Ч.Хүрэлбаатар: Олон төсвийн нэг болгож чадсан

Ч.Хүрэлбаатар: Олон төсвийн нэг болгож чадсан

Төсвийн байнгын хорооноос намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан, мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо өнгөрсөн хугацаанд нийтдээ 20 удаа хуралдаж, бие даасан хоёр хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33 хууль, тогтоолыг хэлэлцэн бэлтгэжээ.

Мэдээллийн үеэр Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн парламентаар улс  олон төсөвтэй явж ирсэн. Тиймээс Төсвийн байнгын хороо төсвийн тоо бодитой, орлогоо бодитоор тооцох, сахилга бат, хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарч ажиллалаа. Концевцийг хяналтгүй хэрэгжүүлдгийг зогсоож чадсан. 2017 оны улсын төсвийг боловсруулахдаа хэмнэлт гаргахад анхаарч ажиллалаа.

Ерөнхийдөө олон төсвийн нэг болгож, татаасыг төсөвт суулгаж, өр цаашид нэмэх асуудлыг хумьсан төсөв болсон. Энэ чиглэлд Төсвийн байнгын хороо анхаарч ажилласан” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өмнөх парламентаар улсын төсвийг байнга нэмэгдүүлж оруулж ирсэн юм билээ. Энэ удаад Төсвийн байнгын хороо төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч, Засгийн газраас оруулж ирсэн улсын төсвийн төслийг 600 орчим тэрбум төгрөгөөр багасгасан.  1.5 тэрбумаас доош орлоготой  дөрвөн салбарт ААНОАТ-ыг 90 хувиар багасгалаа. Ингэснээр бизнес ахуй аж нэгжээ дэмжсэн хууль баталлаа” хэмээсэн юм.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.