З.Энхболд: Нам доторх асуудлаас хол бай, МАН-ынхан

З.Энхболд: Нам доторх асуудлаас хол бай, МАН-ынхан

АН-ын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулах ажиллагаа “Blue Sky” зочид буудлын гуравдугаар давхрын "Crystal" танхимд эхэллээ.

Энэхүү ажиллагааг нээж, намын дарга З.Энхболд үг хэлсэн бөгөөд энэ үеэр  намын даргад нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа шударга явагдсаныг онцоллоо.  Тэрбээр “Яах вэ материалаа бүрдүүлж өгч чадаагүй зарим хүмүүс сошиал сүлжээгээр гомдлоо илэрхийлсэн байна билээ.

Гэхдээ нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маш шударга явагдлаа. МАН-ынхан манай намын даргын асуудал болон шинэчлэлд их санаа зовж буй бололтой. Нам доторх асуудлаас та нар хол бай гэж хэлмээр байна” гэлээ.  АН-ын даргын сунгаанд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Лу.Гантөмөр нарын таван эрхэм нэр дэвшиж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.