С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын анхдагчдийн гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болсон

С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалын анхдагчдийн гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болсон

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа ямар асуудал хэлэлцсэн талаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хурлаар Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийн талаар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар болон бусад асуудлуудыг авч хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Эрдэнэ “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коплер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцах хүсэлт удаа дараа тавьж байсан. Гэвч тодорхой тоо баримт, мэдээлэл өгөлгүй байсаар өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд ажлын хэсгийн дүгнэлтийг оруулж ирсэн учир АН-ын бүлэг уг асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авсан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаар уг асуудлыг авч хэлэлцээд цаашид судлах шаардлагатай гэж үзлээ” гэв.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ.

Үүнээс гадна алдар цолтон, ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ талаар бүлгийн дарга С.Эрдэнэ “Тус хуулийн төсөлтэй холбогдуулан ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмадуудуудыг уг хуульд хамруулах шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзлээ.  Монгол Улсад өөрчлөлт шинэчлэлт, хүний эрх, нрх чөлөөг дээдэлсэн хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулж, анх удаа олон намын тогтолцоог бүрдүүлж, орчин цагийн парламентыг үүсгэн байгуулж, анхны ардчилсан Үндсэн хуулиа батлах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн ардчилсан хувьсгалын анхдагчдын гавьяа зүтгэлийг Монголын төр үнэлэх цаг нь болжээ. 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал нь цар хүрээ, ач холбогдлоороо 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгалаас дутахааргүй ач холбогдолтой байсан билээ. Гэвч энэхүү түүхэн хувьсгалд гар бие оролцсон ахмадуудаа Монголын төр 26 жил хайхралгүй явж ирлээ. Тиймээс шинэ цагийн Монгол Улсыг цогцлоож хэнээс ч хараат бус хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн энэ нийгмийг бий болгоход амь нас, эрүүл мэнд, ажил амьдралаараа хохирсон, одоо ч хохирсоор байгаа мянга мянган ахмадуудынхаа гавъяа зүтгэлийг бодитоор үнэлэх ажлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эхлүүлж байна” гэлээ.

Энэхүү ажлын хүрээнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнээр ахлуулсан “Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон ахмуудад төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл”-ийг боловсруулж, УИХ-д өргөн барих Ажлын хэсэг байгуулагдаж байгаа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.