Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

Энэ сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 нийлүүлэхээр тохиролцжээ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллаж байна. Тэрээр ОХУ-ын Эрчим хүчний яам, “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай (2026.08.10) уулзжээ.

Сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Монгол Улсад нийлүүлэх түлш, шатахууны хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов.

ОХУ дотооддоо түлш, шатахууны хангамжийн амаргүй нөхцөлд байгаа ч хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэн манай улсад нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлж байна.

Одоо тохирсон хэмжээгээр шатахууныг нэн яаралтай ачиж, татан авах ажлыг зохион байгуулна” гэж мэдэгдлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ