С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өглөө

С.Эрдэнэ АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өглөө

УИХ дахь АН бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өглөө.

Тэрбээр “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Ийм миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Сонгуулийн ажилд амжилт хүсье. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэлээ.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авах юм. Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгөх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.