АН: Баялгийн сангийн хуулийн төсөл иргэнд бус эрх мэдэлтэд давуу байдал олгохоор байна

АН: Баялгийн сангийн хуулийн төсөл иргэнд бус эрх мэдэлтэд давуу байдал олгохоор байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийнхэн мэдээлэл хийлээ. 

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаанаар хаврын чуулганаар жил бүр хэлэлцдэг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний 23 дахь илтгэлийн тайлан мэдээллийг сонслоо. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд үзэл баримтлалын маш их зөрүү бий. Бидний зүгээс "Тусгаар тогтнол" нэртэй баялгийн сангийн хуулийг өргөн барьсан. Энэ хуулийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болох учраас хуулийг боловсруулсан ажлын хэсгийн мэдээллийг дүгнэж ярилцлаа. Монголд сүүлийн жилүүдэд хүний эрхийн зөрчил, хүүхэд эмэгтэйчүүдийн нөхцөл байдал доройтойж байгааг харж байгаа байх. Хүний эрхийн үндэсний комисс хуулиар ногдсон үүргээ хэрхэн биелүүлж байгаа эсэхэд эргэлзэж байна. Монголд тулгамдаж байгаа хүний эрхийн зөрчилтэй хэсгүүдээр тайлан бэлтгэхгүй байна.

Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналтай байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсөлд иргэнд бус эрх мэдэлтэнд давуу байдал олгодог хуулийн төсөл байна. Хуримтлалын сан нэртэй шинэ сан байгуулж, Нийгмийн хамгааллын сайд удирдана гэж байгаа. Энэ бол халамжийн сан юм. Сонгуулийг худалдаж авах хууль эрх зүйн боломж гаргах гэж байна. Баялгийн сан улс төрөөс хэрхэн хол байх ёстой ч 100 хувь улстөрчдөөс хараат байна" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ