Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийхгүй гэв

Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийхгүй гэв

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр уламжлал ёсоор хуралдана. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдах юм. Тэгвэл яг одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Хурлаар МУ-ын Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн З. Нарантуяа, МУ-ын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар танилцуулж байна. Хурлын дараа мэдээлэл хийхгүй гэнэ.

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 14.30 цагаас Эрүүл мэндийн яамны байранд эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, үйл ажиллагаатай танилцана.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.