Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

Өнөөдрөөс тоосгоны үйлдвэрийн зам хааж, Ч:25, Ч:26 чиглэлд түр өөрчлөлт орно

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн автозамд засвар, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас 16-ны 22:00 цаг хүртэл зам хаана.

Зам хаасантай холбогдуулан нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн автобусны замналд түр өөрчлөлт оруулах юм.

Энэ сарын 16-ны 22:00 цаг хүртэл Ч:25 “Тоосгоны үйлдвэр (эцэс) – Их тойруу – 3, 4 дүгээр хороолол”, Ч:26 “Тоосгоны үйлдвэр – Ботаник – Жанжин клуб” чиглэлийн автобуснууд түр өөрчлөгдсөн замналаар зорчиж, иргэдэд үйлчилнэ.

Иймд жолооч нар болон нийтийн тээврээр зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо дээрх өөрчлөлтийг анхаарч, бусад замыг сонгон зорчихыг Нийтийн тээврийн бодлого зохицуулалтын газраас зөвлөж байна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ