СЕХ өнөөдөр тогтоол гаргана

СЕХ өнөөдөр тогтоол гаргана

Нам, эвсэл болон бие дааж нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг СЕХ шийдвэрлэж, тогтоол гаргах учиртай. Тэгвэл тогтоол гаргах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Ажлын хэсэг нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдлээр нь хүлээн авсны дараа  тэдгээрийг нягтлан шалгаж дуусаад тогтоолоо гаргана. 

Одоогоор Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд  оролцохоор 11 нам, гурван эвсэл  хуульд заасан хугацаанд багтаан нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг хүлээлгэн өгчээ. Эдгээр нам, эвсэл нэр дэвшигчдийнхээ нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэрийн жагсаалт, нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг,   өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт, ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар бүхий баримт бичгийг  бүрдүүлж хүлээлгэн өгчээ. 

Харин сонгуульд бие даан нэр дэвшигчид хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш гурав хоногт буюу зургадугаар сарын 1-ний дотор багтаан баримт бичгээ  Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн байх ёстой билээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.