УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийсэнгүй
УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. Хурлаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар хэлэлцсэн байна. 
 
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “Б” танхимд одоо үргэлжилж байна. Бүлгээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа тул Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож, гишүүдийн асуултад хариулт өгч байгаа юм. Хурлын дараа сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.