум нь аймгийн төвдөө хамгийн ойр байрлах хэдий ч хүн ам цөөтэй учраас сумын төвийн 300 хүүхдийн багтаамжтай дунд сургуульд 100 гаруйхан хүүхэд сурдаг аж.
 
Тиймээс сумын удирдлагууд аймгийн төвтэй ойр байршил, орчин үеийн сургуулийн дотуур байраа түшиглэн вакуумжуулсан сур­галт­тай, өндөр чадавхитай сур­гууль байгуулж, аймгийн тө­вийн хүүхдүүдийг сумандаа сур­гах төлөвлөгөөтэй байгаа­гаа БСШУ-ны дэд сайдад улам­жил­сан юм. Энэхүү ажлыг БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр дэм­жиж ажиллахаа амлаад, төлөв­лө­гөө­гөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллахыг сумын удирдлагуудад захижээ. Мөн ажлын хэсгийнхэн Тайшир суманд ажиллах үеэрээ аймгийн иргэдийг савласан цэвэр усаар хангадаг цэвэр усны үйлдвэр, “Тайширын усан цахилгаан станц”-ын үйл ажиллагаатай танилцаж удирдлагуудынх нь санал бодлыг сонссон байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.