М.Чимэддорж хасагдаж, Г.Батхүү нэрээ татаж, П.Цагаан өрсөлдсөнгүй

М.Чимэддорж хасагдаж, Г.Батхүү нэрээ татаж, П.Цагаан өрсөлдсөнгүй

АН-ын даргын сонгуульд өрсөлдөх хүмүүс бүрэн тодорч дууссан билээ. Тэдэнд маргааш нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулах учиртай. Одоогоор намын дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нарын таван хүн өрсөлдөхөөр болоод байна.

Уг нь АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж намын даргын сонгуульд өрсөлдөхөөр холбогдох бичиг баримтаа өгсөн ч түүнийг хасчээ. Учир нь тэрбээр намын даргын сонгуульд өрсөлдөх зардал болох 250 сая төгрөгийг бүрдүүлж өгч чадаагүй юм байна.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нэрээ татсан байна. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж “Сунгаанд бүрэн итгэлтэй байсан ч нам дотоод нөөцөө ганц өрсөлдөөнөөр шавхах хэрэггүй гэж үзээд нэрээ дэвшүүлсэнгүй” хэмээн мэдэгдсэн юм.

Мөн намын даргад өрсөлдөнө гэж байсан Л.Болд, П.Цагаан зэрэг хүмүүс материалаа бүрдүүлж өгсөнгүй. Ингэснээр таван хүний хооронд л өрсөлдөөн болохоор боллоо. Тэд маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.